Гадуур хооллохдоо гаргаж болохгүй алдаанууд

Суурин иргэншилтэй улс орнууд хооллох соёлыг зөв баримталж байгаа эсэхээс, хоолны үеэр хэрхэн хүмүүстэй харилцаж байгаагаас нь хүртэл тухайн хүнийг хэр соёлтой, боловсролтой нэгэн болохыг дүгнэдэг. Сүүлийн үед манай улсад ч мөн тус хандлага нилээдгүй дэлгэрч байгаа тул танд гадуур хооллохдоо гаргаж болохгүй алдаануудыг дуулгая. Их хотын иргэн танд хамгийн хэрэгтэй мэдээлэл шүү. 

Гадуур хооллохдоо гаргаж болохгүй алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Оройн зоогийн урилга

Хэн нэгэн таныг оройн зоогонд урихад бодоод л зогсоод байх биш, аль болох хурдан хариулахыг хичээгээрэй. Эс бөгөөс тухайн хүн таныг дургүй байгаа юм болов уу, эсвэл юугаа ингэтлээ боддог байна гэхчлэн сөрөг талаас нь харж мэднэ. Түүнчлэн оройн зоогонд очсон хойноо түр ширээнээс холдох, ариун цэврийн өрөө орох, утсаар ярих шаардлагатай болсон бол заавал "Уучлаарай" гэж хэлэх нь таны соёлтойг илтгэнэ. 

Оройн зоогийн урилга

2 Гар хоосон ирэх

Найз нөхөд тань гэртээ оройн зоогонд урьсан тохиолдолд яав ч гар хоосон, гуяа ганзагалаад очиж болохгүй. Ядаж ганц шил сайн дарс байхад л болоод явчих нь тэр шүү дээ. Мөн энэ нь таны хэр зэрэг соёлтой вэ гэдгийг илтгэх тул үргэлжид санаж яваарай.

Гар хоосон ирэх

3 Хайхрамжгүй хувцаслах

Ямар нэгэн үйл ажиллагаанд очих болвол бусад хүмүүсийг хүндэтгэн, дэгжин хээнцэр биш ч гэлээ цэвэрхэн цэмцгэр, тохиромжтой хувцаслах хэрэгтэй. Энэ нь та тухайн хүлээн авалтыг хэр зэрэг хүндэтгэж буйг харуулдаг.

Хайхрамжгүй хувцаслах

4 Амны алчуур зөв хэрэглэх

Зоогийн газарт ороход чамин гээч нь эвхсэн даавуун сальфетка байх бөгөөд үүнийг та өөрийн өвөр дээр дэвсэн байрлуулахаас биш энгэртээ зүүх эсвэл хүзүүгээрээ ороох ёсгүй. Ам болон гарыг тань цэвэр байлгах үүрэгтэй учир өөр зүйлсийг арчиж, цэвэрлэх нь ихэд бүдүүлэг харагдуулдаг. Мөн та хооллож дуусаад, сальфеткаа ширээн дээр орхин гарахаа мартуузай.

Амны алчуур зөв хэрэглэх

5 Зочид танилцуулах

Хэрэв та урилгагүй зочдыг хүлээн авалтад авчирсан тохиолдолд найз нөхөд болон ойр дотнынхондоо урьдчилан сануулж, бүхнээс түрүүнд танилцуулах нь зүйн хэрэг. Гэхдээ бусад зочдод очин танилцуулах нь таатай бус юм. Тухайн хүмүүсийн тав тухыг алдагдуулж, соёлгүй аашилж буй мэт санагддаг байна.

Зочид танилцуулах

6 Гар утас ашиглах

Удаан уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзахдаа гар утсаа ашиглахгүй байх нь зүйтэй билээ. Энэ нь амьд харилцааг үгүй хийж, найзын тань бухимдлыг барж мэднэ. Чухал хэрэг гараад утсаар ярьсан, мессэж бичсэн тохиолдолд дууг нь хаагаад далд хийгээрэй.

Гар утас ашиглах

7 Аяга, тавгаа буруу тавих

Хоолны ширээний ард баримтлах алтан дүрэм гэж бий. Энэ нь аягаа ямагт баруун талдаа, тавгаа зүүн талдаа байршуулах ёстой. Хэрэв сольж тавьсан бол таныг хоосон толгойт нэгэн мэтээр харагдуулах эрсдэлтэй юм. Түүнчлэн халбага, сэрээ, хутгыг ямагт хамгийн захаас нь эхлэн хэрэглэх ёстой. 

Аяга, тавгаа буруу тавих

8 Хутгатай гараа ашиглаж ярих

Эхлээд хутгаа тавиад ярихыг зөвлөе. Энэ нь хамт хооллож буй хүнээ доромжилж буй мэт сэтгэгдлийг төрүүлэхээс гадна бага зэрэг аюултай. Түүнчлэн хооллож байхдаа өөрөөр хэлбэл амандаа хоолтой байхдаа болж өгвөл бага ярихыг хичээгээрэй. Мөн хоолоо зажлахдаа дуу чимээ гаргалгүй, амаа хааж, цэвэрхэн идэх нь зохимжтой. 

Хутгатай гараа ашиглаж ярих

9 Нэмж амтлах

Хэн нэгэнд танд зориулан хоол хийж өгсөн тохиолдолд хичнээн давстай хоолонд дуртай байсан ч шууд давс, перец нэмж хийх нь маш буруу юм. Ядаж эхлээд нэг амсаад үз. Хэт давс султай тохиолдолд бага зэрэг амтлагч нэмж өгөхийг гуйж болно шүү дээ. Түүнчлэн хэн нэгэн таниас давс авч өгөхийг хүссэн бол давс перецний сетийг хоёуланг нь авч өгч байгаарай. 

Нэмж амтлах

10 Шүүмжлэх

Та өөрөө хийгээгүй байж, хүний сэтгэлээ шингээн байж хийсэн хоолыг шүүмжилж, гоочлох эрх байхгүй гэдгийг ямагт санаж явах ёстой. Хэдийгээр тухайн зоог танд хичнээн таалагдахгүй байлаа ч хамаагүй, хоолны тухай сөрөг яриа хэзээ ч өрнүүлж болохгүй. Нөхөрсөг зөвлөгөө бол байж болох ч хэт их ярьж, зааж зөвлөх нь тухайн хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм.

Шүүмжлэх

11 Нэг л удаа....

Нэг удаагийн хэрчилт, сэрээдэлтээр нэг удаа л амандаа хийх ёстой. Ар араас нь угсруулж ам руугаа хоол хийх нь хамгийн бүдүүлэг хэрэг юм. Түүнчлэн бүхэл мах, зайдсыг том биш, ойролцоогоор 3-4 см орчим хэрчих нь тохиромжтой. 

Нэг л удаа....

12 Барилт

Шөлний халбагыг барихдаа яг үзэг барьж буй мэтээр барина. Шөл халбагадахдаа тавагны яг голд байхаар байрлуулан, халбагадаарай. Тавагны ёроол, амсарт харшуулан дуугаргаж болохгүй. Түүнчлэн шөл хэтэрхий халуун байвал тавагнаас, эсвэл халбаганаасаа үлээх биш харин хөртөл нь зөөлөн хутгах хэрэгтэй. 

Барилт

13 Талх

Зарим ресторанд хоолны үеэр талх, цөцгийн тос өгдөг. Талхыг үмхэх хэмжээгээрээ жижигхэн хуваагаарай. Ингэхдээ хутга биш гараараа хуваах нь зүйтэй. 

Талх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()