ХООЛОНДОО

Түлэгдсэн, дутуу болсон хоолыг хэрхэн амттай болгох вэ?

Заримдаа хоол хийх үедээ бид бага зэргийн алдаа гаргаснаас болж хоол маань амт чанараа алдах тохиолдол бий. Энэ үед бид хоолоо хэрхэн аврах вэ гэж боддог ч хоолоо яаж сайхан амттай болгохоо мэддэггүй. Тэгвэл мэргэжлийн тогооч нар аливаа хоолыг хэрхэн аврах талаар сайн мэдлэгтэй бөгөөд энэ нууцаасаа тантай хуваалцсан байна.

Түлэгдсэн, дутуу болсон хоолыг хэрхэн амттай болгох вэ? Хадгалах

Ядаргаа тайлдаг амтат тахианы махан шөл хийцгээе!

Хүйтэн өдрийн мэнд! Өвлийн улирал хэдий сайхан ч, дулаахан явахгүй бол ханиад томуу тусах магадлал их билээ. Тиймээс бид та бүхэндээ хүйтэн цастай өдөр идэхэд тохиромжтой ногоотой тахианы махан шөл хийх аргыг хүргэж байна.

Ядаргаа тайлдаг амтат тахианы махан шөл хийцгээе! Хадгалах

Хийжүүлсэн ундаанаас илүү эрүүл мэндэд хортой ундаанууд

Хийжүүлсэн ундаа уух нь хүний биед хортой гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ өнөө цагт ганцхан хийжүүлсэн ундаа ч гэлтгүй уухад хортой зүйлс их болсон. Ийнхүү бид таны эрүүл мэндэд аюул учруулах уух зүйлсийн жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй таны идэх дуртай ундаа энд байж мэднэ. Хэрвээ тийм бол түүнийгээ аль болох хэрэглэхээс татгалзаарай. 

Хийжүүлсэн ундаанаас илүү эрүүл мэндэд хортой ундаанууд Хадгалах
2018-11-21, 18:35

Солонгост очвол заавал идэж үзэх амттай хоолнууд!

Өмнөд Солонгос улс өөрийн өвөрмөц хоолны соёлоороо дэлхийд алдартай билээ. Гэрийн, рестораны хоолнууд нь ч мөн ялгаагүй өөрийн гэсэн өвөрмөц амт, жортой байдаг. Хоолны соёл дээд зэргээр хөгжсөн тус оронд зоогийн газрын хажуугаар өнгөрөхөд л арааны шүлс асгарч, авч идэхгүй байхын аргагүй амттай үнэртдэг нь нууц биш. Ингээд бид танд Солонгост очвол заавал идэж үзэх хоолнуудыг танилцуулж байна. 

Солонгост очвол заавал идэж үзэх амттай хоолнууд! Хадгалах

Жантай гоймон гэртээ хийж сурцгаая!

Орой бүр гал тогоондоо очоод нөгөө л хоолнуудаа ээлжлэн хийж байна уу? Гэрийн эзэгтэй гарын жорондоо жантай гоймон нэмчихвэл нөхөр/найз залуу тань баярлах байх даа. Дагаж хийх видео зааврыг мөн хавсаргасан болохоор сурахад тун хялбар байх болно.

Жантай гоймон гэртээ хийж сурцгаая! Хадгалах
2018-11-18, 13:20

Дасгал сургуулилт хийхийн өмнө идэж болох, болохгүй хоол хүнс

Дасгал, сургуулилтын үр дүн ямар байх нь олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. Тухайлбал бэлтгэлийг үеэрх идэвхтэй байдал, дасгал сургуулилт хийх цагийн хуваарь, зөв хооллолт гэх мэт. Харин эдгээр дундаас зөв хооллолтын асуудал хамгийн чухал нь бөгөөд бэлтгэлийн үеэр юу идэх, юу идэж болохгүйг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Ингээд бэлтгэл хийхийн өмнө хэрэглэхийг хориглодог хоол хүнстэй танилцацгаая.

