СААК БАРИМТ

Хорт хавдартай ээждээ барьсан гэнэтийн бэлэг

2012 онд Эмид өндгөвчний үсэрхийлсэн хорт хавдрын 3 шат гэсэн аймшигтай оношийг тавьсан байна. Хагалгаа болон химийн эмчилгээ хийснээс хойш 4 сарын дараа түүний биеийн байдал сайжирсан мэт байлаа. Түүний гэр бүлийнхэн уламжлалт эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байна гэсэн гунигт мэдээг сонсохоос өмнө Эмигийн хавдар жилийн турш багассан байдалтай байжээ.
Хорт хавдартай ээждээ барьсан гэнэтийн бэлэг Хадгалах
2014-05-22, 00:19

Йогчоос илүү йог хийдэг 20 амьтан

Йогийг хүмүүс зөвхөн хүнд зориулан бодож олсон гэж бодож байлаа. Гэтэл энэ нь огт тийм биш ажээ. Амьтад ч түүгээр хичээллэхийг хүсдэг бололтой. Зарим байрлалуудыг (асана) тэд биднээс ч илүү сайн хийж байх юм. Бид таныг эрүүл, тэсвэр хатуужилтай болоосой гэж хүсч байна. Тиймээс йогийн сайн сургагч багш болж бүрэн чадах амьтдын зургуудыг хүргэе.
Йогчоос илүү йог хийдэг 20 амьтан Хадгалах
2014-05-21, 22:16

Үл төгсөх усан сангууд

Далай эсвэл нууртай уусч, үл дуусах усан сан байна гээд төсөөлөөд үз дээ. Тэдний ирмэг нь хиймлээр тухайн орчинтойгоо ууссан мэт харагдах бөгөөд эцэс төгсгөлгүй мэт... Ийм төрлийн усан сан хийх санаа хамгийн анх Францад үүсэн байна. Харин өнөөдрийн хувьд дэлхийн томоохон, үнэтэй зочид буудал, амралтын газруудад инфинити-усан сан байдаг гэнэ. Нэг удаа ч болов очиж үзэхэд илүүдэхгүй л болов уу.
Үл төгсөх усан сангууд Хадгалах
2014-05-20, 23:08

Улс орнуудын гудамжны наймаачид

Олон зуун жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт иргэд гудамжны наймаа эрхэлсээр л ирсэн билээ. Ийм төрлийн лангуунаас хүссэн зүйлээ худалдан авч болно. Эдгээр гэрэл зургуудыг аялагч Майкл Шеридан авсан бөгөөд ямар төрлийн, ямар лангуу байдаг талаар дэлхийн хүн амд таниулахаар шийджээ.
Улс орнуудын гудамжны наймаачид Хадгалах
2014-05-20, 21:18

Африкийн цусан мод

Энэ модны албан ёсны нэршил нь "Pterocarpus angolensis" бөгөөд нутгийн иргэд “Цусан мод” хэмээн нэрлэдэг байна. Бага зэрэг зүсэхэд л цусан улаан өнгийн давирхай гоождог бөгөөд энэ нь цусыг санагдуулдаг аж. Энэ давирхайг будагч бодис болгон ашигладаг юм байна.
Африкийн цусан мод Хадгалах
2014-05-20, 21:08

Малтуу мөөгний “ангуучлал”

Альба (Alba) хот нь Италийн Пьемонт (Piedmont) хэмээх баруун хойд бүс нутгийн дов толгодтой өмнөд хэсгийн Ланганы (Langhe) яг зүрхэн хэсэгт оршдог ажээ. Альба нь улс даяараа газар дор ургадаг үнэтэй мөөгний нэг төрөл зүйл болох "цагаан трюфель" мөөгөөрөө (малтуу мөөг) алдартай юм.
Малтуу мөөгний “ангуучлал” Хадгалах
2014-05-19, 23:52

Хиймэл хөхтэй болгож өгвөл, эхнэр нь болно гэжээ

Сүйт залуугаа хөх томруулах хагалгаа хийлгэхэд хэрэг болох 6000 долларыг төлөхөөс нааш гэрлэхгүй хэмээн бүсгүй эрс татгалзсан байна.
Хиймэл хөхтэй болгож өгвөл, эхнэр нь болно гэжээ Хадгалах
2014-05-19, 23:34

5-р сард аялахад тохиромжтой газрууд

Хаврын баярын өдөр бүр тэмдэглэх мэт борооны үнэр, ногооны өнгөөр гайхуулах тавдугаар сард амралт тань таарсан уу? Эсвэл энэ үеэр амралтаа авахаар төлөвлөөгүй, бас зардал ихтэй амралтаас зайлсхиймээр байна уу? Гэхдээ энэ нь яг одоо амралтаа аваад сайхан газар хэд хонож болохгүй гэсэн үг биш ээ. Учир нь өвлийн улирал дуусч, зун эхэлж байгаа яг энэ завсрын боловч байгалийн хувьд хамгийн сайхан сэргэлтийн үед Дэлхийн олон амралтын газрууд маш том хямдрал зарладаг гэдгийг та мэдэх үү?
5-р сард аялахад тохиромжтой газрууд Хадгалах
2014-05-18, 22:02

Японы өвөрмөц ресторанууд

Японд дэлхийн хамгийн өвөрмөц ресторануудад зочилж, амтат хоолоор нь дайлуулах бол нээлттэй байдаг. Хэрвээ та хүсвэл шүү дээ. Энд маш олон төрлийн өвөрмөц загвартай ресторанууд байрладаг байна. Ингээд Японы өвөрмөц шийдэл бүхий ресторануудтай танилцацгаая.
Японы өвөрмөц ресторанууд Хадгалах
2014-05-18, 21:03

Мянга мянган үнсэлттэй хөшөө

Пер-Лашез хэмээх Парисын оршуулгын газар 20 тонн жинтэй хадаар хийсэн хөшөө байдаг байна. Хөшөөн дээр мянга мянган улаан уруулын толбо байдаг аж. Энэ хөшөөний доор хэн байгаа гэж та бодож байна? Энэ бүх үнсэлтүүд хэнд зориулагдсан байдаг юм бол?...
Мянга мянган үнсэлттэй хөшөө Хадгалах
2014-05-18, 04:51

Мөнгөөр өөрийгөө зодуулдаг эр

48 настай Се Шуйпинь нэгэн өвөрмөц ажил мэргэжлийг сонгосон байна. Тэрээр хүссэн хүн бүрийн амьд цохиур болдог аж. Се гадуур явж мөнгөөр өөрийгөө цохиулдаг байна. Цохих хүмүүс ч хангалттай их олддог гэнэ шүү.
Мөнгөөр өөрийгөө зодуулдаг эр Хадгалах
2014-05-17, 02:37