Хатдын тулаан буюу рингэн дээрх үнээнүүд

2013-06-17, 02:20
23,141

Кантон Вале бол Hérens хэмээх ер бусын угшлын үнээний эх орон юм. Энэхүү хүнд жинтэй төрөл зүйлийн үнээнүүд маш хүчирхэг бөгөөд чанга биетэй байдаг төдийгүй сүрэг дундаа манлайлагчийн байр суурийг олохын тулд үе үе хоорондоо мөргөлддөг байна. Хаврын улиралд үхрийн сүрэг бэлчээрт гарахдаа байгаль дээр тулаанаа эхлүүлдэг. Үхэрчид тэднийг Альпын нуруудын нугаар бэлчээрлүүлэхэд хэн нэг нь ялж, бусдынхаа манлайлагч болох хүртэл тэд зогсоо зайгүй мөргөлдсөөр байдаг ажээ.

Хатдын тулаан буюу рингэн дээрх үнээнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэдний мөргөлдөөний арга барил.
Ганцаарчилсан “тулааны” үеэр үхэрнүүд духаараа мөргөлддөг байна. Мөн тэд эвэрээ ашигладаг. Заримдаа эврээрээ барьцалддаг бол зарим нь өрсөлдөгчийнхөө хүзүүг арагш нь эргүүлэхийг хичээн, эврээрээ мөргөнө. Энэхүү арга барилыг нь мэргэжилтнүүд “холбох арга барил” гэж нэрлэдэг байна. Хоёр “тулаанчын” аль сул дорой нь “тулааны талбар”-ыг түрүүлж орхино. Зарим үед ихэнхи үнээнүүд өрсөлдөгчийнхөө хүч чадлыг хүлээн зөвшөөрч, тулалдахаас татгалздаг. Энэхүү тулаан нь сүргийн үнээнүүдийн дунд л явагддаг. Бухнууд огт оролцдоггүй байна. Мөн тэд тулааны үеэр шархалж, бэртэх тохиолдол бараг гардаггүй байна.



Тулааны нөхцөл байдал
Hérens үүлдрийн үнээнүүд бэлчээрлэж байх үедээ өрсөлдөгчөө төрөл бүрийн шалтгаанаар тулаанд дууддаг. Өвөл нь саравчинд байсан тэд хаврын дэлгэр цагт бэлчээртээ гарахдаа төрөл бүрийн өөр айлын үнээнүүдтэй холилдож, нэгдсэн том сүрэг болдог байна. Хаврын сүүлчээр тэд альпын нурууны бэлчээрт хүрдэг. Бэлчээрийн эхний өдөр уламжлалт “зан үйл” маягийн зүйл тэдний дунд болдог байна. Энэ өдөр бараг үнээ бүр хоёр хоёроороо мөргөлддөг ажээ. Үнээнүүдийн идэвхитэй мөргөлдөх хаврын өдрүүд нь үхэрний тулаанд сонирхолтой хүмүүст тааламжтай үзвэр болно. Энэ өдрүүдийг “inalpe” гэж нэрлэдэг байна. Чухам үүнийг л харуулах гэж Кантон Вале-гийнхэн жуулчид болон зочдод зориуланТавдугаар сарын сүүлч, Зуравдугаар сарын эхээр баяр зохиодог. Зуны улиралд үхрийн сүрэг альпийн бэлчээрээсээ хөндий, нугаруу бууна. Энэ үеийг “desalpe” гэж нэрлэдэг бөгөөд мөн л олон тооны баяр наадмыг зохиодог. Зуны туршид олон мөргөлдөөнд түрүүлж, сүргийн мантай, “хатан хаан” болсон нэг үнээд баярын үеэр титэм зүүлгэж, гоёж чимэглэдэг байна.



Тэмцээний зохион байгуулалт
Хүмүүс олон нийтэд зориулж, Hérens үүлдрийн үнээнүүдийн тэмцээнийг зохион байгуулдаг байна. Вале-д 1922 оноос хойш ийм “спортарга хэмжээ” зохиогдож байгаа юм. Үүнтэй төстэй үнээний тулааныг Италийн Аоста хөндий болон Францийн Дээд Савойе-д зохиодог байна. Түүнчлэн Швейцарт үүн шиг арга хэмжээ болдог. Он удаан жилийн түүхийн туршид үнээний тулааны дүрэм улам боловсронгуй, хатуу болжээ. Тэмцээний оролцогсдод шудрага өрсөлдөөнийг бий болгохын тулд тулааны хэд хэдэн төрлөөр, тодруулбал таван төрлөөр зохиодог.



