Онцлох мэдээ

Хаврын ядаргаа тайлах халуун ногоотой шөл

Сүүлийн үед манайхан Солонгос хоолонд дурлах болсон. Тийм ч учраас та бүхний амралт, чөлөөт цагт зориулан тахианы махтай халуун ногоотой шөл буюу "Тагтуритан" хийх аргыг хүргэж байна. Солонгос хоолыг яагаад заавал үнэтэй ресторанд идэх ёстой гэж?... Гар доорх хүнсний материалаар гэртээ амттай Тактуритан хийж идэцгээе.

Хаврын ядаргаа тайлах халуун ногоотой шөл Хадгалах

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүд

Хүн төрөлхтний өнөөгийн соёл иргэншилд бүсгүйчүүдийн оруулсан хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй юм. Тэр ч утгаараа бид та бүхэндээ шинжлэх ухааны салбарт нээлт хийсэн, түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэйчүүдийг танилцуулж байна. Эдгээр эмэгтэйчүүд өөрсдийн зорилгодоо үнэнч байж, бусдын хэл амнаас ч айж эмээлгүйгээр тухайн салбартаа анхдагч нь болж чадсан түүхэн хүмүүс юм.

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүд Хадгалах

Хятадуудын гайхамшигтай бүтээн байгуулалт

Хятад улсын Харбин хотын өмнөд хэсэгт баригдах дуурийн театр нь өвөрмөц загвартай баригдах юм байна. Уламжлалт дуурийн театрийн барилга нь Сиднейн далайн эрэг дагуух байгууламж эсвэл Лос Анжелес хотноо байрлах Уолт Диснейгийн концертийн танхим мэт өвөрмөц болж Харбин хот өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээх юм.

Хятадуудын гайхамшигтай бүтээн байгуулалт Хадгалах
2016-04-09, 18:47

Ганц бие Хятад бүсгүйчүүдийн зовлон

25 нас хэдийн давсан боловч ганц бие яваа Хятад бүсгүйчүүдэд ямар асуудал тулгарч, дэлхий нийтээр цацах хүртлээ ингэж зовлон болон даамжирсан юм бол? Тэдэнд ирэх асар их дарамт шахалтыг тэвчихээ байсан бүсгүйчүүд нэгэн бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд байршуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг хоромхон зуурт татаж, цочролд оруулаад байна. Ингээд та бүхэндээ тэдний аргаа барж, ийм үйлдэл хийх болсон шалтгааныг тодруулж өгье.

Ганц бие Хятад бүсгүйчүүдийн зовлон Хадгалах
2016-04-09, 13:14

Өөртөө итгэлтэй охидын 5 зуршил

Хорвоо ертөнцийн гол чимэг бол охид та нар минь шүү дээ. Харин охидыг чимдэг зүйл бол ганган тансаг хувцас, зүүсгэл гоёл гэж бодож байна уу? Үгүй дээ, та нарын минь хамгийн сайхан чимэг бол өөртөө итгэх итгэл, инээмсэглэл хоёр чинь. Тиймдээ ч “Өөртөө итгэлтэй охид хамгийн аз жаргалтай байдаг” гэж алдарт жүжигчин Одри Хепборн нэгэнтээ хэлсэн байдаг.

Өөртөө итгэлтэй охидын 5 зуршил Хадгалах
2016-04-09, 10:46

Дэлхийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?

Бидний амьдарч буй дэлхий ертөнц маш агуу билээ. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрт өдөр бүр ямар нэгэн зүйл давтамжтайгаар өнгөрч байдаг бөгөөд эдгээрийн заримыг нь та мэдэхгүй л болов уу. Яг одоо хэдэн хүмүүс унтаж, хэд нь хоол идэж, хэдэн хүүхэд шинээр төрдөг талаар та сонирхож байсан л биз дээ? Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Дэлхийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ? Хадгалах
2016-04-09, 10:38

Зургийг хэрхэн гоё авч сурах вэ?

Өдгөө хэн бүхэн л өөрийн гар утсаар мэргэжлийн түвшинд, маш сайхан гэрэл зургуудыг авах болжээ. Учир нь сүүлийн үеийн гар утасны камер нягтрал сайтай, дээр нь селфиний хэрэгсэл гээд тухайн хүн өөрөө л зургийн мэдрэмжтэй байхад, төгс зураг авах илүү хялбар болжээ. Харин үүнээсээ илүү, мэдрэмжтэй зурагчин болохыг хүсвэл дараах хэдэн дүрмүүдийг баримтлахад хангалттай юм. 

