Амьдралынхаа хором мөч бүрийг бусадтай хуваалцдаг хачирхалтай хосууд

2018-06-26, 13:05
8,637

Нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж, Өмнөд Америкийн ширэнгэн ойд, балар эртний үеийн хүмүүс шиг амьдарч буй залуу хос нийгмийн сүлжээнд олны анхаарлыг ихэд татаад байна. Австралийн блогер, 37 настай энэ үзэсгэлэнтэй бүсгүй соёлт нийгмээс холдож, онгон байгальд амьдрахыг илүүд үздэг бөгөөд нөхрөө ч мөн амьдралын цоо шинэ хэв маягтаа урвуулж чаджээ. Тэрээр "Youtube" дээр Фрийлий (Freelee) нэрээр өөрийн амьдралын хором мөчийг бусадтай хуваалцдаг юм.  

Амьдралынхаа хором мөч бүрийг бусадтай хуваалцдаг хачирхалтай хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр эртний хүмүүсийн нэгэн адил онгон байгальд амьдрахыг хүссэн байна. Ийнхүү өвөрмөц амьдралын хэв маягтай болсноор мөнгийг маш их хэмнэх болсноо онцолсон. 

 Жишээ нь: нүүрний будаг авахгүй, үсээ шампуниар угаахгүй байснаар ойролцоогоор дөрвөн мянган ам.доллар хэмнэсэн гэнэ.

Фрийлий эхлээд өвсөн тэжээл буюу цагаан хооллолтын талаарх бичлэгээ "Youtube" хуудсанд оруулдаг байсан юм. Харин сүүлийн жилд түүний инстаграм нь зэрлэг онгон байгальд нөхөртэйгөө амьдарч буй  зураг, бичлэгүүдээр дүүрсэн байна.

Хосууд идэж болох бүхий л ургамлыг түүж иддэг. Хувцас өмсөхөөс тэд татгалзсан бөгөөд өөрийн гараар хийсэн зүйлсээ хувцас болгон  өмсдөг гэнэ. Үүнд жишээ нь кокосоор хийсэн хөхний даруулга багтаж буй юм.

Байгальд амьдрах нь бусдад мөнгө өгч илүү зардал гаргахгүй, өөрийн гараар хийж бүтээж, сэтгэх боломж олгодог. “Би хувцас оёж, гал асааж ч чаддаггүй охин байсан. Харин байгаль эх намайг энэ зүйлд амьдралын эрхээр зааж сургасан” гэж тэр хэлжээ.  

Хос хоёрыг хэрхэн байгальд амьдарч байгааг хараад биширдэг хүн олон байдаг аж. Түүний инстаграм хуудсанд оруулсан зургийн доор хүмүүс байнга эерэг хандлагатай сэтгэгдлүүд бичдэг байна.

Түүнтэй адил онгон байгальд нүцгэнээрээ, ямар ч зардал гаргахгүйгээр жаргалтай амьдрахыг хүсдэг хүн олон байдаг гэдэгт тэрээр итгэдэг тул өөрийн өдөр тутмын амьдралаа бусдад сонирхуулах дуртай ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()