Хаврын ядаргаа тайлах халуун ногоотой шөл

Сүүлийн үед манайхан Солонгос хоолонд дурлах болсон. Тийм ч учраас та бүхний амралт, чөлөөт цагт зориулан тахианы махтай халуун ногоотой шөл буюу "Тагтуритан" хийх аргыг хүргэж байна. Солонгос хоолыг яагаад заавал үнэтэй ресторанд идэх ёстой гэж?... Гар доорх хүнсний материалаар гэртээ амттай Тактуритан хийж идэцгээе.

Хаврын ядаргаа тайлах халуун ногоотой шөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц:

  • 1 кг тахианы мөч эсвэл бүтэн тахиа
  • 2 ширхэг том төмс
  • 2 ширхэг бөөрөнхий сонгино
  • 1 ширхэг лууван
  • 2 хумс сармис
  • Ногоон сонгино
  • Халуун чинжүү

Амтлагчинд:

  • 3 халбага солонгос улаан чинжүүний жан /улаан савтайгаас/
  • Элсэн чихэр эсвэл 1 халбага зөгийн бал
  • 5-6 хумс сармис
  • 1 жижиг халбага нунтаг цагаан гаа
  • 1 жижиг халбага хар перец
  • Шар буурцагны соус

Хийх арга

Тахианы мөчөө хэсэг хэсгээр нь салгаж, угааж цэвэрлэнэ. Төмс, луувангаа дөрвөлжин том хэмжээтэй хэрчээрэй. 

Хийх арга

Үүний дараа шөлний амтлагчийг тусад нь бэлтгэнэ. Нухаж жижиглэсэн сармисаа аяганд хийж, үүн дээрээ 3 халбага улаан чинжүүний жан, шар буурцагны соусийг хийнэ. Дээр нь элсэн чихэр, аль эсвэл зөгийн бал, нунтаг цагаан гаа, хар перец зэргийг хольж сайтар хутгаарай. Зөгийн бал нь шөлийг илүү амттай сайхан болгох болно. Бэлэн болсоны дараа тахианы мөчин дээрээ хольж, махандаа амтыг нь шингээж базаж өгнө.

Ингээд тахианы мөчин дээрээ 2 аяга хүйтэн ус хийх хэрэгтэй. Шөлний хэмжээнээс шалтгаалж, хийх ус харилцан адилгүй тул та өөрийн хүслээр усаа тааруулаарай.

Халуун гал дээр 20 минут орчим буцалгана. Буцалсан шөлөн дээрээ урьдаас бэлтгэсэн төмс ногоогоо хийнэ.

Дараа нь халуун чинжүүгээ жижиг хэмжээтэй хэрчиж, шөлөн дээрээ хийх хэрэгтэй.

Ойролцоогоор 40 минут орчим халуун гал дээр буцалгаж, гаргахаасаа 2-3 минутын өмнө ногоон сонгиноор амталж өгвөл шөл илүү амттай болох болно.

Ингээд л бидний амтархан идэх дуртай тахианы шөл маань бэлэн боллоо. Үнэхээр амттай харагдаж байгаа биз?... Та бүхэн сайхан хооллоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()