Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс

Боолчлолыг бид ихэвчлэн эртний зүйл гэж ойлгодог.  Гэхдээ бодит байдал дээр боолчлол амь бөхтэй оршсон хэвээр байна. 2016 онд Дэлхийн боолчлолын индексээр 167 оронд 45.8 сая хүн боолчлолын золиос болсон байдаг бөгөөд хохирогчдын дөрөвний нэг нь хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Өнөө үед боолчлол нь бэлгийн мөлжлөгө, албадан гэрлэлт, албадан хөдөлмөр эрхлэх гэх мэт олон хэлбэрт шилжсэн байна. Энэ үүднээс та бүхэнд одоог хүртэл боолчлол оршдог 6 улсын талаар хүргэж байна.

Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мавритани

1981 онд Мавритани улс боолчлолыг хуулиар хориглосон дэлхийн хамгийн сүүлчийн орон болж байжээ. Мөн олон улсын дарамт шахалтын улмаас засгийн газар нь боолын эздийг шүүхээр шийтгэх хууль 2007 онд баталсан байдаг. Гэсэн хэдий ч тэр цагаас хойш тус улсад боолчлолын зөвхөн гурван хэрэг дээр мөрдөн байцаалт явуулсан бөгөөд 2016 оны байдлаар хүн амын 1.06 хувь нь боолчлолын золиос болон амьдарч байгаагийн дотор олон тооны хүүхэд байгаа гэнэ. Боолчлолын эсрэг "SOS Slavery" байгууллага тус орны хүн амын бүр 20 хувь нь боолчлогдсон гэж тооцсон байдаг аж. 

Мавритани

2 Энэтхэг

Энэтхэгт боолын хөдөлмөр эрхэлдэг дэлхийн хамгийн олон хүмүүс амьдардаг. Нийт 18,354,700 хүн буюу тус улсын нийт хүн амын 1.40 хувь нь үе дамжсан зарцын хөдөлмөр, хүүхдийн хүчирхийлэл, албадан гэрлэлт, арилжааны бэлгийн мөлжлөгө зэрэг орчин үеийн боолчлолд амьдарч байгаа гэсэн судлагаа гарчээ. "Free The Slaves" сэтгүүлээс гаргасан тайланд дурдсанаар ядуу тосгоны иргэд өрийн улмаас барьцаалагдан хөдөлмөр эрхлэх нь элбэг бөгөөд эдгээр нь хууль бус үйлдэл юм. Байнга нэмэгдэж буй өрөө төлөхийн тулд тэдгээр хүмүүс аюултай нөхцөлд ажиллахаас өөр аргагүй болдог байна. Энэтхэг төдийгүй хөрш Бангладеш, Пакистанд хүртэл үүнтэй адилхан асуудал гарсаар байгаа гэнэ.

Энэтхэгийн тагнуулын байгууллагаас Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Австралийн "Walk Free Fund"-ийн 2017 оны 9-р сарын боолчлолын талаарх тайланг "худал" болгохыг зөвлөсөн боловч НҮБ тус судалгааг үнэн болохыг баталжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр Энэтхэгийн Хөдөлмөрийн яам 2030 он гэхэд 18 саяын боолын хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг аврахаа амлаад байгаа юм. 

Энэтхэг

3 Хятад

2016 оны байдлаар Хятадад 3,888,400 хүн орчин үеийн боолчлолын золиос болсон байна (хүн амын 0.25 хувь). Албадан болон насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь тус улсын анхаарал татсан асуудлын нэг. 2007 онд цагдаа нарын 450 хохирогчийн зарим нь 14-өөс доош насны хүүхэд байсан бөгөөд тэд өдөрт 16-20 цаг тоосгоны зууханд ямар ч цалингүй ажиллахаас өөр аргагүй байдалд байсан ажээ. Тэдний олонх нь зодуулж, бүр түлэгдэж, хангалттай хоол хүнсгүйгээр амьдардаг байжээ.

Мөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчээр гэрлүүлэх, бэлгийн мөлжлөгийн золиос болгох нь ихээхэн асуудал болоод байгаа аж. Тус улсад хууль бусаар амьдарч, бусдаас тусламж хүсдэг цагаач эмэгтэйчүүд нууцаар зарагдах өндөр эрсдэлтэй байдаг. Ойролцоогоор 2012 онд 20,000-30,000 Хойд Солонгос эмэгтэй Хятадад амьдарч, янз бүрийн мөлжлөгийн золиос болсон гэж "Christian Science Monitor" байгууллага мэдээлсэн байдаг юм. 

