СААК БАРИМТ

Хятадад очвол үзэх ёстой гайхалтай газрууд

Дэлхийн хамгийн их хүн амтай, газар нутгийн хэмжээгээрээ 2-рт жагсдаг, гайхалтай өв соёл, түүх, археологийн үнэт дурсгалт газруудын өлгий болсон Хятад улс нь аялал жуулчлалын томоохон цэгүүдийн нэг билээ. Манай улстай хил залгаа оршдог мөн дээрээс нь визгүй тул Хятадад очиж үзээгүй хүн гэж тун ховор болов уу. Харин та тус улсад очоод, "Цагаан Хэрэм"-нээс өөр юу үзэж хардаг вэ? Өвөрмөц зүй тогтол бүхий байгаль, түүхийн өв соёл нь орчин үеийн шинэ техниктэй уялдан тогтсон тус улс нь археологи, эртний архитектур, байгаль орчин сонирхогчид болоод адал явдлыг эрэлхийлэгч хэн бүхний очих ёстой улс бөгөөд үзэж харах зүйлс дэндүү олон. Иймд бид та бүхэндээ Хятадад очвол заавал үзэх ёстой газруудыг танилцуулж байна.

Хятадад очвол үзэх ёстой гайхалтай газрууд Хадгалах
2018-01-16, 17:11

Орон орны онгоцны үйлчлэгч нар ямар хувцас өмсдөг вэ?

Стюардесс буюу онгоцны үйлчлэгч нар бол агаарын тээврийн компаниудын нүүр царай. Тиймээс ч тэд хувцаслалтандаа онцгой анхаардаг билээ. Бид бүхэн ч хэзээд "тэнгэрийн хатагтай" нарын хувцаслалт, гадаад үзэмжийг таашаасаар ирсэн. Гэхдээ аливаа юманд үргэлж харьцуулалт гэж зүйл байдаг болохоор хамгийн сайхан хувцасладаг онгоцны үйлчлэгч эмэгтэйчүүдэд хаана байдгийг хүргэе. Мэдээж тэд сэтгэлд хоногштол сайхан хувцасладаг бөгөөд ийм онгоцны үйлчлэгч нар доор дурдах 11 агаарын компанид бий. 

Орон орны онгоцны үйлчлэгч нар ямар хувцас өмсдөг вэ? Хадгалах

Хятад залуусын бидний нүднээс далд амьдрал

Бээжин хотод л гэхэд асар олон тооны хүмүүс газар доогуур буюу бидний нүдэнд харагдахгүй хэлбэрээр амьдарч байна. Тэгвэл тэд яагаад энд амьдарч байгаа юм бол оо? Ер нь газар доор амьдрах ямар байдаг бол? Хятадын засгийн газраас уг байрыг хөлслөгч хүн бүрт ердөө 4м квадрат талбайг л гаргаж өгдөг гэдгийг сонсоод та шоконд орох байх. Ингээд өнөөдрийнхөө дугаараараа газар доорх байранд амьдардаг хүмүүс болон тэдний өдөр тутмын амьдралын талаар бяцхан сурвалжлага хийцгээе.  

Хятад залуусын бидний нүднээс далд амьдрал Хадгалах

2017 оны хамгийн дуулиант үйл явдлууд

Хүн бүрийн хувьд 2017 он гэдэг дурсамж, сургамж, алдаа, оноо, аз жаргал, уйтгар гуниг гээд бүхнийг багтаасан жил болж өнгөрсөн болов уу. 365 хоногийн өдөр бүр өөр өөрийн гэсэн өнгөтэй байсан нь мэдээж. 2018 гэсэн шинэ хаалгыг нээхээс өмнө 2017 он оддын хувьд ямар үйл явдлаар дүүрэн байсан болохыг эргэн нэг санацгаая.

2017 оны хамгийн дуулиант үйл явдлууд Хадгалах

Та эдгээр 10 эрхэмтэй яг одоо ч утсаар ярих боломжтой

Дэлхий ертөнц улам л хөгжин цэцэглэж байна. Үүнийгээ дагаад бидний амьдралын хэв маяг хувьсан өөрчлөгдсөөр. Өмнө нь бид асуудлаа шийдэхийн тулд захиа занаа илгээж, хайртай дотны хүмүүстэйгээ ердөө утсаар ярихын тулд хэдэн өдөр оочерлодог байсан бол одоо та Доналд Трамп, Далай лам, Хатан хаан Элизабет гээд нөлөө бүхий эрхмүүд үрүү гэрээсээ ч утас цохиж болно гээд бод доо. Гайхалтай байгаа биз. Гэхдээ доорх жагсаалтын мэдээллүүд шинэчлэгдсэн байх магадлалтай бөгөөд хэрвээ та тэдэн рүү залгаж ярихаар шийдсэн бол компьютер эсвэл утсан дээрээ тусгай програм татаж суулгах нь санхүүгийн хувьд эрсдэл багатай гэдгийг зөвлөе.

