СААК БАРИМТ

Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс

Боолчлолыг бид ихэвчлэн эртний зүйл гэж ойлгодог.  Гэхдээ бодит байдал дээр боолчлол амь бөхтэй оршсон хэвээр байна. 2016 онд Дэлхийн боолчлолын индексээр 167 оронд 45.8 сая хүн боолчлолын золиос болсон байдаг бөгөөд хохирогчдын дөрөвний нэг нь хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Өнөө үед боолчлол нь бэлгийн мөлжлөгө, албадан гэрлэлт, албадан хөдөлмөр эрхлэх гэх мэт олон хэлбэрт шилжсэн байна. Энэ үүднээс та бүхэнд одоог хүртэл боолчлол оршдог 6 улсын талаар хүргэж байна.

Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс Хадгалах

Антарктид тивд болдог санаанд оромгүй зүйлс

Дэлхийн 7 тивийн дундаас хамгийн нууцлаг нь Антарктид билээ. Уг тив нь сүүлд нээгдсэнээс гадна хүний нийгэм байгаагүй, одоо ч тэнд тогтмол оршин суугч гэж үгүй. Гэвч сүүлийн жилүүдэд Антарктидыг зорих судлаачид болон жуулчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд тэсгим хүйтэнд төрөл бүрийн адал явдал, сонин хачин зүйлсийг туршиж үзэхийг эрхэмлэгч хүн бүрийн зорих ёстой газар болсон аж.

Антарктид тивд болдог санаанд оромгүй зүйлс Хадгалах

Японы шинэ эзэн хааныг сэнтийд нь залах ёслолын торгон агшнууд (Хүндэт зочдын гоёл)

Япончууд шинэ эзэн хаанаа сэнтийд нь заларсныг албан ёсоор тунхаглаж, титмийг нь зүүлгэлээ. Уг ёслолд 200 орчим орны зочид төлөөлөгчид, түүний дотор орон орны хааны гэр бүлийн олон гишүүд ирж оролцжээ. Энэхүү арга хэмжээ нь 85 настай эзэн хаан Акихито энэ оны 4-р сард 30 жилийн турш суусан хаан ширээнээсээ буусны дараа болж байгаа юм. Акихито нь сүүлийн 200 жилд өөрийн хүслээрээ сэнтийнээсээ бууж буй Японы анхны эзэн хаан бөгөөд түүнийг ханхүү Нарухито болон гүнж Масако нар залгамжилж байгаа юм. Ингээд та бүхэнд тус ёслолын онцлох агшнуудаас хүргэж байна.

Японы шинэ эзэн хааныг сэнтийд нь залах ёслолын торгон агшнууд (Хүндэт зочдын гоёл) Хадгалах

Цэцэрлэгийн багшийн заасан хөгжилтэй хичээл эцэг эхчүүдийн талархлыг хүлээжээ

Цэцэрлэгийн хүүхдүүдэд бүх л зүйлсийг хэрхэн зөв хийхийг зааж сургах хэрэгтэй байдаг. Үүнд хүн бүхний бусдын өмнө тэр бүр дэлгээд байдаггүй чухал сэдвүүд ч багтана. Тэгвэл Хятадын нэгэн багш хүүхдүүддээ хүндээр бие зассаны дараа хонгоо хэрхэн зөв арчих ёстойг заасан бөгөөд харин эцэг эхчүүд бүх цэцэрлэгт үүнийг заах хэрэгтэй гэж үзсэн байна. 

Цэцэрлэгийн багшийн заасан хөгжилтэй хичээл эцэг эхчүүдийн талархлыг хүлээжээ Хадгалах

"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал

Манай оронд байрны үнэ үнэтэй санагдах ч үнэн хэрэгтээ Хятадад маш өндөр үнэтэй байдаг гэнэ. Учир нь Хятадад байргүй эрэгтэй гэрлэх боломжгүй байдаг бөгөөд Хятад эмэгтэйчүүд тэднээс үнэтэй бэлэг хүсэж, анхны болзоон дээрээ цалингийнх нь хэмжээг асуудаг байна. Бусад орнуудын хувьд энэхүү байдал нь зүй бус мэт санагдаж болох ч Хятадын хувьд бол энгийн зүйл аж.

"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал Хадгалах

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдтэй танилц!

