ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний иддэг хоолонд агуулагддаг бохир зүйлс

Бидний амьд явах, оршин тогтнохын нэг чухал хэрэгцээ бол хоол тэжээл шүү дээ. Тиймээс ч бид амьдралынхаа тодорхой хэсгийг идэж өнгөрүүлдэг. Гэвч бидний идэж байгаа зарим зүйлсийн найрлагад төсөөлөхийн аргагүй бодисууд ордог гэхээр аймшигтай ч юм шиг. Бид байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдрах хэв маягаас холдсоноос хойш юу идэж ууж, яаж л амьдраад байна даа?...

Бидний иддэг хоолонд агуулагддаг бохир зүйлс Хадгалах

Нэг доллараар авч болох орон орны амтат хоолнууд

Зуны улиралд гадны улс орнуудыг зорин, галуу шувууны мах иднэ гэдэг тун гайхалтай. Мэдээж улс орон бүр өөр өөрийн уламжлалт, өвөрмөц хоол зууштай бөгөөд эдгээр нь тэнгэрт тулсан үнэтэй байх нь ч бий. Харин өнөөдөр та бүхэндээ 1-4 доллараар авч идэж болох амтат хоолнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Нэг доллараар авч болох орон орны амтат хоолнууд Хадгалах

Үхрийн махаар хийж болох амтат хоолнууд

Бид таньд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ үхрийн махаар хийж болох амт чанар сайтай, шим тэжээлээр баялаг хоолнуудыг хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үхрийн махаар хийж болох амтат хоолнууд Хадгалах

Тахианы шарсан махтай хоол хийцгээе

Уншигч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе.Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт найдаж байна. Тэгвэл Ням гаригийн үдэш яагаад гэр бүлийнхэнтэй хамт амтат оройн зоог барьж болохгүй гэж. Энэхүү оройн зоогоо өөрийн гараар хийснээр амралтын өдрийн зоог тань илүү амттай байх болно. Ингээд хэрхэн хялбар аргаар тахианы шарсан махтай зоог хийх талаар хүргэе.

Тахианы шарсан махтай хоол хийцгээе Хадгалах
2013-02-24, 19:32

Хүнсний бүтээгдэхүүнийг муудсан эсэхийг хэрхэн мэдэх?

Судалгаанаас харахад жилд 10 хүн тутмын нэг нь хүнсний бүтээгдэхүүнээс хорддог байна. Тиймээс гэрт байгаа хүнсний бүтээгдэхүүнээ шинэхэн хэвээр хадгалах нь танд болон таны гэр бүлийн чухал асуудлын нэг юм. Зарим хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд зүгээр л  усанд хийхэд хангалттай байдаг бол заримыг нь муудсан эсэхийг мэдэхэд бэрх байдаг.

Хүнсний бүтээгдэхүүнийг муудсан эсэхийг хэрхэн мэдэх? Хадгалах

Мах идэхгүй бол бидний биед юу болох вэ?

Дэлхий дээр маш олон хүн цагаан хоолтон болж байна. Зарим хүн үүнийг байгалийн хуулийг эвдсэн утгагүй зүйл гэж үздэг. Харин мах үнэхээр хүний биед хэрэгтэй эсэх талаар хүмүүс нэлээд эргэлзээтэй байдаг. Тэгвэл махтай холбоотой сонирхолтой баримтыг уншигчдадаа танилцуулж байна. Энэхүү мэдээллээр та мах идэх нь хүний биед хэрэгтэй эсэх талаар мөн цагаан хоолтон болох нь зөв, буруу эсэхийг тунгаана биз ээ.