Та эдгээр 10 эрхэмтэй яг одоо ч утсаар ярих боломжтой Хадгалах
2018-01-11, 12:34

Согтууруулах ундааны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Архи, согтууруулах ундаа болон түүний хэрэглээний эргэн тойронд маш олон зөв, буруу ойлголтууд байдаг. Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө их хэмжээний хоол идвэл согтдоггүй гэсэн яриаг та бараг л хүн бүрээс сонсож байсан биз. Гэтэл энэ нь худал ойлголт бөгөөд ямар учиртай болохыг бид танд дараах баримтуудаар дамжуулна хүргэе.

Согтууруулах ундааны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан

2016 онд ойролцоогоор 1.2 тэрбум жуулчид дэлхий даяар аялсан нь 2015 оныхтой харьцуулахад 4%-иар ихэссэн байна. Франц, АНУ, Испани, Хятад, Итали, Их Британи улсууд нь аялал зугаалгын хамгийн гол цэгүүдийн нэг болжээ. Жуулчдын тоо өсөхийн хирээр залиланд өртсөн аялагчдын тоо ч мөн дагаад нэмэгдсэн байна. Ингээд үүнээс сэргийлэхийн тулд бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан Хадгалах
2018-01-10, 13:08

“Сувдан эрэг” дээр болсон дайралтын тухай аймшигт баримтууд

1941 оны 12-р сарын 7-ны өдөр АНУ өөрийнхөө хэдэн мянган цэрэг эрсийг алдсан нь тэднийг Дэлхийн Хоёрдугаар дайныг эхлүүлэхэд хүргэсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэд ингэж олон тооны цэрэг эрсээ алдаж гарз хохирол амсаагүйсэн бол дайныг хэзээ ч өөрсдөө эхлүүлэхгүй байх байлаа. Энэхүү харамсалт явдлаас хойш хэдийнэ олон арван жил өнгөрсөн ч хүмүүс тэр жилийн "хар" 12-р сард Хавайд яг юу болсон талаар сонирхсоор л байгаа юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар энэхүү дайралт нь болох ёстой байсан зүйл гэгдэж байгаа бол зарим нь уг дайралтын цаана бидний төсөөлж ч байгаагүй аймшигтай зүйл нуугддаг гэж үздэг ажээ. 

“Сувдан эрэг” дээр болсон дайралтын тухай аймшигт баримтууд Хадгалах

Хамгийн хатуу хууль дүрэмтэй улс орнууд

Дэлхийн улс орнууд бүгд нэгэн ижил хууль дүрэмд захирагддаггүй. Харин ч аливаа хууль нь улс орон бүрт олон шалтгааны улмаас харилцан адилгүй байдаг. Зарим нь тухайн орны түүх болон улс төрийн байдлаас үүсэлтэй байдаг бол зарим нь шашин ёс заншлаас гаралтай байх аж. Тиймдээ ч цөөн хэдэн улс орнуудад одоог хүртэл байдаг гэхэд итгэмээргүй хуулийн заалтууд байдаг гэнэ. Бохь зажлахыг хориглохоос эхлээд бослого эсэргүүцэл гаргасан тохиолдолд цаазаар авах хүртэл хатуу хууль дүрэмтэй улс орнууд байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл бид та бүхэнд дэлхийн хамгийн итгэмээргүй хуультай орнуудыг танилцуулж байна.

Хамгийн хатуу хууль дүрэмтэй улс орнууд Хадгалах

Шууд эфирийн үеэр тохиолдсон хөгжилтэй агшнууд

Мэдээ мэдээллийг 24 цагийн турш шуурхай хүргэхийн тулд сэтгүүлч, сурвалжлагч, цаг агаар судлаачид тасралтгүй ажиллаж, шинэ содон баримтуудыг цаг алдалгүй бидэнд хүргэж байдаг билээ. Мэдээж цэнхэр дэлгэцийн ард өдөр шөнөгүй ажиллаж буй тэдэнд элэг хөшөөм хөгжилтэй явдлууд тохиолдохыг алийг тэр гэх вэ. Ингээд тэдний шууд эфирийн үеэр санамсаргүй гаргасан алдаа болон реакцуудыг хамтдаа сонирхоцгооё.

Шууд эфирийн үеэр тохиолдсон хөгжилтэй агшнууд Хадгалах
2018-01-08, 15:31

Яагаад 1972 он түүхэн дэх хамгийн урт жил гэж нэрлэгдсэн бэ?

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхлэн цаг хугацаа гэх ойлголт бидний амьдралд орж ирсэн билээ. Жил 365 хоногтой, хоног 24 цагтай, цаг 60 минуттай гэхчлэн бид урсан өнгөрөх өдөр хоногийг өөрсдийн бий болгосон хугацаагаар хэмжсээр ирсэн. Ингэснээр жил бүр яг адил байх ёстой. Гэтэл 1972 он түүхэнд хамгийн урт жил хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байх юм. Чухам ямар учраас ийнхүү урт жил хэмээн нэрлэгдэх болсныг хамтдаа олж мэдэцгээе. 

Яагаад 1972 он түүхэн дэх хамгийн урт жил гэж нэрлэгдсэн бэ? Хадгалах