ХООЛОНДОО

Хэрхэн өвөрмөц хоол хийх вэ?

Хоолны тухай ярихад бид яагаад ч юм бүгдийг л ижил мэт санагддаг билээ. Гэхдээ бага зэрэг бүтээлчээр хандахад, илүү өвөрмөц сайхан амттан болон хоол хийж болох юм. Ингээд танд ирэх амралтын өдрүүдээр хийх сонирхолтой хоолны санаануудыг хүргэж байна. Та аль нэгийг нь хийгээд, туршаад үзээрэй.
Хэрхэн өвөрмөц хоол хийх вэ? Хадгалах
2015-05-01, 22:34

Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хоол хүнс

Өглөөг хэрхэн угтсанаас хамаарч таны тухайн өдрийн эрч хүч, сэтгэл санааны байдал ихээр хамаарна. Мэдээж өглөөг амжилттай эхлүүлэхийн тулд зөв хооллох хэрэгтэй байдаг. Өглөөний цайг хичнээн завгүй байсан ч уух ёстой бөгөөд энэ нь таны эрүүл мэндэд ч тустай юм. Эрүүл хүн бүтэн өдрийн турш идэвхитэй ажиллаж чадна шүү дээ.
Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хоол хүнс Хадгалах
2015-04-30, 19:28

Малайзын өвөрмөц шөл

Ямарваа нэгэн амьтны эрхтэнээр хийсэн хоол Азид нэлээд алдартай байдаг. Ялангуяа Малайзын энэ төрлийн хоол нэлээд их газар аваад байгаа аж . Харин Малайз улсаар аялах үед амьтны эрхтэнээр хийсэн хоолыг ихээхэн санал болгодог байна. Ингээд бухын эрхтнээр хийсэн шөлийг сонирхоцгооё.
Малайзын өвөрмөц шөл Хадгалах
2015-04-28, 22:36

Вафельний хэвэнд юу хийж болох вэ?

Гал тогооны хэрэгслийн нэг болох вафельны хэвийг эзэгтэйчүүд маань нэг хэсэг хэрэглэж байгаад өөр хэрхэн ашиглахаа мэдэхээ болихоороо шүүгээнийхээ мухарт хийгээд мартдаг болов уу. Тэгвэл энэ шидэт хэвийг цааш далд хийхийн оронд өөр олон төрлийн гайхалтай хоолыг бэлдэж болдог аж. Ихэнхи хоолыг хийхэд танд ердөө л 10 минут шаардлагатай юм.
Вафельний хэвэнд юу хийж болох вэ? Хадгалах
2015-04-28, 22:00

Баншны янз бүрийн төрлүүд

Дэлхийн улс үндэстнүүд хоорондоо төстэй олон тооны үндэсний хоолнуудтай байдаг. Өнөөдөр та бүхэнд тэдний нэг болох баншны талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Баншны янз бүрийн төрлүүд Хадгалах
2015-04-27, 00:43

Хоолыг хэрхэн өвөрмөц байдлаар хийж болох вэ?

Хоол хэрхэн хийх талаар бид бүгдийг мэддэг юм шиг санагддаг. Гэвч үгүй ажээ. Хоолыг илүү өвөрмөц сонин аргаар хийн, хайртай хүмүүсээ үргэлж гайхшруулж болох ажээ. Энэ удаа магадгүй, таны урьд нь хэзээ ч хийж байгаагүй хоол хүнсийг хэрхэн хийх аргуудыг толилуулж байна.
Хоолыг хэрхэн өвөрмөц байдлаар хийж болох вэ? Хадгалах
2015-04-26, 23:00

Хээрийн амттай хоол хэрхэн хийх вэ?

Та бүхэндээ Оросын нэгэн блогчийн өвөрмөц тогоо, хоолны талаар бичсэн бяцхан тэмдэглэлийг орчуулан хүргэе. Блогч: "Миний нэг найзад томоо гэгчийн хүнхэр “хайруулын таваг” байдаг юм. Нэг иймэрхүү харагддаг. Тэрэнд хийсэн хоолны амтыг юутай ч зүйрлэхийн аргагүй!...
Хээрийн амттай хоол хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-04-26, 03:53

Япончуудын хийдэг амтат Карри

Карри нь мах, хүнсний ногоо, будаа болон карригаар хийсэн Японы алдарт хоол юм. Харин сүүлийн үед Японд энэ хоолыг далан маягаар хийх болсон байна. Япон тогооч нарын хоол чимэглэх, идэх хүсэл төрүүлэх авъяасыг гайхахгүй байхын аргагүй.
Япончуудын хийдэг амтат Карри Хадгалах
2015-04-24, 19:49

Хаврын улиралд идэхэд тохиромжтой хоол хүнс

Өвлийн улирал дуусаж бидний бие махбодь нэлээд ядарч, илүүдэл жингийн асуудал одоо санаа зовоож байгаа билээ. Хэрвээ та энэ төрлийн хүний тоонд багтаж байгаа бол эрч хүчээ алдахгүйгээр хэрхэн зөв хооллох талаар мэдэж авахад илүүдэхгүй болов уу. Ингээд хаврын улиралд нэн тохиромжтой 22 хоолыг хүргэе.
Хаврын улиралд идэхэд тохиромжтой хоол хүнс Хадгалах
2015-04-24, 19:18

Өглөөний хоолоо хэрхэн сонгох вэ?

Өглөөний цай гэдэг тухайн өдрийн эрч хүч, энергийг өгдөг хамгийн чухал зүйл билээ. Тиймээс өглөөний цай тэжээллэг байхаас гадна эрүүл мэндэд тустай байх хэрэгтэй. Хэрвээ та өглөөний цайндаа хэрхэн хооллохоо мэдэхгүй байвал танд хэд хэдэн өглөөний цайны зөвлөгөөг хүргэе.
Өглөөний хоолоо хэрхэн сонгох вэ? Хадгалах
2015-04-23, 20:58

Нойргүйдлээс ангижруулах хоол хүнс

Нойргүйдэл хүний биед маш муугаар нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэдэх биз. Дутуу унтсанаас болж нүүрний өнгө гундах, уур бухимдалтай болох тохиолдол бий. Хэрвээ та нойргүйдлийн өвчтэй бол эмийн сан явахын оронд өөрийн идэж буй хоол хүнсэндээ анхаарал хандуулаад үзэхэд гэмгүй болов уу. Та дараах хүнснээс орой унтахынхаа өмнө багахан хэмжээгээр идээд үзээрэй. Харин илүүдэл жингийн асуудалтай тулгарахгүйн тулд бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.
Нойргүйдлээс ангижруулах хоол хүнс Хадгалах
2015-04-23, 05:04

Орон орны эмнэлгийн хоолнууд

Эмнэлэгт хэвтэж байсан хүн бүр хурдан эрүүлжихийн тулд чанартай, тэжээллэг хоол хүнс нэн чухал гэдгийг мэдэх биз ээ. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрийн эмнэлэгт эмчлүүлэгчиддээ зориулан ямар хоол хүнс өгдөг болохыг зах зухаас нь сонирхоцгооё.
Орон орны эмнэлгийн хоолнууд Хадгалах
2015-04-22, 21:17