Блогер Дмитрий Чистопрудов хэлэхдээ: "Хонгконг хэзээ ч унтдаггүй. Энэ хотын гудамжаар аяласан аялал хэзээ ч мартагдахгүй сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Энэ хотын гудамжаар шөнийн клуб, шоу цэнгээний газар маш их байдаг бөгөөд үүгээрээ ч дэлхий даяараа алдартай. Ингээд нэгэн үдэш би Ван Чай дүүрэгт очсон юм. Энэ дүүрэг нь амтат хоол, ундаа, амьд хөгжмөөрөө алдартай бөгөөд шөнийн 3 цагт л буудалдаа ирж билээ" -гэжээ.
Хадгалах
Дэлхий ертөнц гэдэг нууцлаг байдал, сонин содон үйл явдлаар дүүрэн байх юм. Энэ удаа бид сексийн тухай фактуудыг дэлгэж байна. Зарим нэг улс үндэстэнгүүд хачирхалтай, өвөрмөц сексийн уламжлалтай байсан байна. Жишээлбэл: Хайртай эмэгтэйнхээ сормуусыг хазах, мэрэх нь таны хувьд сайхан санагдах уу? Аль эсвэл шоргоолжинд хатгуулах?... Тэгвэл доорх ард иргэдийн хувьд энэ нь маш эротик санагддаг гэнэ. Ингээд дэлхий дээрх хамгийн хачирхалтай сексийн уламжлалуудаас сонирхоцгооё.
Хадгалах
Зүүдний тайлал үргэлжилсээр… Төвөд (2011 он хүртэл Төвд гэж бичиж байв)-ийн хот нь далайн түвшинээс дээш дунджаар 3600м өндөрт байрлах бөгөөд Монголоос ирсэн зочдод харьцангуй өндөрлөг газар юм. Энэ нь амьсгал давхцах, даралт ихсэх, толгой өвдөх шинж тэмдэг шууд илрэнэ гэсэн үг. Ингээд аялалыг маань үргэлжлүүлэн үзэцгээнэ үү.
Хадгалах
Хайр дурлалд биеийн жин, өндөр нам, царай зүс ер нь л гадаад дүр төрх төдийлөн хамаарахгүй гэдэгтэй та санал нэгддэг үү? Жингийн илүүдлийн асуудалтай буй залуу болон жингийн дутагдал буюу анорекси өвчтэй бүсгүй хоёр эмчилгээний үеэр эмнэлэгт танилцсан байна.
Хадгалах
Арнольд Седрик Тайланд руу томилолтоор явжээ. Ийнхүү томилолттой байх үедээ тэрээр бүтэн биеэрээ шивээстэй завьны үйлдвэрийн ажилтантай танилцсан байна. Ингээд энэ үеэс эхлэн Арнольд олон зуун жилийн настай "Янт" хэмээх шивээсийг сонирхож, судлаж эхэлсэн аж. “Янт”-ыг зөвхөн Буддын ламтангуудад хийдэг байсан бөгөөд орчин үед зөвхөн эрчүүдэд л хийж болдог гэнэ. “Янт” шивээсний хээ угалз бүр нь тухайн хүний сүсэг бишрэл, мөргөл, залбиралыг илэрхийлдэг аж. Ингээд Арнольдад хамгийн их таалагдсан “Залбиралын шивээс”-ний зургуудыг харж танилцацгаая.
Хадгалах
Зэрлэг байгальд амьд үлдэнэ гэдэг амьтдын хувьд нэлээд хүнд шалгуур болдог билээ. Тиймээс ч олон төрлийн амьтад нуугдах өвөрмөц чадвартай болсон байдаг байна. Ийнхүү нуугдахад ерөнхийдөө гурван хүчин зүйл нөлөөлөх бөгөөд үүнд амьтны физиологийн болон биеэ авч явж буй байдал, зэрлэг амьтны биеэ авч явж буй байдал болон оршин буй орчин нөхцөл нөлөөлдөг гэнэ. Хамгийн энгийн арга бол орчиндоо зохицон хувирч харагдахгүй болох явдал юм. Үүнээс гадна хүн төрөлхтөн, дэлхий ертөнцийн өөрчлөлтийн хамтаар амьтдын ч гэсэн нуугдах арга улам нарийсч байгаа аж. Ихэнхи амьтад орчиндоо уусах чадвартай байдаг ч хамгийн шилдэг арга нь бөөн сүрэг амьтдынхаа дунд орох гэнэ. Жишээлбэл: Сүрэг тахийг харж буй арсланд хар цагаан зурааснууд л харагдах аж. Ингээд амиа аврахын тулд зэрлэг байгальд дасан зохицож чадах, хамгийн шилдэг нуугдагч амьтадтай танилцацгаая.
