Гэрэл цахилгаан, орчин үеийн технологиос татгалздаг "меннонит" хүмүүсийн амьдрал

Гэрэл зураг огт авахуулдаггүй хүмүүсийн зургийг хэрхэн дарах вэ? 2010 онд гэрэл зурагчин Хорди Руиз Чирера (Jordi Ruiz Cirera), Боливийн Санта Крус хотод байрлах меннонитуудын тосгонд очоод эл асуудалтай тулгарчээ. Тэндхийн иргэд шашны номлолын дагуу цахилгаан хэрэглэхээс татгалздаг бөгөөд тэднийг "меннонитууд" гэж нэрлэдэг аж. Эцэст нь Руиз нутгийн иргэдийн итгэлийг олж чадсанаар "Los Menonos" нэртэй гэрэл зургийн төслөө эхлүүлжээ.

Гэрэл цахилгаан, орчин үеийн технологиос татгалздаг "меннонит" хүмүүсийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр анх Боливи, Парагвай улсууд дахь меннонитуудын талаар мэдсэнээр найзынхаа хамтаар Өмнөд Америкаар аялсан байна. Хэдийгээр тэдний ихэнх нь орчин үеийн амьдралын хэв маягтай ч цахилгаан болон согтууруулах ундааны хэрэглээг хатуу хориглодог аж. Энэ нь гэрэл зурагчны анхаарлыг ихээхэн татаж тэрээр Боливийг зорьсон байна.

“Энэ газар ямар нэг тоглоом, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй нь надад үнэхээр хачирхалтай санагдсан” хэмээн гэрэл зурагчин өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ.

“Тэнд сүм, дэлгүүр л байдаг. Амьдралынхаа бүхий л цаг хугацааг тэд ажил хийж, гэр бүлдээ анхаарал хандуулж өнгөрүүлдэг”. 

"Хотын иргэд зураг авахуулах, зураг дарах хориотой байдаг учир миний гэрэл зургийн төслийг тэд төдийлөн дэмжихгүй байсан. "

Гэрэл зураг дарах зөвшөөрөл авахын тулд Руиз айл бүрийн өрхийн тэргүүнтэй уулзаж байсан гэнэ. Меннонитууд бүгд герман хэлээр ярьдаг бөгөөд өрхийн тэргүүн нь л испани хэл мэддэг. 

Хэдийгээр өрхийн тэргүүн гэрэл зураг дарахыг зөвшөөрсөн ч Руиз гэр бүлийн гишүүн бүрээс зураг дарах зөвшөөрөл авч байжээ. 

“Би айл бүрд хэдэн хоногийг өнгөрүүлж байсан бөгөөд эхлээд холоос зургийг нь дарж, дараа нь бага багаар ойроос дарах болсон”. 

Нутгийн иргэдийн амьдралын хэв маягийг ойлгоход төвөгтэй. Учир нь тэдний амьдралын хэв маяг бидний дассан хэв маягаас тэс өөр гэнэ. 

Гэхдээ тэрээр хүн бүрийн өвөрмөц чанарыг олж харж чадсан бөгөөд өөрийн төсөлдөө баримтат болон хөрөг зургуудыг багтаажээ. Энэ нь үзэгчдэд нутгийн иргэдийг 2 талаас нь харахад туслах болно.

“Тэд хоорондоо маш адилхан. Ижилхэн хувцаслаж, ижилхэн байранд амьдарч, чөлөөт цагаа ч адилхан өнгөрүүлдэг. Үүний ачаар тэд нийгэмд эзлэх байр сууриа тодотгож чаддаг ажээ.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()