СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Том хотод амьдрах мөрөөдлөө дахин нэг бодож үзэхэд тань хүргэх зургууд

Үзэсгэлэнт архитектур, ногоон цэцэрлэгт хүрээлэн, тохиромжтой дэд бүтэц бүхий барилгууд гол түлхүүр нь болдог хэмээн төсөөлж олон хүмүүс том хотод амьдрахыг мөрөөддөг. Гэхдээ нөгөө талаас нь харах юм бол ихэнх мега хотууд болон томоохон суурин байгууламжууд нь тийм ч сонирхол татахуйц байдаггүй билээ. Та зүгээр л чулуун ширэнгэн ой ямар харагдахыг төсөөлөөд доорх зургуудтай харицуулаад үзээрэй. 

Том хотод амьдрах мөрөөдлөө дахин нэг бодож үзэхэд тань хүргэх зургууд Хадгалах

Манай гараг дээрх хамгийн толгой эргүүлэм өндөрлөг газрууд

Хүн бүрт ямарваа нэгэн айдас зайлшгүй байдаг билээ. Үүнд агорафоби буюу олон хүнтэй газрын айдас, клаустрофоби буюу давчуу газраас зугтах, зоофоби буюу амьтнаас айх айдас гэх мэт олон төрөл байдаг билээ. Энэ дундаа таны "акрофоби" буюу өндрөөс айх айдсыг тань сэргээх хүмүүсийн аймшрага үгүй, зоригтойгоор өндөрлөгт гарж зургаа даруулсныг та бүхэнд сонирхуулж байна. 

Манай гараг дээрх хамгийн толгой эргүүлэм өндөрлөг газрууд Хадгалах

Төсөөлөхөд л шантармаар эрт цагийн асар хүнд 7 мэргэжил

Аливаа зүйлсийн мөн чанарыг бусадтай харьцуулах аргаар мэдэж болно. Зарим хүн ядарснаас, уйдсанаас болж оффисын ажлаа голж байхад зарим нь гудамжны хогийг үг дуугүй цэвэрлэнэ. Гэтэл өнөө цагийн ямар ч мэргэжилтэй хүн өөрийгөө азтайд тооцмоор асар хүнд ажлуудыг бидний өвөг дээдэс хийдэг байжээ.

Төсөөлөхөд л шантармаар эрт цагийн асар хүнд 7 мэргэжил Хадгалах

Бүх барилгууд нь нурж унахын ирмэг дээр буй Бразилын Сантос хот

Дэлхий дээрх бүхий л амьтдын дундаас хүний дасан зохицох чадвар хамгийн өндөр нь гэгддэг. Тэгвэл нурж унахын ирмэг дээр ирсэн орон сууцны барилгууд дотор олон жилийн турш амьдарч буй Бразилын Сантос хотын иргэд үүний нэгэн жишээ болжээ. Тус хотын өндөр барилгууд бүгд шахуу хазайлт өгсөн нь энгийн нүдэнд илт харагдах боловч тэдгээрийн дотор амьдарч буй хүмүүсийн зориг зүрх бүр ч илүү гайхалтай.

Бүх барилгууд нь нурж унахын ирмэг дээр буй Бразилын Сантос хот Хадгалах

Хятадын Тяньжин хотод оюутнуудын дотуур байрыг тусгаарлах байр болгож, эд хогшлыг нь гаргаж хаяжээ

Урд хөршийн Тяньжин хотод коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд 1-р сарын 8-наас 1-р сарын 16-ны хооронд нийт 294 шинэ тохиолдол бүртгэгдсэний дотор хэд хэдэн Омикрон хувилбар илэрсэн байна. Тиймээс эрх баригчид тус хотод онц байдал тогтоож, 14 сая иргэн бүгдийг шинжилгээнд хамруулахаар болжээ. Халдвар авсан иргэдийг байрлуулах газар хангалтгүй байгаа учраас оюутны дотуур байрыг түр тусгаарлах байр болгон ашиглах шийдвэр гарсан юм. Харамсалтай нь тус шийдвэрийг даруй хэрэгжүүлэхийг үүрэг болгосон тул дээрх байрнуудад байсан оюутнуудыг хүчээр нүүлгэн шилжүүлж, эд хогшлыг нь шууд гаргаж хаясан нь цахим орчинд шуугиан дэгдээжээ. 

Хятадын Тяньжин хотод оюутнуудын дотуур байрыг тусгаарлах байр болгож, эд хогшлыг нь гаргаж хаяжээ Хадгалах

Мянга мянган жилийн турш элсэнд дарагдсан агуу Сфинксийн хөшөөг ухаж гаргасан түүх

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай хөшөөнүүдийн нэг болох Эртний Египетийн Сфинкс нь өдгөө ч гэсэн аялагчдын заавал үзэх хэрэгтэй дурсгалт газар юм. Хүн толгойтой, арслан биетэй энэхүү хөшөөг судлах явцад урган гарсан олон асуултууд хариулт үгүй хэвээр үлдсэний дээр түүхийн уртад үргэлж өнөөгийнх шигээ төрхтэй байгаагүй ажээ. Жишээлбэл Сфинксийн хөшөө хэд хэдэн удаа элсэнд дарагдаж, төдий чинээ ухан гаргах ажиллагаа явагдаж байжээ.

