СААК БАРИМТ

Аварга халимтай нүүр тулах нь

Мексикийн нэгэн арал дээр жуулчдыг халимтай нүүр тулган уулзуулдаг хөтөлбөр байдаг гэнэ. Харин халим яагаад эелдэг, хүмүүст хор уршиг учруулдаггүйн нууц одоог хүртэл тайлагдаагүй байна. Магадгүй эдгээр халимнуудыг хөтөлбөрийг зохион байгуулагч хооллодог байж болох юм. Эсвэл халимнууд хүнд хэтэрхий их дассан юм болов уу. Гэрэл зурагчин Жастин Хофман (Justin Hoffman) энэ гайхалтай мөчийн гэрэл зургийг буулгаж авчээ. Аялал хийж буй жуулчдын завины орйолцоо халим өөрөө сэлж ирдэг байна. Жастин хэлэхдээ: “Энэ бол үнэхээр сонирхолтой бас аюултай мөч байсан юм. Харин хамгийн зоригтой нь уулзалтын бэлгэдэл болгож халимыг үнссэн” -гэжээ.
Аварга халимтай нүүр тулах нь Хадгалах
2013-03-31, 05:20

Казахстаны нийслэл Астана

1997 оны 12 сарын 10-нд Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Акмола руу Казакстаны нийслэлийг шилжүүлсэн бөгөөд хагас жилийн дараа “Астана” болгон өөрчилжээ. Нийслэлийг шилжүүлсэн талаар хэд хэдэн яриа байдаг. Алмата нь газар зүйн байрлалынхаа хувьд улсынхаа зүүн өмнөд зүгт оршдог бөгөөд улс орныхоо эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлнө хэмээн үзсэн байна. Харин Астана нь хотын төвдөө оршдог бөгөөд Казакстан улсын хөгжилд сайнаар нөлөөлж болох юм. 

Казахстаны нийслэл Астана Хадгалах

Дэлхийн хамгийн үнэтэй 10 зочид буудал

Дэлхий даяар тойрон аялал хийж буй хүмүүс ихэвчлэн стандартад нийцсэний дагуу зочид буудлаа сонгож буудалладаг. Буудалд том ор, зурагт, угаалгын өрөө, хөргөгч болон WiFi байх ёстой гэсэн шаардлагаыг тавьдаг билээ. Гэхдээ дэлхийн баячууд аялал хийхдээ бууж буй буудалдаа тансаг зэрэгэлэлийн шаардлага тавьдаг билээ. Ингээд томоохон одууд, баячууд ямар буудалд буудалладаг талаар сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн үнэтэй 10 зочид буудал Хадгалах
2013-03-30, 19:36

Алдартай логонуудын үнэ цэнэ

Компани бүр өөрсдийн онцгой шинж чанарыг тодорхолйсон ЛОГО-той байдаг. Тэгвэл энэ лого-г хийлгэхийн төлөө чамлахааргүй мөнгө төлдөг байна. Гэхдээ зарим нь огт мөнгө төлөөгүй байх тохиолдол ч байх юм. Ингээд бидний сайн мэдэх хүчирхэг, алдартай компаниуд Логоныхоо төлөө хэдэн төгрөг төлж байсан талаар баримт сөхөцгөөе.
Алдартай логонуудын үнэ цэнэ Хадгалах
2013-03-30, 02:37

Лоттерей хожсон гэр бүл хоосорчээ

Рожер болон Лара Гриффитс нар 2005 онд 1.8 сая фунт хожсон байна. Гэхдээ өнөөдөр тэд бүх мөнгөө үрээд хоосон болжээ. Лоттерейд хожино гэдэг нь баян болж байна гэсэн үг биш юм. Хэрвээ тэдний хувьд зөв арга барилаар мөнгөө ашигласан бол магадгүй цаашдынх нь эд хөрөнгийн эх үүсвэр ч байж болох л байж. Ингээд маш их мөнгө хожоод 6 жилийн дотор хоосорсон гэр бүлийн түүхтэй танилцацгаая.
Лоттерей хожсон гэр бүл хоосорчээ Хадгалах
2013-03-29, 07:16

Эверестэд авирсан анхны хөлгүй хүн

2006 онд Шинэ Зеландын хөгжлийн бэрхшээлтэй иргэн Марк Инглис (Mark Inglis) Эверестийн оргилд гарч мөрөөдлөө биелүүлжээ. Одоо хэн нэгэн хүнийг Эверестийн оргилд гарлаа гэхээр тийм их гайхахгүй болсон үе, учир нь Эверестийн тухай бодит үнэнийг сайн мэдэхгүй учраас..., Инглис 20 жилийн өмнө хоёр хөлгүй болсон мөртлөө ууланд авирсан нь бахарахмаар явдал байсан юм. Түүний эхнэр хэлэхдээ, “тэр амьдралынхаа турш Дэлхийн хамгийн өндөр цэг рүү авирахыг мөрөөддөг байсан”- хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Эверестэд авирсан анхны хөлгүй хүн Хадгалах
2013-03-29, 06:19

