2016 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүй тодорчээ

Төрөлхийн авьяас чадвар, нүд гялбам гоо үзэсгэлэн, биеэ авч явах байдал, үлгэр жишээ болохуйц зан араншин зэргийг бүгдийг нь хослуулан яваа бүсгүйчүүдийг "үзэсгэлэнтэй" хэмээн тодотгох болов уу. Тэгвэл та бүхэнд өөрсдийн гэх бүх зүйлсээрээ дэлхийд үнэлэгдэн, үеийн үед дурсагдах гайхалтай байр суурь, нэр хүндийг цогцлоож чадсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн энэ оны шинэ жагсаалтыг танилцуулъя. Энэхүү жагсаалтыг эрчүүдийн "Esquire" сэтгүүлээс гаргасан байна.  

2016 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүй тодорчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Пиа Урзбах (Pia Wurtzbach)

"Ертөнцийн мисс 2015" олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт, Филиппин улсын гоо бүсгүй ийнхүү 2016 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтаж байна. Тэрээр гоо бүсгүй, модель, жүжигчин зэрэг эрхэм хүндтэй алдраар өөрийгөө чимж яваа бөгөөд сүүлийн үед эрэлт хэрэгцээтэй сурталчилгааны модель болоод байгаа юм. Гоо бүсгүй маань өдгөө өөрийн хувийн амьдралд ихээхэн анхаарал хандуулж, найз залуугаараа “People” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн тачаангуй эмч”  Михаил Варшавскиг сонгосон билээ.

Пиа Урзбах (Pia Wurtzbach)

9 Эмилиа Кларк (Emilia Clarke)

HBO телевизийн олон ангит цуврал “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” киноны Даенерис Таргариены дүрээр хэдийн бид бүхэнд танигдсан жүжигчин бүсгүй, 2013 онд энэхүү дүрээрээ "Эмми" шагнал гардуулах ёслолоос 2 төрөлд нэр дэвшиж, “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг авсан. Мөн “Terminator Genisys” киноны Сара Коннерийн дүрийг бүтээсэн юм. 

Эмилиа Кларк (Emilia Clarke)

8 Адриана Лима (Adriana Lima)

Бразилийн урдаа барьдаг супермоделиудын нэг, Викториа Секретийн сахиусан тэнгэр, үзэсгэлэнтэй бүсгүй маань ийнхүү оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгдэж байна. Тэрээр алдарт "Максим" сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн халуухан 100 бүсгүйн эхний 10-т тогтмол жагсдаг бөгөөд өдгөө 9 сая долларын ашиг орлоготой, хамгийн баян үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгт ч мөн тооцогддог аж.

Адриана Лима (Adriana Lima)

7 Прянка Чопра (Priyanka Chopra)

Болливудын од, 2000 оны "Дэлхийн мисс" тэмцээний тэргүүн байрын ялагч, Энэтхэгийн сайхан бүсгүй өдгөө 34 настай билээ. Авьяас үзэсгэлэн гоо хоёрыг хослуулж яваа үзэсгэлэнтэй бүсгүй 2012 оноос эхлэн хөгжмийн салбарт хүчээ сорих болсон. Түүгээр ч зогсохгүй тэрээр олон нийт болоод буяны байгууллагад гар сунган ажилладаг бөгөөд хүүхэд ахуйдаа боксын спортоор ч мөн хичээллэж байсан гэдэг. Тэрээр Болливуудын хамгийн үнэ цэнтэй жүжигчдийн нэг төдийгүй ЮНИСЕФ-ийн сайн санааны элч юм. Түүнийг мөн 2015 оны хамгийн дур булаам бүсгүйгээр нэрлэж байжээ.

Прянка Чопра (Priyanka Chopra)

6 Aмбер Херд (Amber Heard)

Тэрээр 2007 оны телевизийн шоу болох “Hidden Palms”-аас өнөөгийн амжилтын гараагаа эхлүүлсэн юм. Мөн түүнчлэн алдартай бүтээлүүд болох “3 Days to Kill”, “Magic Mike XXL” , “The Danish Girl” кинонуудад гол болоод туслах дүрийг маш чадварлаг бүтээсэн байдаг. Тэрээр 2015 оны 2-р сард Холливуудын "далайн дээрэмчин" гэгддэг Жонни Депптэй хуримласан билээ.

Aмбер Херд (Amber Heard)

5 Пикси Лотт (Pixie Lott)

Мариан Кэри, Уитни Хьюстон нартай эн зэрэгцэхүйц чадварлаг хоолойтой гэгддэг дуучин бүсгүй, оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгдээд байна. Түүний “Mama Do”, “Boys and Girls” зэрэг уран бүтээлүүд нь залуусыг байлдан дагуулсан юм. Тэрээр ийнхүү 2009 оноос хойш сайхан бүсгүйчүүдийг ардаа орхисоор дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн 7-р байранд бичигдэж байна.

Пикси Лотт (Pixie Lott)

4 Дипика Падуконе (Deepika Padukone)

Болливуудын хамгийн үнэтэй, алдартай жүжигчин бүсгүйг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн 4-р байранд тодруулж байна. Тэрээр Энэтхэгийн хамгийн сайхан бүсгүй төдийгүй секс бэлэг тэмдэг гэгддэг билээ. 

Дипика Падуконе (Deepika Padukone)

3 Им Жин А (Im Jin-Ah)

Сүүлийн үед Ази, тэр дундаа Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, дэлхийн жишигт үнэлэгдээд байгаа билээ. Нана нэрээрээ танигдсан Солонгосын охидын “After School” хамтлагийн гишүүн тэрбээр ийнхүү Ази бүсгүйчүүдийн төлөөлөл болон хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн 3-рт бичигдэж байна. 

Им Жин А (Im Jin-Ah)

2 Лиза Сoбeрaнo (Liza Soberano)

Филиппин гаралтай Америкийн жүжигчин, модель бүсгүй ийнхүү оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн 2-рт жагсаж байна. Тэрээр “She’s the One”, “Must Be… Love”, “Forevermore”, “Just The Way You Are" зэрэг алдартай телевизийн цуврал кинонуудад тоглосон юм.

Лиза Сoбeрaнo (Liza Soberano)

1 Селена Гомес (Selena Gomez)

2015 он түүний хувьд аз од нь гийсэн жил байсан гэхэд болно. Учир нь тэрээр Викториа Секрет загварын тайзнаа алхаж, ая дуугаа өргөөд зогсохгүй олон алдартай уран бүтээлүүд дээр ажилласан юм. Түүний тоглосон “Neighbors 2” кино энэ онд удахгүй нээлтээ хийх гэж байгааг дуулгахад таатай байна. Түүнчлэн саяхан  69.4 сая дагагчтай болсноор Инстаграмын хатан хаанаар өргөмжлөгдсөн билээ. Урьд нь түүний сайн найз, дуучин Тайлор Свифт хамгийн их дагагчтай хэмээн нэрлэгддэг байсан бол одоо 69.2 сая дагагчтайгаар 2-р байранд явж байгаа аж. Хэзээд өхөөрдөм төрх, эвлэгхэн хоолойгоор үзэгчдийг байлдан дагуулдаг авьяаслаг бүсгүй маань хүчийг нэгэнт авчээ...

Селена Гомес (Selena Gomez)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()