ХООЛОНДОО

Хоолны үлдэгдлээр шинэ хоол хийх бяцхан санаанууд

Өөрийн гал тогоогоо хэрхэн хөгжилтэй бөгөөд хялбар болгох арга техникийн талаар хуваалцах гэж байгаадаа таатай байна. Энэ нийтлэлээ, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ширээ тойрон сууж амттай бөгөөд сэтгэл татам хоол хүнсээр баяраа тэмдэглэх хүсэлтэй хэн бүхэнд зориуллаа.
Хоолны үлдэгдлээр шинэ хоол хийх бяцхан санаанууд Хадгалах
2014-10-21, 20:58

“Apple” компаний ажилчдын зоог

“Apple” компанийхан ажилчдынхаа хоол хүнсний тал дээр нэлээд анхаарал хандуулдаг бололтой. Тэдний гал тогоо төдийлөн өндөр үнэтэй биш ч гэсэн олон төрлийн хоолыг ажилчиддаа санал болгодог байна. Үүнээс гадна хүссэн хэмжээгээрээ үнэгүй алим идэх боломжийг олгодог гэнэ.
“Apple” компаний ажилчдын зоог Хадгалах
2014-10-19, 02:35

Таныг хөнөөж болзошгүй хортой хоол хүнс

Таны идэх дуртай загас үхлийн чинь шалтгаан болж болох нь. Шошинд цианид агуулагддаг төдийгүй ургамлын үрэнд хортой бодис байдаг гээд бидний идэх дуртай, хүнсэндээ хэрэглэдэг зүйлст ганц хазалтаар хөнөөж чадах хорт зүйлс ихээр байдаг байх нь. Танд анхааруулах үүднээс хорт бодис агуулдаг 7 хоол хүнсийг танилцуулъя.
Таныг хөнөөж болзошгүй хортой хоол хүнс Хадгалах
2014-10-17, 00:10

Намар идэхэд тохиромжтой жимс, ногоо

Намрын улиралд жимс жимсгэнэ, хүнсний ногоо хамгийн амттай, шим тэжээлтэй байдаг. Тэгвэл намрын улиралд та хангалттай жимс жимсгэнэ, ногоо идэж байвал өвөл өвдөхгүй, эрүүл саруул байх боломжтой юм. Ингээд намрын улиралд идэхэд тохиромжтой жимс, хүнсний ногооны талаар хүргэе.
Намар идэхэд тохиромжтой жимс, ногоо Хадгалах
2014-10-13, 02:01

Сүүтэй коктейль хэрхэн хийх вэ?

Энэ сайхан амралтын өдрийн мэндийг хүргэе. Манай сайт долоо хоног болгоны амралтын өдөр та бүхэндээ хэрэг болох болов уу гээд амттан, хоол хийх жор оруулаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр бид сүүтэй коктейль хэрхэн хийх талаар та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хэрвээ танд таалагдвал өөрийн жорондоо хадгалаад аваарай!

Сүүтэй коктейль хэрхэн хийх вэ? Хадгалах
2014-10-11, 19:44

Дахин давтагдашгүй бялуунууд

Нарийн боовчин Дебби Гоард (Debbie Goard) янз бүрийн сэдвээр хосгүй өвөрмөц бялуунуудыг хийдэг байна. Түүний хийсэн бялуу болгон дахин давтагдашгүй цорын ганц бөгөөд онцгой байдаг ажээ. Бүсгүй бялууг захиалгаар, бялууны загварыг үйлчлүүлэгчтэй зөвшилцөн, сонгож хийдэг байна.
Дахин давтагдашгүй бялуунууд Хадгалах
2014-10-08, 05:16

Хэрхэн алимны пирого хийх вэ?

Бид амралтын өдөр бүр та бүхэндээ амтат хоол, зууш хийх талаар хүргэхээр боллоо. Учир нь та бүхнийхээ амралтыг сайхан өнгөрүүлэхийн тулд шүү дээ. Өнөөдөр хэрхэн гар доорх материалаар алимны пирого хийх талаар бэлтгэлээ.
Хэрхэн алимны пирого хийх вэ? Хадгалах
2014-10-05, 18:03

Амттай хоол хэрхэн хурдан хийх вэ?

Оюутан болон ганц бие хүний аль алинд нь сайн тохирох сонирхолтой жорыг танилцуулж байна. Ингээд халуун хачиртай талх бэлдэцгээе. Үүний тулд та бүхэнд талх, цөцгийн тос, майонез, гахайн махан хиам, улаан лооль, зайдас, өргөст хэмх, сонгино болон бяслаг хэрэгтэй. Бүх зүйлсийг давхарлан тавиад шарах шүүгээнд хийж халаагаад л болоо.
Амттай хоол хэрхэн хурдан хийх вэ? Хадгалах
2014-10-02, 20:02

Оросуудын дуртай боловч, гадаадынханд ойлгомжгүй хоолнууд

Орос хоол бол дэлхийн хамгийн сонирхолтой үндэсний хоолнуудын нэг билээ. Үүнд Оросын тариачдын үндэсний хоол, хэдийнээ Орос хоол мэт болсон Францын тансаг хоолнууд, зөвлөлт засгийн үед зай муутай гал тогоонд бий болсон XX зууны хоолнууд ч орно.

Оросуудын дуртай боловч, гадаадынханд ойлгомжгүй хоолнууд Хадгалах
2014-09-30, 20:59

Япончуудын бүтээлч хоолнууд

Японы тогооч нар хоолны өнгө үзэмжин дээр ихээхэн анхаардаг бөгөөд хамгийн түрүүнд тэдний хийсэн хоолыг хараад шууд л идэх хүсэл төрдөг билээ. Магадгүй энэ нь хоолонд дургүй хүүхдүүдийг хоолыг нь идүүлэх бас нэг арга байж болох л юм. Томчууд бидэнд ч гэсэн энэ төрлийн хоолыг хархад үнэхээр таатай байх нь ойлгомжтой билээ. 
Япончуудын бүтээлч хоолнууд Хадгалах
2014-09-29, 21:26

Бельгийн уламжлалт хоолнууд

Бельги хоол хөрш зэргэлдээх Герман, Нидерланд, Франц орнуудын хамгийн шилдэг гал тогооны уламжлалыг хослуулсан байна. Гэхдээ улс улсын хоол өөр хоорондоо маш их ялгаатай байдаг. Хойд зүгийнхэн (Фландрчууд) далайн бүтээгдэхүүнээр хийсэн хоол, хүнсний ногоог, харин өмнө зүгийнхэн (Валлончууд) гахайн мах, үхрийн мах болон шувууны махыг илүүд үздэг байна.
Бельгийн уламжлалт хоолнууд Хадгалах
2014-09-27, 02:00