СААК БАРИМТ

Та үүнийг мэдэх үү?

Би та бүхэндээ Дэлхий ертөнцийн дуусашгүй сонин содон баримтуудын зах зухаас хүргэхийг хичээсээр ирсэн билээ. Энэ бүгд саакын "Сонин хачин" буланд багтсан байгаа. Ингээд таны мэдлэгийн хүрээг бага ч болов тэлэх зорилготой хүргэдэг ээлжит “Та үүнийг мэдэх үү?” цувралаа хүлээн авцгаая.
Та үүнийг мэдэх үү? Хадгалах
2014-12-18, 05:56

Хөзрийн ноён ямар учиртай вэ?

Чөлөөт цагаараа хөзөр тоглох дуртай хүмүүс нэлээд бий. Гэхдээ хөзрийн зураг дээрх утга учрыг сайн мэдэх нь юу л бол.. Тэгвэл хөзрийн ноён бодит амьдрал дээр ямар утга агуулдаг болохыг мэдэцгээе.
Хөзрийн ноён ямар учиртай вэ? Хадгалах
2014-12-18, 04:15

Нисэхийн компаний танд хэзээ ч хэлэхгүй 21 нууц

Онгоц хамгийн хурдан, хамгийн тохилог тээврийн хэрэгслийн нэг билээ. Тиймээс ихэнхидээ боломжтой хүмүүс бусад тээврийн хэрэгслээс илүү онгоцыг илүүд үздэг. Гэхдээ л нислэгийн байгууллагын дунд танд хэзээ ч хэлэхгүй нууцууд байдаг юм байна. Энэ нууцаас сонирхуулъя.
Нисэхийн компаний танд хэзээ ч хэлэхгүй 21 нууц Хадгалах
2014-12-17, 05:56

Нэг доллароор юу худалдаж авч болох вэ?

Долларын ханш манайд төдийгүй дэлхий даяар нэлээд өндөр болж, олон улсад тулгарсан томоохон асуудлуудын нэг болоод байгаа билээ. Энэ нь хүн амыг сэтгэл санаагаар унагаж байгаа ч гэрэлт ирээдүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт 1$-оор юу хийж болох талаар сонирхоцгооё.
Нэг доллароор юу худалдаж авч болох вэ? Хадгалах
2014-12-17, 03:47

Энэ дэлхий ямар гайхамшигтай юм бэ?

Дэлхий гэдэг бидний амьдарч буй гайхамшигтай ертөнц бөгөөд үзэж хараагүй олон сайхан газрууд энэ гариг дээр байгаа. Энэ бүх байгалийн үзэсгэлэнг үзэж, тойрон аялал хийж чадахгүй ч азаар гэрэл зураг гэдэг ид шидтэй зүйлийг бид зохион бүтээсэн.
Энэ дэлхий ямар гайхамшигтай юм бэ? Хадгалах
2014-12-17, 03:24

Сүйт бүсгүйдээ барьсан сонирхолтой бэлэг

Гоёл чимэглэл гэдэг бол эмэгтэй хүний хувьд хамгийн гайхалтай бэлэг болдог билээ. Нэгэн залуу сүйт бүсгүйдээ хясаа болон түүнийг нээх зориулалтын хутга бэлэглэсэн байна. Бүсгүй удаан хугацааны турш хясааг нээсэн бөгөөд нэлээд хөдөлмөрлөсний ачаар 54 ширхэг сувдтай болжээ. Ажил хийвэл, ам тосдоно гэж...
Сүйт бүсгүйдээ барьсан сонирхолтой бэлэг Хадгалах
2014-12-17, 02:40

Хятадын аюултай зам

Хятадад олон төрлийн сонирхолтой газрууд байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Бай Фэн тосгон юм. Газар зүйн байрлалын хувьд таатай биш ч, одоог хүртэл хүмүүс амьдарсаар байгаа. Тосгоны иргэд хамгийн ойр байх дэлгүүртээ хүрэхийн тулд, 1 км орчим аюултай замыг олсоор туулдаг байна.
Хятадын аюултай зам Хадгалах
2014-12-17, 02:30

Матрын харгис ан

Ихэнхидээ матар хүнийг идсэн талаар аймшигт түүхүүд цацагдаж байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ бүх зүйл эсрэгээрээ эргэж байх юм. Австралийн хойд хэсэг болох Рамингининг-т аав хүү хоёр матар агнадаг байна. Том матруудыг хэсэгчлэн хувааж янзалдаг бол жижгүүдийг нь бүхлээр нь зардаг аж. Австралид төрөл бүрийн амьтны гаралтай хоол хийх нь элбэг байдаг учир, тэдэнд асуудал тулгардаггүй байна.
Матрын харгис ан Хадгалах
2014-12-16, 02:28

6 кг охин төрүүлжээ

Колорадод 6.3 кг жинтэй бяцхан охин төржээ. Мэдээж өөрөөрөө төрөх хэцүү байсан учир эмэгтэйд хийсвэр хагалгаа хийсэн байна. Охины эцэг эхчүүд Alisha Hernandez, Francisco Garcia нар охинд Mia Yasmin гэсэн нэрийг өгчээ.
6 кг охин төрүүлжээ Хадгалах
2014-12-15, 23:23

Та үүнийг Японд л харах болно

Япон үргэлж ямарваа нэгэн шинэ техник технологиор Дэлхийд тэргүүлж байдаг билээ. Газар зүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдал нь энэ орны хүмүүсийг илүү бүтээлч болоход нөлөөлж байгаа болов уу. Харин энэ бүтээлч байдал нь гүнзгийрч бусад орны хүмүүсийн хувьд хачирхалтай санагдах болоод удаж байгаа юм.
Та үүнийг Японд л харах болно Хадгалах
2014-12-15, 03:31

Манай гаригийн хамгийн том мод

Америкийн “Sequoia” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгалийн нэгэн гайхалтай бүтээлийг харж болох бөгөөд энэ нь 1500 куб.м аварга мод юм. Энэ бол одоогоор мэдэгдээд буй манай гариг дээр оршиж буй хамгийн том амьд мод юм байна. Түүнд “Хамгийн том мод” хэмээх нэрийг өндөр биш харин эзлэхүүнээр нь өгсөн байна.
Манай гаригийн хамгийн том мод Хадгалах
2014-12-12, 23:05