СААК БАРИМТ

Хоёр талд зэрэг ажиллаж байсан шилдэг долоон тагнуулч

Хоёр талд нэгэн зэрэг ажиллана гэдэг тагнуулчдын хувьд цалин хөлс өндөр ч гэлээ, асар хүнд, бас аюултай ажил. Гэхдээ хараат бус эх сурвалжийн хэлж байгаагаар бол тагнуулчид бас ч гэж үргэлж мөнгөний төлөө ажилладаг юм биш байна. Энэ хүмүүс эх орныхоо төлөө л эрсдэлийг даван туулж ажилладаг. Эртний Хятад оронд ч тэр, дэлхийн хоёрдугаар дайны үед ч тэр хоёр талд ажилладаг тагнуулчид (double agents) төрж л байж. Өнөөдөр ч гэсэн Тагнуулын төв газар терроризмтой тэмцэх ажиллагаанд хоёр талд ажилладаг тагнуулыг ашигласаар л байгаа гэнэ.

Хоёр талд зэрэг ажиллаж байсан шилдэг долоон тагнуулч Хадгалах

Дэлхийн хамгийн тансаг 10 шорон

Хорих газар, шорон гэж дуулмагц хамгийн түрүүнд хүнд хар бараан, аймаар газар санаанд бууна. Давтан гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж, нийгмээс тусгаарлах газар хэмээн бид дотроо боддог. Гэтэл энэ дэлхийд бидний хэзээ ч төсөөлөхгүй тансаг зэрэглэлийн шоронгууд бас байдаг ажээ.

Дэлхийн хамгийн тансаг 10 шорон Хадгалах

Ангараг Дэлхий хоёр юугаараа адилхан бэ?

Дэлхий, Ангараг хоёрт нийтлэг зүйл олон бий. Гадаргуу, хөрс ижил ч Ангараг ус, хүчилтөрөгч, агаарын даралт гээд амьдралыг тэтгэгч зүйлсээрээ дутмаг. Ангараг манай дэлхийгээс арай жижиг, жингээрээ ч 53 хувь бага, харин сарнаас хоёр дахин том. Ангараг амьдралгүй цөл мэт харагдавч олон зүйлээрээ манай дэлхийтэй төстэй. Ийм ч учраас олон эрдэмтэн Ангараг гариг бидний хоёр дахь гэр болж магадгүй гэж үздэг. Тэгвэл тэдгээр ижил төстэй талууд нь юу вэ?

Ангараг Дэлхий хоёр юугаараа адилхан бэ? Хадгалах

Өвлийн улиралд очиж амрахад хамгийн тохиромжтой цанын баазууд

“Аялал жуулчлал” гэдэг үгийн дор ихэнх хүний толгойд зуны дэлгэр цаг төсөөлөгддөг. Харин өвлийн аялал жуулчлал гэдэг үгийг сонсоход юуны өмнө цана, чарга санаанд бууна. Өвлийн цагт аялна гэдэг бол зүрхний булчингаа чангалж, бие организмаа бүхэлд нь эрч хүчтэй байлгаж, гуалиг сайхан биеийнхээ уян хатан байдлыг хадгалах шилдэг арга юм. Уулын оройгоос чаргаар буухдаа эрч хүчийг мэдэрч, нуурын мөсөн дээр тэшихдээ өвлийн спортын гайхамшигтай учирч, тусгай гэрэлтүүлэг бүхий шөнийн гулгалтын замаар дов сүлжин цанаар хурдлах үедээ эр зоригийг мэдрэн, сэтгэлийн таашаал авах боломж хүн бүрт бий. Хэрвээ та байгалийн сайхныг мэдэрч, цэвэр агаараар амьсгалж, амрахыг хүсвэл дор дурдсан 10 цанын баазын аль нэгийг зориорой.

Өвлийн улиралд очиж амрахад хамгийн тохиромжтой цанын баазууд Хадгалах

Хүн төрхөө алдаж зэрлэгшсэн хүүхдүүдийн эмгэнэлтэй түүх

Маугли хүүхэд (Шаалуу хүү) гэж эцэг эхээ орхин хүн төрөлхтний хэзээнээс мэддэг ойд удаан хугацаагаар амьдарсан хүүхдийг хэлдэг. 19-р зууны сүүлчээр Сан Сенри-сюр-Рансын ойгоос 1797 онд олдсон Авероны Виктор гэж хүү байна. Хэдийгээр тэр 10 настай ч ярьж чадахгүй, биеэрээ дүүрэн шарх сорвитой байсан нь амьдралынхаа багагүй хэсгийг зэрлэг байдалд өнгөрөөснийг гэрчилнэ. Бүр эртний түүх сөхөх юм бол Ромыг үндэслэсэн гэдэг Ромул, Реме гэдэг хоёр хүүхдийг чоно хөхүүлэн тэжээж байсан  гэх домог ч бий. Харин соёл иргэншлийн хөгжилд дэвшсэн өнөө цагт амьтдын дунд өссөн юм уу, ноход, шувуудтай хамт, эсвэл харанхуй өрөөнд түгжээтэй өссөн хүүхдүүдийн тухай өгүүлнэ.

