СААК БАРИМТ

Аялж яваад учир битүүлгээр алга болсон хүмүүс

Гадны улс орнууд, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялна гэдэг хүн бүрийн хувьд хамгийн гайхалтай, мартагдашгүй зүйлсийн нэг байдаг. Байгалийн үзэсгэлэнг бишрэнгээ, орон орны ёс заншилтай танилцана гэдэг хүн бүрт олдоод байхгүй завшаантай явдал юм. Гэвч харамсалтай нь тэдгээрийн зарим нь аймшигт түүх болон хувирч, тэрхүү түүхүүдээс сэдэвлэн шар үс босгом аймшгийн кинонууд бүтээгдэх нь бий. Харин азгүй тохиолдлоор аялаж яваад ор сураггүй алга болсон, амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхийг энд сийрүүлж байна. 

Аялж яваад учир битүүлгээр алга болсон хүмүүс Хадгалах

Хилээр нэвтрэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хилийн шалганаар нэвтэрч чадахгүй, мөрөөдлийн аялалаа цуцлавал тун харамсалтай. Энэхүү нийтлэлээр зарим улсын хилээр нэвтрэхдээ хийж болохгүй үйлдлүүд болон авч явж болохгүй зүйлсийг онцолж байна. Та аялалд явахын өмнө эдгээрийг бодолцож үзээрэй. 

Хилээр нэвтрэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах

Хар дарсан зүүднээс хэрхэн сэрэх вэ?

Аймшигтай хар дарсан зүүднээс сэрж чадахгүй өөрийгөө зовоож, шөнөжин хөрвөөн, унтаж чаддаггүй хүмүүс олон байдаг. Харин тэдгээр хүмүүст зориулан хар дарсан зүүднээс хэрхэн сэрэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Сэтгэц мэдрэлийн эмч Кристофер Ноланор өөрийн туршлага, мэдлэг дээр суурилан, хар дарсан зүүднээс сэрэх аргуудыг танилцуулсан бөгөөд энэ нь хүмүүсийн дунд алдаршиж, багагүй шуугианыг тарьсан билээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцуулъя. 

Хар дарсан зүүднээс хэрхэн сэрэх вэ? Хадгалах

Харийнхан байдаг гэдгийг нотлох 15 түүхэн баримт

Бидний амьдарч буй дэлхий ертөнцийг хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн сая жилийн өмнө өөр соёл иргэншил бий болгосон байх магадлалтай юм. Энэхүү нийтлэлд бид хүн төрөлхтний овгийн зохион байгуулалт үүссэн үеэс эхлээд, орчин үеийг хүртэл бүх цаг үеийн түүхээс харь гарагийнхантай холбоотой байж болох баримтуудыг толилуулах болно. Иргэншил бүхэн өөрийн гэсэн шинэ үзэл санаа, философи, нээлтүүдийг бий болгодог. Харин тэд энэ бүхнийг хаанаас сурсан бэ? Түүхэн дэх аугаа соёл иргэншлүүд хэрхэн бий болсон бэ?

Харийнхан байдаг гэдгийг нотлох 15 түүхэн баримт Хадгалах

Ээ дээ, энэ Хятадууд уу?

Жуулчдын хамгийн ихээр зорин очдог газруудын нэгт БНХАУ зайлшгүй багтдаг билээ. Цахим сүлжээнд Хятад руу хэрхэн аялах, заавал үзэх ёстой газрууд гэх мэт мэдээллүүд арвин байдаг боловч хүмүүсийн заавал мэдэх ёстой зарим нэг хачирхалтай зүйлсийн тухай дурддаггүй байна. Та Хятадад очсон хойноо байнга гайхшрахгүйн тулд эдгээр зүйлсийг мэдэж байх хэрэгтэй юм. 