Хадгалах
Япончууд ер нь л юм бүхний тэргүүнд гарах дуртай бөгөөд үргэлж л ямар нэгэн шинэ өвөрмөц зүйлийг санаачилдаг улс билээ. Энэ удаад тэд дэлхийн хамгийн үнэтэй жимсний салоныг нээгээд байгаа гэнэ. Жимсний салоны талаар өмнө нь сонсож байсан уу? “Сембикия” гэдэг ерөнхийдөө жимсний лангуу гэсэн утгатай боловч бүтээгдэхүүний үнэ нь хэт өндөр, дотоод засал чимэглэл нь үнэт эдлэлийн дэлгүүр мэт учир ийнхүү “Жимсний салон” хэмээн нэрлэх болжээ.
Хадгалах
Манай дэлхий дээр техник технологи хөгжихийн хэрээр түүний нөгөө тал болох хор хөнөөл нь маш ихээр бий болж байна. Байгаль экологи тэнцвэрээ алдаж, үйлдвэржилт уул уурхай дагасан газар нутгууд хүмүүс амьдрахын аргагүй болжээ. Ингээд дэлхий дээрх аж төрөхөд хамгийн аюултай 8 хотыг танилцуулж байна.
Хадгалах
Сүүлийн үед дэлхийн оршин суугчид аварга загаснаас төдийлөн эмээхээ больсон бололтой. Флоридагийн 19 настай залууд загасчлах аялал маш ихээр таалагдсан учир тэрээр 9 метрийн урттай аварга загасны дээр нь гарч түүнтэй хамт усан дотор аялажээ. Халиман аварга загасны урт 13 метр хүртэл хүрдэг байна. Ингээд аварга загастай өнгөрүүлсэн хэсэг хугацааны бичлэгийг хүлээн авцгаая.
Хадгалах
Сэтгүүлчид судалгаа, эрэл хайгуул хийж Дэлхийн 2-р дайны үеийн гэмт хэрэгтэн, байлдагчийн оршиж буй газрыг олж илрүүлсэн байна. Тэрээр Миннесота мужид 60 жилийн туршид амьдарч байгаа бөгөөд одоо 94 настайгаа золгоод байгаа гэнэ. “Галичина” байлдааны багийн ахлагч 94 настай Майкл Каркоц өмнө нь Украин болон Польшийн тосгоныг оршин суугчидтай нь хамт шатааж байсан бөгөөд Дэлхийн 2-р дайны үед Зүүн фронтын шийтгэлийн үйл ажиллагааг хариуцдаг байсан байна. Ийнхүү тэрээр 1949 оноос АНУ-д амьдарч байгаа бөгөөд ямар нэгэн дайн байлдааны үйл ажиллагаанд оролцож байгаагүй хэмээн Миннесота мужид оршин суухаар үлдсэн аж.
Хадгалах
Парамоны энэ агуулах нь Ростов-на-Донуд байх 19-р зууны үеийн, түүхэн барилга юм. Дон мөрний эрэгт орших энэ барилга нь Соколов болон Их сургуулийн гудамжны хооронд байрладаг байна. Хамгийн эртний Парамоны агуулах 19-р зууны дундуур буюу 1890-ээд оны сүүлээр баригджээ. Агуулахыг Якунин болон Э. Шульман нар барьсан байна. Ашиглалтанд байх хугацаандаа агуулах олон хүний хэрэгцээг хангаж байсан боловч үндсэн эзэн нь тариаланч Елпидифор Парамонов хэмээн үздэг аж.
Хадгалах
Кантон Вале бол Hérens хэмээх ер бусын угшлын үнээний эх орон юм. Энэхүү хүнд жинтэй төрөл зүйлийн үнээнүүд маш хүчирхэг бөгөөд чанга биетэй байдаг төдийгүй сүрэг дундаа манлайлагчийн байр суурийг олохын тулд үе үе хоорондоо мөргөлддөг байна. Хаврын улиралд үхрийн сүрэг бэлчээрт гарахдаа байгаль дээр тулаанаа эхлүүлдэг. Үхэрчид тэднийг Альпын нуруудын нугаар бэлчээрлүүлэхэд хэн нэг нь ялж, бусдынхаа манлайлагч болох хүртэл тэд зогсоо зайгүй мөргөлдсөөр байдаг ажээ.
Хадгалах