ХАЛУУН СЭДЭВ

УБ хотын шилжилт хөдөлгөөнийг хот төлөвлөгч нар хэзээ ч гүйцэж байгаагүй

Нийслэл хотын анхны ерөнхий төлөвлөгөө 1954 онд гарсан бөгөөд анх 125 мянган хүнд зориулан төлөвлөсөн байна. 1974 он хүртэл хэрэгжих байсан уг төлөвлөгөө бүтэлгүйтэж 1960 он гэхэд л хотын хүн ам 180 мянгад хүрсэн юм. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг таван удаа боловсруулж байсан ч хот төлөвлөгчид шилжилт хөдөлгөөний хурдыг хэзээ ч гүйцэж байсангүй. 2021 оны байдлаар Монгол улсын нийт хүн ам 3.4 сая бөгөөд 1.6 сая нь УБ хотод, 1.8 сая хүн хөдөө орон нутагт байршилтай гэж ҮСХ мэдээлжээ. 

УБ хотын шилжилт хөдөлгөөнийг хот төлөвлөгч нар хэзээ ч гүйцэж байгаагүй Хадгалах

38 градустай архийг 18 хүртэл бууруулах зарлигийг нэр бүхий олны танил хүмүүс дэмжлээ

Тэд #ГрадусБуулгая хаштаг ашиглан Ерөнхийлөгчийн зарлигтай зэрэгцэн өөрсдийн цахим хуудсандаа пост оруулж эхэлсэн юм. Дээрх зарлиг иргэдийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд архидалттай хүчээр тэмцэх нь асуудлыг улам дордуулдаг гэж үзэх иргэд дийлэнх хувийг эзэлж байв. Харин дээрх зарлигийг дэмжин ижил хаштаг ашиглан нэр бүхий олны танил хүмүүс пост оруулж эхэлсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байна. 

 

38 градустай архийг 18 хүртэл бууруулах зарлигийг нэр бүхий олны танил хүмүүс дэмжлээ Хадгалах

ТЕГ: Улсын чухал обьектуудыг эзэлж, улс төрчдийг алахаар төлөвлөж байсан иргэдийг баривчилжээ

Тагнуулын ерөнхий газраас төв байрандаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр: "Иргэдийн зохион байгуулж буй жагсаал, цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой, зохион байгуулалтад орсон этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас шалгаж байна.

ТЕГ: Улсын чухал обьектуудыг эзэлж, улс төрчдийг алахаар төлөвлөж байсан иргэдийг баривчилжээ Хадгалах

Буча хотод Оросын цэргүүд аллага үйлдсэнийг хиймэл дагуулаас авсан зургаар баталжээ

Украины нийслэл Киев хотын ойролцоох Буча хотод Оросын цэргүүд олон тооны энгийн иргэний амийг хөнөөсөн нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ил болсон юм. ОХУ-ын батлан хамгаалах яам үүнийг няцааж, гуравдугаар сарын 30-ны өдөр Оросын цэргүүд Бучагаас гарсны дараа Украины тал сөрөг суртал нэвтрүүлгийн зорилгоор гудамжинд хүмүүсийн цогцос тавьсан гэж тайлбарлаж байв.

Буча хотод Оросын цэргүүд аллага үйлдсэнийг хиймэл дагуулаас авсан зургаар баталжээ Хадгалах