Хятад

4 Узбекистан

Узбекистанд хүн амын 3.97 хувь нь орчин үеийн боолчлолд амьдарч байгаа нь тогтоогдсон гэж "Global Slavery Index"-ын 2016 оны тайланд дурджээ. Тус улс нь дэлхийн хамгийн том хөвөн үйлдвэрлэгчдийн нэг боловч ийм үр дүнд бараг боолчлолын аргаар хүрсэн аж. Жил бүр засгийн газар нэг сая гаруй иргэдийг долоо хоногийн турш хөвөнгийн талбайд ажиллуулахаар хүчээр гаргадаг гэж "Geographical" сэтгүүл дурджээ.

Татгалзсан хүмүүс ажлаа алдаж, эсвэл оюутан бол сургуулиасаа хөөгддөг юм. "New York Times" сонинд бичсэнээр үүнийг тус улсын засгийн газар "сайн дурын ажил" гэж нэрлэдэг аж. 2013 оны 10-р сард тухайн үед ерөнхийлөгч байсан Ислам Каримов хөвөнгийн тариачдыг магтаж: “Эрт цагаас эхлэн хөвөн нь цагаан, цэвэр ариун байдлын бэлэг тэмдэг байсаар ирсэн. Зөвхөн цэвэр оюун ухаантай, сайхан сэтгэлтэй хүмүүс л үүнийг тариалах боломжтой" гэж мэдэгдсэн байдаг. Узбекистан 2015 онд олон улсын эсэргүүцлийн дараа насанд хүрээгүй хүүхдүүдийг энэ ажлаас чөлөөлсөн юм.

Одоогийн ерөнхийлөгч Шавкат Мирзиев энэ практикийг устгах талаар дорвитой ажил өрнүүлж байгаа бололтой. Өнгөрсөн есдүгээр сард олон мянган сургуулийн багш, коллежийн оюутнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хөвөнгийн талбайн ажлаас нь чөлөөлсөн гэж "Ройтерс" агентлаг мэдээлсэн аж.

Гэхдээ бодит өөрчлөлт гарна гэдэгт хүний ​​эрхийн зарим бүлэг эргэлзээтэй хэвээр байна.

Узбекистан

5 Ливи

2016 онд Ливийн хүн амын 1.130 хувь нь орчин үеийн боолчлолд амьдарч байсан бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "CNN" телевизийн эрэн сурвалжлах баг тэндхийн боолын нууц дуудлага худалдааг ил болгосноор дэлхий нийтийг цочирдуулсан билээ.

Хоёр залууг 400 ам.доллараар зарж байсан гар утасны дүрс бичлэг нь дундад зууны үйл явдал шиг санагдаж, дэлхий нийтийн бухимдал, эсэргүүцлийг төрүүлсэн. "Time" сонины мэдээлснээр Европ руу усан замаар нэвтрэх гэж оролдсон олон цагаач, дүрвэгсэд Ливид баригдаж, зодуулж, хүчиндүүлж, боол болон зарагддаг байна. "CNN"-ийн анхны мэдээ гаргаснаас хойш удалгүй тус улсын засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхийн тулд албан ёсны мөрдөн байцаалт явуулж эхэлсэн гэнэ. 

Ливи

6 Хойд Солонгос

Хойд Солонгос нь 2016 оны байдлаар хүн амынхаа 4.37 хувийг орчин үеийн боолчлолын золиос болгосон гэсэн тооцоо бий. Үүгээрээ тус улс дэлхий дээр хүн амынхаа хамгийн өндөр хувийг боолчилсон орон болж байгаа юм.

НҮБ-ын мөрдөгч Марзуки Дарусман 2015 онд Хойд Солонгосын 50,000 иргэнийг уул уурхай, мод бэлтгэх, нэхмэл болон барилгын салбарт ажиллуулахаар гадаадад явуулсан гэж тооцоолжээ. Ихэвчлэн Хятад, Орос ба Ойрхи Дорнод руу илгээгддэг эдгээр боолуудаасаа жилд засгийн газар нь 2.3 тэрбум ам.доллар олдог аж. Үүний зэрэгцээ ажилчид өөрсдөө маш хүнд нөхцөлд өдөрт 20 цаг ажилладаг байсан бөгөөд дунджаар сард зөвхөн 120-150 ам.долларын цалин авдаг байжээ. Дарусман хэлэхдээ, ажил олгогчид Хойд Солонгосын засгийн газарт ихээхэн хэмжээний мөнгө төлж тэдгээр иргэдийг бараг үнэгүй шахам ажиллуулдаг аж.

Хойд Солонгос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()