Зургийг хэрхэн гоё авч сурах вэ? Хадгалах

Шөнийн клубт хэзээ ч хийж болохгүй 10 зүйл

Залуусын амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлдэг газрын нэг бол яалтчгүй шөнийн цэнгээний газар буюу “night club” билээ. Үеийн залуустайгаа хөгжмийн хэмнэлд хөлсөө гартал бүжиглэж, стрессээ тайлах сайхан ч, зарим зүйлсийн хэмжээг тааруулахгүй бол олны доог тохуу, ялангуяа орчин үед бол цахим ертөнцийн од ч болж мэднэ. Тэгвэл бид та бүхэндээ шөнийн цэнгээний газарт биеэ хэрхэн авч явах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэе.

Шөнийн клубт хэзээ ч хийж болохгүй 10 зүйл Хадгалах

Хүмүүсийн байж боломгүй тэнэглэл

Өнөө үед хүмүүсийн дунд, өөрийн эрүүл саруул биеийг зэрэмдэглэж, хүн харахын эцэсгүй болгох гаж хандлага ихэссээр байна. Хэдийгээр тухайн хүний яах нь өөрийнх нь сонирхол, эрхийн асуудал ч гэлээ, ингэх нь бусдад үнэхээр таагүй сэтгэгдлийг төрүүлдэг ажээ. Ингээд та бүхэндээ өвдөлтөөсөө таашаал авдаг, гаж гэмээр сонирхолтой хүмүүсийг танилцуулъя.

Хүмүүсийн байж боломгүй тэнэглэл Хадгалах

Бүсгүйчүүдэд таалагдахын тулд юу хийх ёстой вэ?

Бүсгүй хүнийг өөртөө дурлуулж, тэдний хайрыг татна гэдэг эрчүүдээс төсөөлшгүй их хөдөлмөр, хичээл зүтгэлийг шаарддаг. Дан ганц гадаад төрхийн сайхнаар бүхнийг бүтээчихнэ гэж бодож байвал та маш том эндүүрч байна. Эмэгтэйчүүд харин энэрэнгүй зөөлөн сэтгэл, харьцааны соёл, ёс зүй гэх мэт дотоод хүчийг эрчүүдээс битүүхэндээ хүсч суудаг юм. Тиймээс ч эрчүүд та бүхэндээ хүссэн бүсгүйгээ өөртөө соронз мэт татах зальжин хэрнээ хэрэгтэй аргуудыг хүргэж байна.

Бүсгүйчүүдэд таалагдахын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Санаанд оромгүй аргаар баяжсан хүмүүс

Мөнгө олно гэдэг тохиромжтой цагийг нь олж, зөв цэгт нь тааруулж чадвал тийм ч хэцүү зүйл биш. Хэрвээ та баяжих тухай цаг мөч тутамд боддог хэрнээ одоог хүртэл хэрэгжүүлж чадаагүй байгаа бол хангалттай томоор, бас өвөрмөцөөр сэтгэж чадаагүй байна гэсэн үг. Яг энэ тухай сонирхолтой мэдээллийг бид та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Зөвхөн хөрөнгө мөнгө хураах ч биш, аливаа бүх асуудалд "хайрцагнаасаа гарч", дахин давтагдашгүйгээр сэтгэж чадах юм бол амжилтын эзэн болдог гэдгийг доорх хүмүүс амьдралаараа батлан харуулжээ. 

Санаанд оромгүй аргаар баяжсан хүмүүс Хадгалах

2016 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүй тодорчээ

Төрөлхийн авьяас чадвар, нүд гялбам гоо үзэсгэлэн, биеэ авч явах байдал, үлгэр жишээ болохуйц зан араншин зэргийг бүгдийг нь хослуулан яваа бүсгүйчүүдийг "үзэсгэлэнтэй" хэмээн тодотгох болов уу. Тэгвэл та бүхэнд өөрсдийн гэх бүх зүйлсээрээ дэлхийд үнэлэгдэн, үеийн үед дурсагдах гайхалтай байр суурь, нэр хүндийг цогцлоож чадсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн энэ оны шинэ жагсаалтыг танилцуулъя. Энэхүү жагсаалтыг эрчүүдийн "Esquire" сэтгүүлээс гаргасан байна.  

2016 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүй тодорчээ Хадгалах