ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орой идсэн ч жин нэмэхгүй хоол хүнс

Ялангуяа жингээ хасаж, барьж байгаа хүмүүсийн хувьд оройн хоолоо өнгөрөөх, мөн өлссөн мэдрэмжээ дарах маш хэцүү байдаг. Бараг аяга ус уухад жин нь нэмэгдээд байхад яалтай билээ.Тэгвэл бид та бүхэндээ амин дэмээр баялаг, хамгийн гол нь таргалуулахгүй хоол хүнсийг танилцуулъя.

Орой идсэн ч жин нэмэхгүй хоол хүнс Хадгалах

Гадуур хооллохдоо гаргаж болохгүй алдаанууд

Суурин иргэншилтэй улс орнууд хооллох соёлыг зөв баримталж байгаа эсэхээс, хоолны үеэр хэрхэн хүмүүстэй харилцаж байгаагаас нь хүртэл тухайн хүнийг хэр соёлтой, боловсролтой нэгэн болохыг дүгнэдэг. Сүүлийн үед манай улсад ч мөн тус хандлага нилээдгүй дэлгэрч байгаа тул танд гадуур хооллохдоо гаргаж болохгүй алдаануудыг дуулгая. Их хотын иргэн танд хамгийн хэрэгтэй мэдээлэл шүү. 

Гадуур хооллохдоо гаргаж болохгүй алдаанууд Хадгалах

Эрүүл мэндэд хоргүй хоол амтлагчууд

Хоолыг илүү амттай болгож, идэх дур хүслийг нэмэгдүүлдэг зүйл бол мэдээжийн хэрэг хоол амтагч билээ. Ер нь бол төрөл бүрийн амтлагчгүйгээр хоолыг төсөөлөхөд үнэхээр бэрх юм. Харин хүмүүсийн хоол хийхдээ гаргадаг түгээмэл алдаануудын нэг бол эрүүл мэндэд ач тустайг нь мэдэлгүй хоол амтлагчдыг ашиглалгүй хаях магадлалтай байдаг байна. Тэгвэл хамтдаа таны хийж буй хоолонд гайхалтай амт оруулахаас гадна эрүүл мэнд, бие организмд тань сайн нөлөөтэй хоол амтлагчдыг мэдэж авцгаая. 

Эрүүл мэндэд хоргүй хоол амтлагчууд Хадгалах

Ханиадыг нам дарах шидэт шөлнүүд

Хүйтний эрч наашилж, хүн бүхэн өвөлдөө бэлтгэн, завгүй гүйлдэнэ. Харин намар, өвлийн улиралд тулгарах хамгийн том асуудал бол ханиад томуу билээ. Ханиадыг хүчтэй эм бус гэрийн амтат шөлөөр ч эмчилж болно гэдэг тул та бүхэндээ амин дэмээр баялаг шөлнүүдийн жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь илчлэг тэжээл сайтайн дээр амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан юм. Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ хийж өгч, алжаал ядаргааг нь тайлаарай.

Ханиадыг нам дарах шидэт шөлнүүд Хадгалах

Амтлаг шинэ тарвасыг хэрхэн таних вэ?

Зуны улиралд хүйтэн, амтлаг тарвасыг идэхэд, амны цангаа гарч, сэрүүцээд сайхан болчихдог шүү дээ. Гэвч амт, чанар сайтай, бүрэн болсон тарвасыг таньж мэдэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Тиймээс бид та бүхэндээ чихэрлэг, амтлаг тарвасыг хэрхэн таних, хялбархан шалгаж болох маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Амтлаг шинэ тарвасыг хэрхэн таних вэ? Хадгалах

Орос аргаар “пирошки” хийж сурцгаая!

Та амралтын өдрөөрөө ямар хоол хийж, гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барихаа шийдэж амжсан уу? Хэрэв хараахан хоолоо сонгож амжаагүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд Оросуудын брэнд болсон хоол болох "пирошки" хэрхэн хийдэг жорыг бэлтгэлээ.

Орос аргаар “пирошки” хийж сурцгаая! Хадгалах

Гэртээ зайрмаг хийж сурцгаая

Зуны халуун өдрүүдэд дотны найз аврагч бол яалтчгүй зайрмаг байдаг. Харин халуун байна гээд зайрмаг авч идээд байвал хамаг мөнгө дуусч, таргалаад л хоцорно. Иймээс та бүхэндээ гэртээ хийж болох амтат зайрмагнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь таны түрээвчийг хамгаалаад зогсохгүй, халууныг давах хамтрагч тань байх болно. 

Гэртээ зайрмаг хийж сурцгаая Хадгалах

Элэг болон нойр булчирхайнд сайнаар нөлөөлдөг 7 хүнс

Эрүүл мэнд гэдэг нь хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл билээ. Бид өвчин зовлонгоос холуур тойрч гарах юмсан хэмээн боддог боловч, үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй нь харамсалтай. Харин та одооноос ч болов, хамгийн чухал эрхтнүүд болох элэг болон нойр булчирхайг хамгаалж, эрүүлжүүлэхэд тустай хоол хүнсийг хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараарай. 

Элэг болон нойр булчирхайнд сайнаар нөлөөлдөг 7 хүнс Хадгалах

Гэртээ Солонгос хоол хийж сурцгаая!

Бид таньд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ час хийсэн халуун ногоотой Солонгос хоол хэрхэн хийх талаар зөвлөгөө, жоруудыг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүй, жоруудтайгаа танилцъя. 

Гэртээ Солонгос хоол хийж сурцгаая! Хадгалах

Элгэнд хамгийн сайн нөлөөтэй 10 хүнсний бүтээгдэхүүн

Эрүүл мэндэд хор хөнөөлтэй хоол хүнс идэх бүрийд хамгийн ихээр өвчилдөг эрхтэн бол элэг юм. Тиймээс эрүүл, зөв хооллож, элгээ өвчлүүлэхгүй байх нь чухал билээ. Иймд өнөөдөр бид танд элгийг хамгаалж, бие организмыг цэвэрлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Элгэнд хамгийн сайн нөлөөтэй 10 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Эдгээр хүнсийг хэзээ идэж болохгүй вэ?

Хүний амьдралын хамгийн чухал, магадгүй салшгүй нэгэн хэсгүүдийн нэг бол хоол юм. Тиймээс ч хүн идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү? гэх үг гарсан болов уу. Гэхдээ хоол тэжээл байлаа гэхэд түүнийг зөв зохистой, тааруулан хэрэглэхгүй бол бидний биед төсөөлшгүй ихээр хор хохирлыг учруулдаг байна. Ингээд ямар хүнсийг хэзээ идэж болохгүй талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Эдгээр хүнсийг хэзээ идэж болохгүй вэ? Хадгалах

Загасны шөл “Уха”-г хэрхэн хийх вэ?

Одоо миний танилцуулах гэж буй шөлийг Загасны маханд дургүй хүмүүс хүртэл хөлсөө гоожуулан, амтархан иддэг юм. Хамгийн гол нь та зааврын дагуу, бүтээлчээр, сэтгэл гаргаж хийх ёстой шүү. За ингээд эхэлцгээе.

Загасны шөл “Уха”-г хэрхэн хийх вэ? Хадгалах
2016-03-06, 16:50