СААК БАРИМТ

17 настай охиноо дуудлага худалдаагаар зарсан гэр бүлийн орвонгоороо эргэсэн амьдрал

Өмнөд Суданд оршин суудаг Ниалон Нонг Дан Жаланг (Nyalon Ngong Dan Jalang) хэмээх 17 настай охиныг гэр бүл нь хүнтэй суулгахаар шийдэж өнгөрөгч аравдугаар сард фейсбүүк дээр дуудлага худалдаа эхлүүлсэн бөгөөд охины төлөө 6 хүн ширүүхэн үнэ хаялцсаны дотор Өмнөд Суданы нэгэн мужийн захирагч ч байжээ. Ингээд эцэст нь бизнесмэн Дэвид Маёом Райк (David Mayom Riak) 530 үхэр, 3 ширхэг  "Land Cruiser 200" маркын автомашин болон 10,000 ам.доллар амласнаар ялалт байгуулсан байна. Хачирхалтай нь тэр эр 9 эхнэртэй ч залуу эхнэр авахаар шийдсэн нь энэ аж.

17 настай охиноо дуудлага худалдаагаар зарсан гэр бүлийн орвонгоороо эргэсэн амьдрал Хадгалах

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс яагаад ийм нэртэй болсон бэ?

Бид өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсээ яагаад ингэж нэрлэсэн талаар бараг л бодоод байдаггүй. Тэгвэл сонирхолтой нь бидний өдөр бүр иддэг сэндвичийг Английн гүн ноён Сэндвич зохиосон гэдгийг та мэдэх үү? Үүнтэй адил дэлхий дээр зохиосон хүнийхээ нэрээр нэрлэгдсэн олон зүйлс байдаг бөгөөд бид тэдгээрийн заримыг онцлон хүргэхээр бэлтгэлээ. 

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс яагаад ийм нэртэй болсон бэ? Хадгалах

Зөвхөн зоригтой нэгний очиж чадах дэлхийн хамгийн аймшигтай газрууд

Аялалд дуртай хүмүүс боломж гарах л юм бол шинэ газар үзэж, шинэ адал явдалтай учрахад бэлэн байдаг. Гэвч дэлхийд аймшигт түүхийн гэрч болон үлдсэн сонирхолтой газрууд олон байдаг бөгөөд тэдгээр газрууд руу зөвхөн зоригтой хэн нэгэн аялж чадах гэнэ. Ингээд бид танд тэдгээр аймшигт газруудыг танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд хэрэв та өөрийгөө зоригтой нэгэн гэж боддог бол эдгээр газруудаар аялаад үзээрэй.

Зөвхөн зоригтой нэгний очиж чадах дэлхийн хамгийн аймшигтай газрууд Хадгалах

Бид ямар үед зүүдээ санаж, ямар үед санадаггүй вэ?

Эрдэмтэн, судлаачид зүүдний талаар одоог хүртэл судалж дуусаагүй байгаа бөгөөд хэдэн мянган туршилт явуулсан ч хүний зүүдлэх үйл явцыг бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа юм. Тэдгээрийн дотроос хамгийн сонирхолтой нь хүн зүүдэлсэн зүүдээ зарим үед бүрэн дүүрэн санадаг бол зарим үед огт санадаггүй явдал юм. Энэ талаар нотлогдсон тайлбар байхгүй ч хэд хэдэн хамааралтай ойлголтууд бий. Үүнд:

Бид ямар үед зүүдээ санаж, ямар  үед санадаггүй вэ? Хадгалах
2018-11-19, 12:00

Хүний бие микроскопын дуранд яаж харагддаг вэ?

Хэдийгээр одоог хүртэл яг хэн болох нь тодорхой бус байдаг ч микроскопыг анх зохион бүтээсэн тэр хүн нэгэн цоо шинэ ертөнцийг бүтээж, хүн төрөлхтөнд асар том буян хүргэсэн гэдэг нь маргашгүй үнэн билээ. Микроскопын хийж чадах зүйл өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр, олон шинэ сонирхолтой зүйлс дуран дор ил болсоор байгаа юм. Ингээд та бүхэнд хүний янз бүрийн эрхтэн, биеийн дотоод процесс микроскопын дуранд хэрхэн буусныг сонирхуулъя.

Хүний бие микроскопын дуранд яаж харагддаг вэ? Хадгалах
2018-11-18, 13:57

Хүний оюун ухааны чадвар тархины хэмжээнээс хамааралтай юу?