Ээ дээ, энэ Хятадууд уу? Хадгалах

Зөвхөн Японд харж болох хачирхалтай зүйлс

Япон улсын хөгжлийг бид техник технологиор нь сайн мэддэг. Тэд ард түмнийхээ хэрэгцээ шаардлагыг сайтар мэдэрч ажилладаг бөгөөд жижиг гэлтгүй зүйлсэд ач холбогдлыг өгч, сэтгэлээ шингээн бүтээдэг аж. Ийн бүтээсэн бүтээлүүд нь заримдаа хэтэрхий эрээ цээргүй, ёс суртахуунгүй мэт боловч, хүн бүрт таалагдан, худалдан авсаар байдаг нь хачирхалтай.

Зөвхөн Японд харж болох хачирхалтай зүйлс Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Үргэлж шинэ зүйлийг туршиж үзэн, мэдлэгийн цар хүрээгээ мэдээ, мэдээллээр баяжуулах хүсэл сонирхолтой хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэнд зориулан сонин содон бүхнийг нэгтгэсэн "Та үүнийг мэдэх үү?" нийтлэлийнхээ цоо шинэхэн дугаарыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд танин мэдэхүйн ертөнцөөр хамтдаа аялцгаая. 

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Хараал бидэнд ингэж нөлөөлдөг...

Амьдралыг тааж мэдэхийн аргагүй байдаг. Тиймдээ ч төсөөлөөгүй байхад бүхий л зүйл өөрчлөгдөж, асуудлууд ар араасаа урган гарах нь бий. Хэдий тийм ч хэрвээ таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, ажил үйлс тань бүтэхээ болин, үхэл хагацал үзэж эхэлбэл энэ нь хараалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл хамтдаа хараал нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе. 

Хараал бидэнд ингэж нөлөөлдөг... Хадгалах

Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ өөртөө сөрөг муу энергийг шингээсэн, эзэндээ зовлон дууддаг гоёл чимэглэлүүд гэж байдаг байна. Ялангуяа алтан эдлэл нь хуучин эзнийхээ зовлонт амьдрал, уй гашуу бүхнийг шингээх нь бий. Тиймээс та гоёл чимэглэлийн зүйлс авахаар шийдсэн бол зайлшгүй шинийг авч байх нь чухал. Мөн гоёл чимэглэлийг аль болох барьцаанд тавихгүй байх нь өлзийтэй.

Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл Хадгалах

Бүсгүйчүүд дасгал хийхдээ юун дээр алддаг вэ?

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань турах, гоолиг сайхан биетэй болох зорилгоор спорт заалыг ихээр зорих болсон. Мэдээж энэ нь магтууштай хэрэг бөгөөд өөрийн эрүүл мэнд, гоо сайхны төлөө хөлсөө урсгаж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй. Гэхдээ спорт зааланд хичээллэж байхдаа бүсгүйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа гэж байх төдийгүй эдгээрийг засахгүй бол гоо сайхан болоод эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иймд бүсгүйчүүд чухам ямар алдаа гаргадаг болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүсгүйчүүд дасгал хийхдээ юун дээр алддаг вэ? Хадгалах

НАСА-гийн биднээс нуусан итгэмээргүй баримтууд

"Бүгдийг ил тод" гэх уриатай "NASA"-г ямар үйл ажиллагаа явуулдаг газар болохыг мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Гэвч тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн төрөлхтнөөс хариулт нь үл мэдэгдэх олон зүйлсийг нууцалсаар ирсэн юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ "NASA"-ийн тухай хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй 15 баримтыг дуулгахаар бэлтгэлээ.

НАСА-гийн биднээс нуусан итгэмээргүй баримтууд Хадгалах

Таны биеийн эдгээр хэсгүүд ямар үүрэгтэй болохыг мэдэх үү?

Хүний бие гэдэг бол өөрийн гэсэн хууль дүрэм, нууцтай нэгээхэн ертөнц юм. Энэхүү ертөнцийг судалж, бүхнийг мэдэх боломжгүй гэх бөгөөд маш олон нууцлаг хэсгүүдтэй аж. Тэгвэл бид та бүхэндээ ямар үүрэгтэйг нь хүмүүс төдийлөн сайн мэддэггүй биеийн хэсгүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Таны биеийн эдгээр хэсгүүд ямар үүрэгтэй болохыг мэдэх үү? Хадгалах