Мартагдашгүй аялал

Нэгэн тогооч Камбож улсыг зорин аялал хийжээ. Тэрээр энэ аялалаа бидэнтэй хуваалцахыг хүссэн бөгөөд аялалын талаар гэрэл зураг, хаагуур ямар аялал хийсэн, ямар хоол амсаж үзсэн гэх мэт сонирхолтой тэмдэглэлийг бичсэн байна. Ингээд Камбожид хийсэн энэ залуугийн амтат аялалын талаар хүлээн авцгаая.
Мартагдашгүй аялал Хадгалах
2013-03-29, 05:31

Ганц бие аавууд

Ганц бие аавын тоонд хүүхдийн ээж нь нас барсан, сураггүй алга болсон, эсвэл эх байх эрхээ хасуулсан эмэгтэйн нөхөр ордог гэхэд болно. Мөн үүнээс гадна эх нь өөрөө хүүхдээсээ татгалзаж, харин эцэг нь бардам сэтгэлээсээ болоод хүүхдээ ганцаараа өсгөх тохиолдол бий. Ингээд хүүхдээ ганцаараа өсгөж буй аавуудын сонирхолтой түүхтэй танилцацгаая.
Ганц бие аавууд Хадгалах
2013-03-28, 02:16

Улс орнуудын утгагүй хоригууд

Хэрвээ хүүхдийн эсвэл ямар нэг хүний анхаарлыг алиаа нэгэн зүйлд татахыг хүсвэл “Чи үүнийг харж болохгүй, чи үүнд хүрч болохгүй” -хэмээн хориглосноор тухайн зүйлд анхаарал нь илүү татагддаг. Ялангуяа хэдий чинээ хориотой байна төдий чинээ илүү их анхаарлыг татах болно. Харин дараах хорионуудыг гаргаж байхдаа тухайн улс орны удирдлагууд юу бодож байсан бол гэдэг нь хачирхалтай.
Улс орнуудын утгагүй хоригууд Хадгалах
2013-03-27, 21:50

Хог хаягдалыг ингэж боловсруулдаг

Ямар нэгэн улс оронд ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гарах тохиолдол элбэг байдаг. Харин гадаа хогийн саванд хийсэн хог хаягдлыг дахин боловсруулж өөр нэг зүйл үйлдвэрлэх тохиолдол ч бий. Хэрвээ Монгол оронд маань хаягдал хог дахин боловсруулах үйлдвэр нээгдчихвэл гудамжаар нэг тарсан хог хаягдал цөөрөх болов уу. Та юу гэж бодож байна?...
Хог хаягдалыг ингэж боловсруулдаг Хадгалах
2013-03-25, 23:54

Хүү буяны үйлсэд үсээ хандивлахаар шийджээ

Удалгүй 4 нас хүрэх гэж байгаа Элайжа Эдни хэмээх энэ Англи жаал хүү амьдралдаа нэг ч удаа үсээ засуулж байгаагүй ажээ. Гэвч одоо хоёр шалтгааны улмаас хүү үсчинд очихыг тэсэж ядан хүлээж байна. Нэгдүгээрт, 60 см урт алтан шаргал үснээсээ салснаар түүнийг хүмүүс охин гэхээ болино. Хоёрт, хорт хавдар болон үс унахад хүргэдэг өвчний улмаас шаналж буй хүүхдүүдэд зориулж хиймэл үс хийхийн тулд үсийг нь ”Бяцхан гүнжүүд” хэмээх буяны байгууллагат хандив болгон өгөх юм.
Хүү буяны үйлсэд үсээ хандивлахаар шийджээ Хадгалах
2013-03-24, 21:05

Аз жаргалын өдрийг дэлхий нийтээрээ анх удаагаа тэмдэглэлээ

2013 оны 3 сарын 20-нд дэлхий нийтээрээ анх удаа Олон улсын аз жаргалын өдрийг тэмдэглэв. Аз жаргал руу тэмүүлэх  нь  дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийг нэгтгэдэг нэгэн их хүсэл болдог гэсэн үзэл санааг дэмжихийн тулд 2012 оны 6 сард НҮБ энэ өдрийг аз жаргалын өдөр болгон баталжээ. Анх удаа учир олныг тэр болгон хамарч чадаагүй ч, дараа жил илүү өргөн цар хүрээтэй болох биз ээ.
Аз жаргалын өдрийг дэлхий нийтээрээ анх удаагаа тэмдэглэлээ Хадгалах
2013-03-24, 19:21