Дээр үеэс эхлэн хүмүүс том толгойтой хүнийг ухаантай гэж боддог байжээ. Харин энэ үзэл одоо хэрнэ байгаа бөгөөд ухаантай мэт авирлаж дураараа шийдвэр гаргадаг хүнийг бид "том толгойт" гэж нэрлэдэг. Тэгвэл хүний тархины хэмжээ үнэхээр ухаанд нөлөөлдөг гэж үү? Энэ асуултад хариулах үүднээс бид дараах мэдээг бэлтгэлээ.

Хүний оюун ухааны чадвар тархины хэмжээнээс хамааралтай юу? Хадгалах

Та хэр оюуны бядтай вэ? Дараах асуултад хариулж өөрийгөө сориорой!

Логик сэтгэлгээгээ хөгжүүлэхийг хүсэж буй хүмүүсийн хувьд тусгай онлайн сургалт гэж байдаг бөгөөд зарим тохиолдолд оньсого тааж логик сэтгэлгээгээ шалгаж үзэх боломжтой байдаг. Ингээд та дараах оньсогыг тааж өөрийгөө шалгаад үзээрэй.

Та хэр оюуны бядтай вэ? Дараах асуултад хариулж өөрийгөө сориорой! Хадгалах

Сураггүй алга болсон алдартнуудын тайлагдашгүй нууц

Харамсалтай нь нэгэн судалгааны дүнгээр дэлхий дээр сүүлийн 20 жилд гэхэд 4,5 сая хүн сураггүй алга болсон гэх тоо баримт гарчээ. Тэдгээрийн дотор олны танил, алдартай эрхмүүд ч олон бий. Тухайлбал нэгэн саятны хүү Шинэ Гвинейн ширэнгэн ойд сураг тасарсан бол, дэлхийн анхны эмэгтэй нисгэгч Номхон далай орчимд сураггүй болсон байх жишээтэй. Харин ийн хачирхалтай тохиолдлоор алга болсон олны танил хүмүүсийн хэрэг зөвхөн гэр бүлийнхнээр нь тогтохгүй нийгэм даяар түгшил үүсгэдгээрээ бусдаас ялгаатай байдаг. 

Сураггүй алга болсон алдартнуудын тайлагдашгүй нууц Хадгалах

Бидний өвөг дээдсээсээ өвлөж авсан онцгой чанарууд

Тархи, мэдрэл судлаачид хүний тархи амьтныхаас оюун ухаан, сэтгэл хөдлөлийг удирдах чадвар, учир зүйг ойлгох чадвараараа ялгаатай гэдгийг тогтоосон. Харин бидний төсөөлөө ч гүй бас нэгэн чадвар байдаг нь балар эртний өвөг дээдсээс удамшин ирсэн дадал хэвшлүүд юм. Тухайлбал бидний амьдралын зарим хэв маяг, зан араншин балар эртний хомо хабилисуудаас эхлэлтэй.

Бидний өвөг дээдсээсээ өвлөж авсан онцгой чанарууд Хадгалах

Амьтад дээр хийсэн аймшигт 10 туршилт

Генийн мэргэжилтнүүд өвөрмөц амьтан гаргаж авахын тулд туулайг хулсны баавгайтай, яст мэлхийг нугастай, загасыг ургамалтай эрлийзжүүлэх оролдлого хийж байсан гэвэл та итгэх үү... Харин тэд чухам юуны төлөө, яах гэж ийм зүйл хийдэг гэж бодож байна.

Амьтад дээр хийсэн аймшигт 10 туршилт Хадгалах

17 настай Филиппин охин загаснаас хүүхэдтэй болжээ!

Орчин үед хүмүүс лус савдаг мэтийн мухар сүсэгт тэр бүр итгэхээ больсон. Гэсэн хэдий ч Филиппиний нэгэн жижиг тосгоны оршин суугчид "үлгэр" шиг нэгэн үйл явдалд итгэхээс өөр аргагүйд хүрчээ. Учир нь 17 настай Кимберли Роблес (Kimberly Robles) нэртэй охин загаснаас хүүхэд олсон гэх цуу яриа дэгдсэнээс энэ бүхэн эхэлсэн юм.

17 настай Филиппин охин загаснаас хүүхэдтэй болжээ! Хадгалах

Хүнд ээжээс нь удамшдаг 10 өвчин

Ген нь бидний зөвхөн гадаад төрх, зан араншинг тодорхойлоод зогсохгүй, бие организм дахь өвчлөлийн мэдээллүүдийг ч хадгалсан байдаг. Жишээлбэл сэтгэлийн хямрал, нойргүйдэл нь хэт их ачаалал, ядаргаанаас гадна генээс шалтгаалсан байх ч боломжтой. Мэдээж бидний ген эцэг, эх аль алинаас нь өвлөгддөг хэдий ч бид энэ удаа зөвхөн эхээс хүүхдэд удамшдаг өвчлөлүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Хүнд ээжээс нь удамшдаг 10 өвчин Хадгалах