СААК БАРИМТ

Алтан тамхи

Удахгүй баячуудын дунд “Алтан тамхи” алдартай болох бололтой. Энэ тамхи 24 каратын алттай гэнэ.
Алтан тамхи Хадгалах
2013-09-14, 17:37

Хөхөөрөө массаж хийдэг эмэгтэй

Том хөхтэй бариач бүсгүй ажил олж чадахгүй байлаа, учир нь эмнэлэгийн эзэд түүний хөхнөөс аягүүрхдэг байж. Гэвч эмэгтэй гараа хумхин суусангүй, өөрийн энэ дутагдлаа яаж давуу тал болгох арга бодож олжээ.
Хөхөөрөө массаж хийдэг эмэгтэй Хадгалах
2013-09-13, 01:23

Индонезийн дархлагдсан биеэ үнэлэгчид

Индонезид биеэ үнэлэх ер нь бол хууль бус, гэвч өвөрмөц маягын “Улаан дэнлүүний гудамж” байдаг бөгөөд энэ газртай холбоотой хэрэг гарахаар, биеэ үнэлэгч нарт хүлцэнгүй хандаж, торгох төдийхнөөр өнгөрдөг байна. Бүсгүйчүүдийн ихэнхи нь насанд хүрээгүй байдаг бөгөөд хэцүү нөхцөлд хөдөлмөрлөдөг байна. Гэрэл зурагчин Эд Урэй (Ed Urey) тэндэхийн уур амьсгалыг бидэнд харуулахын тулд Жакартын эмсийн хүрээлэнгээр явж, нууцаар зураг дарсан байна.

Индонезийн дархлагдсан биеэ үнэлэгчид Хадгалах
2013-09-13, 01:06

Өвчтэй болон настай хүмүүст зориулсан ер бусын эмчилгээ

АНУ-д өвчтэй болон настай хүмүүсийг амьтдын тусламжтайгаар эмчлэх аргыг хэрэглэдэг байна. Америкт ойролцоогоор 10,000 тийм амьтад байдаг бөгөөд тэдгээрийн 14 хувь нь тэмээн гөрөөс байдаг ажээ. Ингээд та бүхэндээ гэрэл зурагчин Жен Осборн болон хоёр “тэмээн” гөрөөсний хамт АНУ-ын Вашингтон хотын нөхөн сэргээх төвд очсон тухай гэрэл зургийг сонирхуулж байна.
Өвчтэй болон настай хүмүүст зориулсан ер бусын эмчилгээ Хадгалах
2013-09-12, 21:40

Нулимсан хана буюу “Хонокохау” хүрхрээ

Хавайн арлуудын нэг болох “Мауи” арал дээр жуулчдын очих дуртай олон тооны байгалийн сонирхолтой тогтоц бүхий газрууд байдаг. Хамгийн алдартай нь “Хонокохау” хүрхрээ юм. Энэ бол үнэхээр гайхмаар зурсан юм шиг сайхан газар ажээ. Ус энд бараг зуун метрийн өндөрөөс унадаг байна. Энд зураг авалт хийсэн “Юрийн галавын цэцэрлэг” кино нь Хонокохау хүрхрээг алдартай болгосон байна. Эндэхийн газар тэр чигээрээ нов ногоон ургамлаар хучигдсан бөгөөд хаа сайгүй сайхан цэвэр ойн агаар, зэрлэг байгаль мэдрэгдэх ажээ.
Нулимсан хана буюу “Хонокохау” хүрхрээ Хадгалах
2013-09-12, 21:05

Камчаткаас яргай загас барьсан нь

Евро-азийн хагас арал болох Камчатка нь баавгай, далайн цагаан бүргэд, яргай загас зэргээрээ алдартай. Сергей Доля хэмээх аялагч, блоггер Камчаткаар аяласан байна. Тэрээр Камчаткын өнгө төрх болсон амьтадтай танилцсан бөгөөд ялангуяа яргай загасны талаар мэдээллийг түлхүү хийхээр шийджээ. Ингээд түүний аялалын тэмдэглэлийг орчуулан хүргэе.
Камчаткаас яргай загас барьсан нь Хадгалах
2013-09-11, 22:47

Давалгаа хашраагч 3 настай хүү

3 настай Тристон Гейли (Triston Gailey) хэдийнээ серфингээр гайхалтай гулгадаг болжээ. Эцэг Тодд нь хүүхдүүдээ энэ нэлээд аюултай спортод дуртай болгосон байна. Гэхдээ тэрээр зориуд ийм зорилго тавиагүй юм.
Давалгаа хашраагч 3 настай хүү Хадгалах
2013-09-11, 20:54

56 жил ханилахдаа эхнэртээ 55 мянган даашинз авч өгчээ

Хэрвээ хайрыг даашинзаар хэмжиж болдогсон бол Пол Брокман нь дэлхийн эхнэртээ хамгийн их хайртай эр болох бололтой. Одоо Калифорни мужийн Лумитед амьдардаг герман эр сүүлийн 56 жил өөрийн эхнэр Маргод 55,000 даашинз бэлэглэжээ. Тэгээд бас бүх даашинзыг тэр өөрөө сонгосон байна.
56 жил ханилахдаа эхнэртээ 55 мянган даашинз авч өгчээ Хадгалах
2013-09-11, 07:08

Эртний хүмүүсийн хэрэглэж байсан ер бусын зэвсгүүд

Бидний өвөг дээдсийн тулалдаанд хэрэглэж байсан хүйтэн зэвсгийн ер бусын төрлүүдийг та бүхэнд танилцуулж байна. Тэр үед нийгмийн хөгжил маш муу байсан учир, тэд дайнд маш энгийн зэвсэгтэй явж байжээ.
Эртний хүмүүсийн хэрэглэж байсан ер бусын зэвсгүүд Хадгалах
2013-09-10, 23:30

64 настай эмэгтэй Кубаас Флорида хүртэл 166 км сэлж рекорд тогтоолоо

Америкийн сэлэгч, дэлхийн олон удаагийн рекорд тогтоогч, 64 настай Диана Ниад (Diana Nyad) нь Кубаас АНУ хүртэл 166 км зайг аварга загасны ямар ч хамгаалах торгүй сэлэн туулсан анхны хүн болжээ.
64 настай эмэгтэй Кубаас Флорида хүртэл 166 км сэлж рекорд тогтоолоо Хадгалах
2013-09-10, 21:50

Дэлхийн хамгийн уян хатан бүсгүй

“Дэлхийн хамгийн уян хатан эмэгтэй” цолны эзэн бол 27 настай орос бүсгүй хэмээн гадны хэвлэл мэдээллийнхэн онцолсон байна. Түүнийг Юлия Гюнтель гэдэг бөгөөд оросын Челны хотынх юм байна.
Дэлхийн хамгийн уян хатан бүсгүй Хадгалах
2013-09-10, 01:04

Хятадын амьтны зах

Хятадууд амьтанд тоглоом, ажлын багаж хэрэгсэл болон хоол мэтээр л ханддаг. Хятадын "Шилихэ" зах дээр хүүхдүүдэд зориулсан амьд тоглоомуудыг худалдаалдаг гэнэ. Үүнд: амьд нохой, муур, яст мэлхий, хэрэм гэх мэт хүүхдийн сонирхлыг татахуйц зүйл их байдаг байна.
Хятадын амьтны зах Хадгалах
2013-09-09, 20:49