Бүх л охид гүнж болохыг мөрөөддөг. Титэм зүүж, даашинз өмсөөд, ханхүүгээ хүлээгээд л өдөржин тоглож өнгөрөөдөг. Арга ч үгүй дээ, эрт үед дэлхийн өнцөг булан бүрд гайхалтай даашинз өмсөж, титэм зүүсэн эрхэмсэг гүнж нар амьдардаг байлаа. Харин өнөө үед ихэнх хүмүүс гүнж нарыг зөвхөн үлгэрт гардаг, түүхэнд бичигдэн үлдсэнээр л төсөөлдөг боловч зарим улс орнуудад одоо ч гүнжийн цол хэргэм хэвээр байдаг байна. Ингээд орчин цагийн гүнж нар хэрхэн амьдардгийг хамтдаа сонирхоцгооё. 

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдтэй танилц! Хадгалах

Дэлхийн үндэстнүүд өөрийн улс орноо юу гэж нэрлэдэг вэ?

Бид өөрийн орноо "Монгол" гэдэг байхад англи хэлээр "Mongolia", турк хэлээр "Moğolistan" гэдгийн адил дэлхийн бусад орнуудын иргэд ч гэсэн олон улсад тогтсон нэршлээс өөрөөр өөрсдийгөө нэрлэдэг. Зарим нь бүр огт санаанд оромгүй нэрийг ашиглах нь бий.

Дэлхийн үндэстнүүд өөрийн улс орноо юу гэж нэрлэдэг вэ? Хадгалах
2019-10-22, 16:16

Хүний биеийн талаар ихийг өгүүлэх сонирхолтой рентген зургууд

Уильям Рентген хэмээх эрхэм 124 жилийн өмнө санамсаргүйгээр "рентген төхөөрөмж"-ийг нээснээр хүний биеийг гаднаас нь нэвт харах боломжтой болсон юм. Үүнээс хойш эрдэмтэд томографыг зохион бүтээж, бие махбодын доторх гэмтлийг тодорхой харах болжээ. Ингээд энгийн хүмүүсийн төдийлөн хараад байдаггүй рентген зургуудыг сонирхоцгооё. 

Хүний биеийн талаар ихийг өгүүлэх сонирхолтой рентген зургууд Хадгалах

Эрт үед хүмүүс "Halloween"-ы баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

Дээр үед намрын ургацын баяр гэгддэг байсан, орчин цагийн залуусын өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон "Сүнсний баяр"(Halloween) нь цаг хугацааны явцад ихээхэн өөрчлөгдсөөр иржээ. Уг баярын үеэр анхандаа янз бүрийн гар хийцийн баг урлаж зүүдэг байсан бол өнөө үед үлгэрт гардаг муу санаатан, киноны баатрууд эсвэл бүх төрлийн тачаангуй хувцас ч өмсөх болсон. Ингээд дээр үеийн жинхэнэ сүнсний баяр ямар байсныг хамтдаа сонирхоцгооё. 

Эрт үед хүмүүс "Halloween"-ы баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ? Хадгалах

Цаасан уут гялгар уутнаас илүү хор хөнөөлтэй

Зарим дэлгүүрүүдэд (ялангуяа томоохон дэлгүүрүүдэд) таны худалдаж авсан бүтээгдэхүүнийг хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор цаасан уутанд хийж баглахыг илүүд үзэх болсон билээ. Хэдийгээр хуванцар нь байгаль орчинд ээлтэй биш гэж тооцогддог боловч үнэн хэрэгтээ цаасан уут нь хүрээлэн буй орчныг ердийн "гялгар" уутнаас хамаагүй муугаар бохирдуулдаг аж.

Цаасан уут гялгар уутнаас илүү хор хөнөөлтэй Хадгалах

Биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүс

Ихэнх хүмүүс том мэнгэ, түлэгдэлт, сорви гэх мэт зүйлсээ нуухын тулд тухайн хэсгийг далдалсан хувцас өмсдөг. Тэгвэл тэдний зарим нь ухаалгаар тэдгээр хэсгээ шивээсээр хувирган бараг л урлагийн бүтээл болгодог аж. Ингээд та бүхэнд биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүсийн талаар хүргэж байна.

Биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүс Хадгалах

Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь...

Шар айргаар гол урсаж байна гэвэл хүн бүрийн магнай тэнийх нь гарцаагүй. Гэвч 1814 оны 10-р сарын 17-нд Лондонгийн Сент Жиллесийн сүмийн ойролцоо амьдарч байсан иргэдэд энэ нь тийм ч таатай байгаагүй байна. Тухайн үед орон нутгийн "Meux and Company Brewery" шар айрагны үйлдвэрийн 610 мянган литрийн багтаамжтай аварга торх дэлбэрч, ойр орчмын гудамжнууд гамшигт нэрвэгдсэн юм.

Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь... Хадгалах
2019-10-19, 10:37