Хүн төрхөө алдаж зэрлэгшсэн хүүхдүүдийн эмгэнэлтэй түүх Хадгалах

Та бидэнтэй хамт амьдардаг хортой бичил биетүүд

Олон хүн  гэртээ нохой муур гэх мэт амьтан тэжээдэг. Тэгвэл та бидний эргэн тойронд нүдэнд үзэгдэхгүй амьтад асар олон тоогоор амьдардаг ажээ. Тэдгээр амьтад хэтэрхий жижигхэн учраас бид анзаардаггүй ч зарим нь энэ байдлыг ашиглан бидний амьдралд хор хүргэж эхэлдэг. Бид энэ үүднээс тэдгээр амьтдыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Та бидэнтэй хамт амьдардаг хортой бичил биетүүд Хадгалах

Дипломатуудын үйлдсэн жигтэй гэмт хэргүүд

Дипломатууд гэдэг арга ухаанаар энхийг сахиулагчид билээ.  Тэд бол гадаадын оронд улсаа төлөөлж, харилцан ойлголцлын гүүр болдог, нэр хүндтэй албан тушаалтнууд юм. Иймээс гадаад орнуудад томилогдсон дипломатууд энгийн хүмүүст мөрөөдөөд ч олдохгүй, бүрэн эрхийг эдэлдэг байна.  Тэр дундаа “дипломат дархлаа” маш алдартай бөгөөд зарим дипломатчид энэхүү давуу эрхээ ашиглаж, гэмт хэрэг үйлддэг нь харамсалтай.  

Дипломатуудын үйлдсэн жигтэй гэмт хэргүүд Хадгалах

Эр даавар буюу "тестостероны" тухай сонирхолтой 10 баримт

Яагаад өсвөр насны хөвгүүдийн хоолой бүдүүрч, булчин шөрмөс чангардаг, зарим охидод үс сахал ургах зэрэг эршүүд шинж чанар илэрдэг зэрэг нь анхнаасаа маш сонирхолтой сэдэв байсаар ирсэн. Эсийн судалгааны түүхийн хуудсыг сөхөн үзвэл 1935 онд хамгийн анх тестостерон дааврыг нээн илрүүлж, тодорхойлон бичсэн байдаг. Мөн ондоо Югославын химич синтезын аргаар холестериноос тесторон гарган авсан. Ингээд та бүхэндээ эр даавар эс буюу тестороны талаар хамгийн сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Эр даавар буюу "тестостероны" тухай сонирхолтой 10 баримт Хадгалах

Дайсныхаа сэтгэл зүйгээр тоглож ялалт байгуулж байсан түүхэн тулаанууд

Сэтгэхүйн дайн нь дайсныг төөрөгдүүлж, айлган сүрдүүлж, эмх замбараагүй болгодог байна. Заналхийлэл, суртал ухуулга зэрэг нарийн стратегийн хэрэглээ нь мянга мянган жилийн туршид эсрэг талынхны цэрэг армид нөлөөлөх зорилгоор ашиглагдаж иржээ. Энгийн иргэд, цэргүүд бол яг л залилж буй тактик мэт. Өөрсдийн дайсны сэтгэл хөдлөл, шалтгааныг хянаж чадаж буй хүмүүс давуу хүчтэй ялалтыг авчирдаг байна.

Дайсныхаа сэтгэл зүйгээр тоглож ялалт байгуулж байсан түүхэн тулаанууд Хадгалах
2018-12-19, 18:24

Эцэг эхийн ямар ген хүүхдэд удамшдаг вэ?

Та бид “Чи ч тэр чигээрээ яг л ээж юм аа” гэсэн үг бишгүй л нэг сонсож байсан байх. Харамсалтай нь энэ ташаа үг. Үнэн хэрэгтээ бид, ялангуяа эмэгтэйчүүд эхтэйгээ биш, аавтайгаа адил байдаг. Үүнээс гадна эцгийн амьдралын хэв маяг, идэж уудаг зүйл, эрүүл мэнд зэрэг нь үр тогтох үед ирээдүйн хүүхдэд нь удамшдаг ажээ. Тэгвэл бид яг ямар зан, төрхөө ээж, ааваасаа авдаг юм бол? Энэ талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Эцэг эхийн ямар ген хүүхдэд удамшдаг вэ? Хадгалах

Бид яагаад “Морины хүч” гэдэг хэмжигдэхүүн хэрэглэдэг вэ?

Морь олон янз: хар, хээр гээд л... Бас ачааны, уналгын, уралдааны гэж ялгагдана. Нэг морь нь маш богино хугацаанд хурдан шаламгай хөдлөхдөө тэр дороо 10 гаруй морьтой тэнцэх хэмжээний их хүчийг гаргах чадалтай гэнэ. Итгэмээргүй сонсогдож байгаа биз? Харин ердийн хэмнэлээр ажиллаж байхдаа нэг морь нэг л морины хүчийг гаргалгүй яах вэ? Тэгвэл яагаад заавал “морины хүч”-ийг хүчний хэмжилтийн нэгж болгон авсан юм бол? Тэр нь хэр зэрэг их хүчийг хэлдэг юм бол?

Бид яагаад “Морины хүч” гэдэг хэмжигдэхүүн хэрэглэдэг вэ? Хадгалах

Нууцлаг Антарктид тивээс илрүүлсэн жихүүдэс хүргэм хачирхалтай зүйлс

Эх дэлхийн хамгийн нууцлаг болоод бага судлагдсан тив бол яах аргагүй Антарктид юм. Зузаан мөсөн бүрхүүл доороо зуу зуун нууцыг хадгалан нойрсож буй энэ тивийн далайн гүний нууцлаг оршин суугчид, дан цамцтай дааралгүй дотор нь явах мөсөн агуй, дотор арзайм харь гаригийн чимээ зэрэг зарим нууцыг эрдэмтэд тайлснаас танд толилуулж байна.

Нууцлаг Антарктид тивээс илрүүлсэн жихүүдэс хүргэм хачирхалтай зүйлс Хадгалах