Мах идэхгүй бол бидний биед юу болох вэ? Хадгалах
2018-06-22, 14:35

Япончуудын идээд огт таргалуулдаггүй хамгийн гоё амттанууд

Японы ард түмэн анх XVI зууны үед элсэн чихэртэй танилцсан гэдэг. Тухайн үед худалдаа хийхээр ирсэн Португалийн далайчид элсэн чихрийг маш бага хэмжээгээр оруулж ирдэг байсан учраас Япончууд тус нунтгийг ихэд дээдэлдэг байв. Тийм ч учраас япончууд чихэрлэг амттаны урлагийг дээд цэгт нь хүртэл хөгжүүлж чадсан байна. Үүний баталгаа болгож япончуудын түгээмэл иддэг, огт таргалуулдаггүй амттануудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Япончуудын идээд огт таргалуулдаггүй хамгийн гоё амттанууд Хадгалах

Эрүүл мэндэд тустай ч хэтрүүлэн хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүн төрөлхтөн бид бий болсон цагаасаа л бүх төрлийн хүнсийг хэрэглэж үзэн цагийн уртад юу нь бидний биед хэрэгтэй, юу нь бидний биед хэрэггүй болохыг таньж мэдсэн билээ. Хүн бүр л жимс, ногоо, эслэг ихтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бидний биеэс хорт бодисыг гадагшлуулан, биенд шим тэжээл өгдөг гэдгийг мэддэг ч хэтрүүлэн хэрэглэвэл биенд муу байдгийг тэр бүр мэддэггүй юм. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Эрүүл мэндэд тустай ч хэтрүүлэн хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Арааны шүлс асгарам 10 шарсан мах

Цаг агаар сэрүүсч, өвлийн улирал хаяанд ирж буй энэ цагт, та бид ч бас илүү ая тухтай байдлыг эрэлхийлж байгаа. Амралтын өдрүүдээр, зуухаа асаан сайхан мах шарж идэн тав тух таашаалыг мэдрэхийг хүсч байна уу.

Арааны шүлс асгарам 10 шарсан мах Хадгалах
2014-10-26, 23:02

Тослог ихтэй ч таныг турахад туслах 8 хоол хүнс

Тослог ихтэй хоол таргалуулдаг гэсэн ойлголтыг хаях цаг иржээ. Учир нь дараах тослогтой эрүүл хүнсийг өдөр тутамдаа идэж хэрэглэснээр, таны сэтгэл санааг өргөөд зогсохгүй илүүдэл жинг тань багасгахад шууд нөлөөтэй. Ингээд бидний эрүүл мэндэд ашиг тустай 8 хоолтой танилцъя.

Тослог ихтэй ч таныг турахад туслах 8 хоол хүнс Хадгалах
2017-12-13, 11:43

Хуурамч хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Аж үйлдвэрлэлийн хамгийн чухал салбаруудын нэг болох хүнсний үйлдвэрлэлийн салбар дэлхий нийтийн хэрэгцээг дагаад байнгын хувьсан өөрчлөгдөж, техник технологи, үйлдвэрлэлийн аргуудаа шинэчлэх шаардлагатай болж байдаг. Үүнийг дагаад хямд төсөр аргаар хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олох гэсэн болчимгүй үйлдлүүд сүүлийн үед ихэсчээ. Үүний нотолгоо болгож хэд хэдэн баримтыг сонирхуулъя. Тиймээс та хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа болгоомжтой байхад илүүдэхгүй болов уу.

Хуурамч хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ? Хадгалах

Пиццаны "заяа гомдмоор" хачирхалтай бөгөөд хөгжилтэй дүр зургууд

Баярын зоог ч болчихдог, түргэн хоол ч болчихдог пицца нь өнөө цагт дэлхийн хамгийн түгээмэл хоол болсон гэхэд буруудахгүй. Гэвч пиццанд хүмүүс үндэстний онцлогоо шингээж, бяслаг, улаан лоолийн соуснаас бүрдсэн уламжлалт жороос нь гажуудуулахад энэхүү хоолыг анх түгээн дэлгэрүүлсэн италичууд тун дургүй ханддаг. Жишээлбэл хан боргоцойтой Хавай маягийн пиццаг хүмүүс хэрхэн үзэн яддаг билээ дээ. Тэгвэл дараах пиццанууд Италичуудын нүдэнд хэзээ ч уучлашгүй гэмт хэрэг мэт харагдах нь тодорхой.

Пиццаны "заяа гомдмоор" хачирхалтай бөгөөд хөгжилтэй дүр зургууд Хадгалах
2021-09-12, 16:23