Мянга мянган жилийн турш элсэнд дарагдсан агуу Сфинксийн хөшөөг ухаж гаргасан түүх Хадгалах
2022-01-23, 20:20

Хүүхэдтэй болох шийдвэрээ эргэн харахад хүргэх хөгжилтэй мөчүүд

Хүүхдүүд эцэг эхээ баярлуулах тохиолдол байдаг. Харамсалтай нь ихэнх дээ хүүхдүүд тэндүү гэмээр дүрсгүйтэж томчуудын тэвчээрийг барах нь бий. Өнөөдөр та бүхэнд тэрхүү хүүхэдтэй болох шийдвэрээ эргэн харахад хүргэх хөгжилтэй мөчүүдээс хүргэж байна.

Хүүхэдтэй болох шийдвэрээ эргэн харахад хүргэх хөгжилтэй мөчүүд Хадгалах

Хэрэглэгчийг дэндүү эрхлүүлсэн сав баглаа боодолтой бүтээгдэхүүнүүд

Эх дэлхийгээ хайрлах хүмүүсийн ухамсар нэмэгдэж, илүү эко хэрэглээг эрэлхийлэх болсон энэ үед аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчид ч байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд гаргасаар байна. Ялангуяа бүтээгдэхүүнийг бусдаас онцгой харагдуулж, худалдан авагчдын анхаарлыг татдаг сав баглаа боодлыг аль болох илүү ухаалаг бөгөөд хэмнэлттэй болгоход ихээхэн хөрөнгө оруулдаг болжээ. Гэтэл үүний яг эсрэгээр нь хийж, заримдаа хэтрүүлдэг үйлдвэрлэгчид хөгжингүй орнуудад цөөнгүй. Ингээд худалдан авагчдыг гайхширтал хуванцар, цаас, гялгар цаасыг "харамгүй" ашигласан бүтээгдэхүүнүүдийн жишээг хүргэе.

Хэрэглэгчийг дэндүү эрхлүүлсэн сав баглаа боодолтой бүтээгдэхүүнүүд Хадгалах

Цэргүүд яагаад гранат шидэхийнхээ өмнө дуулгандаа цохидог байсан бэ?

Гранаттай маш болгоомжтой харьцах ёстой гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ зарим төрлийн гар бөмбөгтэй тун өөрөөр "харьцаж" байж ашиглах ёстой байдаг аж. Жишээ нь хуучны Япон гранатыг цэргүүд дуулгандаа цохиж байж шиддэг байсан юм. Үүний цаад учир нь юу юм бол?

Цэргүүд яагаад гранат шидэхийнхээ өмнө дуулгандаа цохидог байсан бэ? Хадгалах

Цахим хэрэглэгчид "комиссын бараа"-ны дэлгүүрээс олсон үнэ цэнтэй зүйлсээ гайхуулжээ

Нэг хүний хог гээд хаясан зүйл өөр нэг хүнд эрдэнэ болох явдал барууны орнууд дахь хуучин барааны дэлгүүрүүдэд жинхэнэ утгаараа хэрэгждэг. Ихээхэн үнэ цэнтэй зүйлийг итгэмээргүй хямд үнээр тэндээс олох боломжтой байдаг болохоор үүнийг мөөг түүх, загасчлахтай нэгэн адил хобби болгосон хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл 2 сая гаруй гишүүнтэй ThriftStoreHauls онлайн бүлгийн хэрэглэгчид өөрсдийн "олз"-нуудаас хуваалцсаныг хүргэж байна.

Цахим хэрэглэгчид "комиссын бараа"-ны дэлгүүрээс олсон үнэ цэнтэй зүйлсээ гайхуулжээ Хадгалах
2022-01-20, 16:58

Казахстаны нутаг дахь Оросын эзэмшдэг чухал ач холбогдол бүхий газрууд

ЗХУ задран унасны дараа олон чухал стратегийн обьектууд хуучин бүрэлдэхүүнд нь байсан орнуудын нутаг дэвсгэр дээр үлдсэн юм. Ялангуяа Казахстанд сансрын болоод батлан хамгаалахын хамгийн чухал объектууд байдаг. Өдгөө тэдгээрийг Казахстаны тал ОХУ-д урт хугацаатайгаар түрээслээд байгаа юм. Тиймээс сая болж өнгөрсөн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын үеэр ОХУ стратегийн олон чухал барилга байгууламжаа хамгаалах зорилгоор Казахстан руу цэргээ оруулсан гэж хэлж болно. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Казахстаны нутаг дахь Оросын эзэмшдэг чухал ач холбогдол бүхий газрууд Хадгалах

Алдарт "Кавказад болсон явдал" киног Францын нэгэн инээдмийн киноноос хуулбарлаж бүтээснийг илрүүлжээ

Плагиаризм буюу хуулбарлах явдал ЗХУ-ын кино урлагт түгээмэл тохиолддог байжээ. Зөвлөлтийн найруулагчид барууны алдартай уран бүтээлийн зохиолыг нь орос хэв маягт нийцүүлэн өөрчилж, өөрийн бүтээл болгон түгээх явдал инээдмийн киноны алдарт мастер Леонид Гайдайг ч тойроогүй байна. Түүний хамгийн шилдэг бүтээл болох "Кавказад болсон явдал " киноны сэтгэлд хоногшсон гурвалын дүрийг 1930 онд Америкт гарсан "The Rogue Song" киноноос санаа авч бүтээсэн гэдэг нэгэнт тодорхой болсон. Гэтэл саяхан Оросын нэгэн кино экспертийн олж судалснаар Шурикийн адал явдал бараг тэр чигтээ Францын нэгэн инээдмийн киноны хуулбар байж таарчээ.

Алдарт "Кавказад болсон явдал" киног Францын нэгэн инээдмийн киноноос хуулбарлаж бүтээснийг илрүүлжээ Хадгалах
2022-01-19, 14:30