Үнэтэй болон хямд архи хоорондоо ямар ялгаатай байдаг вэ?

2020-11-17, 19:00
21,337

Олон нийтийн дундах "сайн" ба "муу" архины тухай ойлголт маш хийсвэр байдаг. Чухамдаа дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн хямд үнэтэй бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ? Архины чанарт тавигдах хамгийн нийтлэг шалгуур бол үнэр юм. Зөвхөн согтууруулах ундааны талаар өндөр мэдлэгтэй хүмүүс л архины амтыг ялгаж, нэг сортын нөгөөгөөс илүү давуу талыг тайлбарлаж чаддаг байна. 

Үнэтэй болон хямд архи хоорондоо ямар ялгаатай байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Архи нь тодорхой хэмжээгний усаар шингэлсэн спирт гэдгийг бүгд мэддэг. Үүний зэрэгцээ найрлагыг эзлэхүүнээр бус жингээр нь хэмжиж зөв шингэлэх нь ихээхэн чухал байдаг байна. Гэхдээ эдгээр нь архины хатуулагт л нөлөөлдөг хүчин зүйлс юм. Бодит амьдрал дээр цөөхөн хүмүүс л архийг сайн мууг нь ялгаж чаддаг. Учир нь амтыг голчлон усаар биш харин гол найрлага болох этилийн спиртээр тодорхойлдог байна. 

Архийг хямд үнээс дээд зэрэглэлийн ангиллаар ангилахад гол үүрэг гүйцэтгэдэг зүйл нь спирт юм. Согтууруулах ундаа бэлтгэх жор маш олон төрөл байдаг бөгөөд технологийн нарийн төвөгтэй байдал, ашигласан түүхий эдээс хамаарч өөрөөр хэлбэл өртгөөс хамаарч бүтээгдэхүүний эцсийн үнийг тогтоодог.

Хамгийн өндөр чанартай архи хийхийн тулд улаан буудай эсвэл хөх тарианы спирт хэрэглэдэг байна. Шинжээчид хамгийн сайн спиртийг "Альфа", дараа нь ордгийг "Супер" гэж нэрлэдэг. Үр тарианаас гаргаж авсан спиртийн гол давуу тал нь цардуул, элдэв хольцгүй байдаг бөгөөд үүн дотор метанол ба альдегид байдаггүй юм. Шаардлагагүй бүх зүйлээс салахын тулд өндөр чанартай спиртийг олон үе шаттай шүүх системд оруулдаг.

Үнийн ангиллаар нь "дундаж" гэж тодорхойлж болох архийг мөн л үр тарианы спиртээр хийдэг боловч энэ нь цардуул агуулдаг байна. Нишингээс гаргасан спиртийг энэ хэсэгт багтааж болно. Энэхүү спиртийг "Люкс" ангилалд оруулдаг бөгөөд үүнийг хэд хэдэн үе шаттайгаар цэвэршүүлдэг байна. 

Хамгийн хямд спиртийг төмсний цардуулаас гаргаж авдаг. Хямд архины шошго дээр "сайтар шүүсэн" гэж бичсэн байдаг ч энэ нь худал зүйл аж. 

Бусад түүхий эд буюу будаа, эрдэнэ шиш зэргээс спирт гаргах боловч эдгээр нь ихэвчлэн зүүн Азийн компаниудын бүтээгдэхүүн байдаг.

Ус нь архины амтанд хүчтэй нөлөөлдөггүй ч үнэд нь нөлөөлдөг. Үүнийг тусгай технологийн тоног төхөөрөмж ашиглан цэвэршүүлж, зөөлрүүлдэг байна. Ерөнхийдөө үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэдэн шат дамжлагаар цэвэршүүлсэн зэргээс нь хамаарч нэг шил архи хэр хэмжээний зардлаар бүтэх нь шалтгаалдаг гэнэ.  

Мөн архины үнэд маркетинг нөлөөлдөг гэдгийг ч мөн дурдах нь зүйтэй. Компаниуд төрөл төрлийн брэндийн архины сурталчилгаанд олон сая долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд мэдээж эдгээрээс сайн ашиг олохоор төлөвлөж байгаа юм.

Дээд зэрэглэлийн архи худалдаж авахдаа хэрэглэгч зөвхөн чанартай бүтээгдэхүүн төдийгүй олны танил болсон брэндийн нэрэнд анхаарлаа хандуулдаг. Ихэнхдээ нэг үйлдвэрлэгчийн өөр өөр саванд савлагдсан архи нь үнийн хувьд маш их ялгаатай байдаг. Ихэнх тохиолдолд, худалдан авагч тод шошготой үзэмж сайтай, ер бусын лонхонд ихэнх мөнгөө зориулдаг гэсэн үг юм. 

Эцэст нь хэлэхэд, алдартай брэндийн үзэмж сайтай шилэнд хийсэн болон илүү стандарт саванд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн адилхан архи агуулдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг, бүтээгдэхүүн хуурамч биш бол та ялгааг мэдрэхгүй гэсэн үг юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()