СААК БАРИМТ

Толгойгоо 180 градус эргүүлдэг эр

Энэ зургийг эхлээд харахад фотошоп шиг санагдаж болох юм. Гэвч энэ бол үндэсээрээ ташаа ойлголт байх болно. Зурган дээр ”шар шувуун хүн” нэрээр алдартай Мартин Лаурелло байна. Тэрээр энэ үзүүлбэрийг хэрхэн хийдэг байсныг видео бичлэгээс хараарай.
Толгойгоо 180 градус эргүүлдэг эр Хадгалах
2013-10-02, 19:14

Гиннессийн номонд орсон сонирхолтой бүжиг

Нью-Йоркт 358 хүн нэгэн зэрэг «тверк» (Twerk) хэмээх өдөөгч бүжиг бүжиглэжээ. Энэ бүжгийн гол хөдөлгөөн нь үзэгчид рүү нуруугаараа харж, өгзгөө сэгсрэн бүжиглэж бусдыг өдөөх явдал байсан юм. 358 хүн зэрэг бүжиглэсэн учир ийнхүү Гиннесийн амжилтуудын номд багтах гол нөхцөл болжээ.
Гиннессийн номонд орсон сонирхолтой бүжиг Хадгалах
2013-10-02, 19:11

Лас-Вегасын хамгийн үзэсгэлэнтэй буудлууд

Хэдийгээр Лас-Вегас Мохаве цөлийн төв хэсэгт байдаг ч энэ нь түүний хөгжилд огтхон ч нөлөөлдөггүй бололтой. Тэрээр дэлхийн томоохон цэнгээний газрын тоонд ордог билээ. Жуулчид казино тоглож, шоу тоглолт үзэхийн тулд энэ газрыг зорин очдог. Иймд Лас-Вегасын газар нутаг дээр маш олон орчин үеийн буудлууд баригдсан байна.
Лас-Вегасын хамгийн үзэсгэлэнтэй буудлууд Хадгалах
2013-10-02, 19:06

Альберт Эйнштейн хэд сурдаг байсан вэ?

Дэлхийн суу билигт эрдэмтэн Альберт Эйнштейн (Albert Einstein) сургуульд сурч байхдаа математик, физикийн хичээл дээр дунд сурдаг байсан гэсэн яриа олныг гайхшируулж байсан билээ.
Альберт Эйнштейн хэд сурдаг байсан вэ? Хадгалах
2013-10-02, 18:12

Нохойн толгойт аварга могой

Хэвлээр явагчдын ангийн хамгийн сайхан төлөөлөгчдийн нэгээр "нохойн толгойт" аварга могойг (модны ногоон могой) нэрлэж болох юм. Түүний “арга мэх” нь нуруун дээрээ цагаан толботой тод ногоон өнгө ажээ. Нас бие гүйцсэн аварга могой нь 2-3 метр урттай байдаг байна. Энэ хоргүй могойтой Өмнөд Америкийн халуун орны ойд таарч болно. Ихэнхдээ шувуудаар хоололдог ажээ. Та ийм “амьтантай” болмоор байна уу?...
Нохойн толгойт аварга могой Хадгалах
2013-10-01, 22:46

Дугуйгаар 40,000 км аялсан залуу

Зохиолч, гэрэл зурагчин Роб Люттер (Rob Lutter) Лондонгоос гарч 40,000 км замыг дугуйгаар туулан тойрон аялал хийжээ. Замдаа тэрээр олон гэрэл зураг авч, гайхамшигтай хүмүүстэй таарсан байна.
Дугуйгаар 40,000 км аялсан залуу Хадгалах

Булшин дээр зураг авахуулах дуртай эр

Уолсолл хотын 48 настай энэ Англи эр дэлхийн алдартай хүмүүсийг оршуулсан газруудаар явж зураг авахуулах гаж сонирхолтой юм байна. Тэрээр энэ ажилдаа 50 мянга гаруй фунт стерлингийг хэдийнээ зарцуулаад байгаа аж.
Булшин дээр зураг авахуулах дуртай эр Хадгалах
2013-10-01, 02:34

15 настай хүү, 14 настай эхнэр авчээ

Газа хотын Бейт-Лахии дүүрэгт 15 настай Ахмед Собох, 14 настай Тала нар гэр бүлээ батлуулсан байна. Ахмед эцгийн хамт гудамжны цэвэрлэгээ хийж, өдөрт 5 доллар олдог ажээ. Шинээр гэр бүл бологсод бусад 9 ойрын хамаатнуудын хамт эцгийнхээ 3 өрөө байранд амьдардаг байна.
15 настай хүү, 14 настай эхнэр авчээ Хадгалах
2013-10-01, 02:23

Бартай амьдардаг гэр бүл

Энгийн нэг гэрийн тэжээвэр амьтад болох нохой, муурны оронд гэрт чинь “Бар” байна гээд төсөөлөөд үз дээ. Бар байхдаа бүр том зэрлэг, догшин гэж бодохоор л аймшигтай. Энэ гэр бүлийнхэн барнаас огтхон ч айхгүй, бүр хамт хооллож, нялх хүүхэд мэт асардаг гэнэ. Ийм зүйл байх боломжтой болов уу?
Бартай амьдардаг гэр бүл Хадгалах
2013-09-30, 19:21

Амь үрэгдсэн 9000 цэргийн сүүдэр

Францийн Арроманш-ле-Бена хотын наран шарлагын газар 9000 хүний сүүдэр бий болсон байна. Тэдгээрийг зураач Энди Мосс, Жейми Уордли нар сайн дурын хэсэг хүмүүсийн оролцоотойгоор хийжээ.
Амь үрэгдсэн 9000 цэргийн сүүдэр Хадгалах
2013-09-30, 17:23

Эрдэмтдийн хачирхалтай онолууд

Эрт дээр цагт олон сэтгэгчид байгалийн нууцуудыг олон талаас нь тайлж, тодорхойлохоор янз бүрээр оролдож иржээ. Тэгвэл одоо та бүхэнд тэдгээрийн дундаас хамгийн ер бусын, сонирхолтой онол, дүгнэлтүүдийг хүргэж байна.
Эрдэмтдийн хачирхалтай онолууд Хадгалах
2013-09-30, 00:18

Болоогүй хуриманд 200 орон гэргүй хүмүүсийг урьжээ

Охин нь сүйт хархүүтэйгээ муудалцсан нь ээж аав болох Вилли, Кэрол Фаулер нарыг цөхрүүлжээ. Яг хурим болохын өмнө шүү. Тансаг зоогийн газар, уул овоо шиг амтат хоолнууд, сонирхолтой хөтөлбөр зэрэг нь бүгд урьдчилаад захиалан төлбөрийг нь хийчихсэн байдаг.
Болоогүй хуриманд 200 орон гэргүй хүмүүсийг урьжээ Хадгалах
2013-09-28, 20:00