Дасгал сургуулилт хийхийн өмнө идэж болох, болохгүй хоол хүнс Хадгалах

Ямар хүнсний бүтээгдэхүүн идвэл эрт хөгшрөлтөөс сэргийлж чадах вэ?

Ямар ч хүн хөгшрөлтөөс зугтааж чадахгүй. Ихэнх тохиолдолд исэлдэлтийн үйл ажиллагаанаас болж биеийн эд, эсүүд гэмтэж арьсны хөгшрөлт явагддаг. Үүнтэй холбогдуулан Эрланген-Нюрнберг их сургуулийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг олж тогтоожээ. Хэрвээ та хөгшрөхийг хүсэхгүй байвал дараах төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. 

Ямар хүнсний бүтээгдэхүүн идвэл эрт хөгшрөлтөөс сэргийлж чадах вэ? Хадгалах

Үхрийн махаар хэрхэн хурдан хугацаанд амттай хоол хийх вэ?

Дарс нь хоолонд амт нэмж, эерэгээр нөлөөлдөг талаар олон мэдээлэл байдаг ч чухам ямар хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн хэрэглэж болдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Энэ үүднээс та бүхэнд улаан дарсаар амталж шарсан үхрийн мах хийх аргыг хүргэж байна.

Үхрийн махаар хэрхэн хурдан хугацаанд амттай хоол хийх вэ? Хадгалах

Гахайн хавирга шарж сурцгаая!

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнд тань гэнэтийн бэлэг болох амтат хоолны жорыг бид танд санал болгоё. Аманд ороод л хайлахаар амттай, зөөлөн, сайхан үнэртэй гахайн шарсан хавиргыг дараах жорын дагуу хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай. 

Гахайн хавирга шарж сурцгаая! Хадгалах
2018-11-11, 12:53

Оросууд хонины хавиргатай шөлийг ингэж хийдэг!

Өвлийн хүйтэн улиралд амтат шөл ууж, ядаргаагаа тайлахыг хүсэхгүй хэн байхав. Ялангуяа шинэхэн хонины мах ядаргааг тайлахаас гадна шөл нь баялаг, өвөрмөц амттай байдаг. Тэгвэл бид танд хонины махаар хэрхэн амтат шөл хийх жорыг хүргэж байна.

Оросууд хонины хавиргатай шөлийг ингэж хийдэг! Хадгалах

Амин дэмүүдийг ямар хоол, хүнснээс авч болох вэ?

Хүний биеийн биологийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, эрүүл байхад амин дэм зайлшгүй хэрэгтэй билээ. Ихэнх хүмүүс хэрэгцээт амин дэмээ идэж буй жимс, ногооноосоо авдаг бол зарим нь нэмэлт бэлдмэл маягаар авдаг. Гэхдээ хүмүүс эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач биш л бол ямар хүнсний бүтээгдэхүүнээс ямар амин дэм авч болох талаар яг тодорхой мэдэхгүй шүү дээ. Ингээд тэдгээр амин дэмүүд таны яг юунд хэрэгтэй болон тэдгээрийг юунаас, хэрхэн авах талаар дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой тайлбарлаж өгье.

Амин дэмүүдийг ямар хоол, хүнснээс авч болох вэ? Хадгалах
2018-11-09, 12:34

Гэртээ корндог хийж идэцгээе!

Та түргэн хоолны газрын корндог яагаад ийм амттай байдгийг гайхаж байсан уу? Харин гол учир нь тэдгээр газрууд хоолондоо өвөрмөц жор хэрэглэдэгтэй ямар ч холбоогүй бөгөөд хамгийн чухал нь яг жор, стандартын дагуу хийдэгт л байгаа юм. Ингээд танд хүссэн үедээ хийж болох амтат корндогийн жорыг хүргэж байна. 

Гэртээ корндог хийж идэцгээе! Хадгалах