Төрөл
Хамгийн сүүлийн категори нь тугалнуудын мөргөлдөөн юм. Энэ төрөлд ихэвчлэн 2,5 настай охин бяруунууд өрсөлддөг. Дөрөвдүгээр төрөлд үржлийн насны залуу үнээнүүд хоорондоо “тулалдана”. Харин нэгээс хоёр удаа тугалсан үнээнүүд жингээсээ хамаарч эхний гурван категорит хуваагдана. 600 кг-аас дээш жинтэй үнээнүүд хамгийн эхний төрлийнх. Харин хамгийн “гуалиг” нь гуравдугаар төрөлд, дундаж нь хоёрдугаар төрөлд хуваагдана.



Сэргээшний хэрэглээний хяналт
Тулааны талбар дээр гарч ирэх үнээ бүр заавал тугалсан байх ёстой. Тэмцээн зохиогдсоор ирсэн олон жилийн туршид үнээнүүдийг сэргээшний шинжилгээнд оруулсаар ирсэн. Нэг ч удаа шинжилгээний хариу эерэг гарч байсан удаагүй ажээ. Тиймээс одоогийн байдлаар ийм төрлийн шинжилгээг хэрэгцээгүй гэж үзэн, тэмцээний шалгаруулалтын үйл явцаас хассан байна.



Тулааны дүрэм
Шүүгчид тулааны явцыг анхааралтай ажиглаж, ангилал тогтоохын тулд мөргөлтийг тоолдог. Гурван тулаанд ялагдсан үнээг тэмцээнээс гаргадаг бөгөөд өрсөлдөгчөөсөө зугтсаныг нь автоматаар ялагдсанд тооцдог байна. Үнээний тулааны эхний өдөр нь тэднийг хашааны цаанаас гүйлгэж гаргаснаар эхэлдэг. Төрөл бүрт оролцох амьтад 12-20 үнээнээс бүрдэх бүлгүүдэд хуваагдана. Бүлэг бүрийн шилдэг оролцогч үнээ финалд үлдэж, ихэвчлэн өдрийн хагастаа багтаж зохиогддог тэмцээнийхоёрдугаар шатад оролцдог байна. Финалд үлдсэн үнээнүүд зургуулаа үлдтэлээ мөргөлдөнө. Үлдсэн зургаа нь хоорондоо тойргоор “үзэлцэнэ”. Шүүгчид дараа нь тухай бүрийг нь үнэлдэг. Финалд үлдээд, таван өрсөлдөгчөө ялсан үнээ өөрийн төрөлдөө “хатан хаанаар” тодорно. Тулааны талбар дээр зөвхөн мэргэжлийнхнийг гаргахыг зөвшөөрдөг. Тэд бол “шүүгчид” юм. Тэдний үүрэг бол тулааны шудрага явцыг ягштал хянах. Ганцаарчилсан тулааны үеэр гуравдагч үнээ хөндлөнгөөс оролцохоор завдвал шүүгчид салгах үүрэгтэй. Түүнчлэн тэд хараахан тулалдаж эхлээгүй байгаа үнээнүүдийг тулаанд уриалан, “барьцалдуулдаг”.



Тулааны улирал
Ерөнхийдөө үнээний тулаан жил тойрон үргэлжилдэг байна. Төрөл бүрийн эхний зургаа нь кантоны финал гэж нэрлэгддэг их финалд оролцоно. Энэхүү тэмцээн нь Тавдугаар сард, Сьонагаас холгүй орших Апроцод болдог байна. Финалын шатны тэмцээн эхний шаттайгаа ижил дараалал, дүрмээр явагдана. Өдрийн төгсгөлд 1-ээс 4-р ангиллын үнээнүүд талбар дээр эцсийн тулаандаа оролцохоор гарч ирнэ. Бүх өрсөлдөгчөө ялсан үнээ нь кантоны хатан хаан болдог. Зун болдог тэмцээн нь кантоны финалд оролцох боломжийг олгодоггүй.



Үзэгчдийн бахдал
Вале-д бүтэн жил тойрч, хэдэн арван тэмцээн болдог бөгөөд маш олон үзэгчийг цуглуулдаг байна. Энэхүү нөхөрсөг тулааныг үзэж сонирхохоор нийтдээ 50000 орчим үзэгч цугладгийн 10000 нь кантоны финалыг үздэг ажээ.


 
Үнээний тулаан маш алдартай, хүмүүсийн сонирхлыг асар их татдаг нь Вале-д сар бүр гардаг “Queens’ Gazette” хэмээх сэтгүүлээх харагдана. Энэхүү сэтгүүлд тулааны хөтөлбөр, оролцогчдын талаар мэдээлэл гардаг. Түүнчлэн орон нутгийн Phone FM-ээс долоо хоног бүр үнээний тулаанд зориулсан нэвтрүүлэг цацагддаг байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()