Онцлох мэдээ

Орон орны хуримын хачирхалтай уламжлалууд

Залуу хосуудын хувьд хуримын өдөр гэдэг амьдралын хамгийн чухал өдрүүдийн нэг бөгөөд тэд энэ л өдөр нэг нэгэндээ үүрд хамт байхаа амлаж, хайртайгаа батладаг билээ. Харин орон бүр өөрийн гэсэн өвөрмөц хуримын уламжлалтай байдаг. Эдгээр уламжлалууд нь тухайн орондоо энгийн зүйл мэт санагдах ч, бусдын нүдээр утгагүй мэт харагдана. 

Орон орны хуримын хачирхалтай уламжлалууд Хадгалах

Зарим бүтээлүүдийн сонирхолтой түүх

Бид агуу хүмүүс л хийдэг гэж боддог шинэ санаа, шинэлэг бүтээлүүд бүгд энгийн зүйлээс эхлэлтэй байдаг юм. Жишээ нь: Анхны бэлгэвч гарахаас өмнө Европчууд амьтны нүүрний хэсгийг ашигладаг байжээ. Мөн байнга гэмтэж бэртдэг гэрийн эзэгтэйг хараад хурууны лент хийх санаа төрсөн байх юм. Та ч бас яагаад хүрээлэн буй орчин, өөрт тулгарч буй асуудлаасаа шинийг эрэлхийлж болохгүй гэж. Бэрхшээл бол боломж юм. Зарим бүтээлүүдийн талаарх сонирхолтой баримттай танилцацгаая.

Зарим бүтээлүүдийн сонирхолтой түүх Хадгалах

Эр эмийн харилцааны тухай батлагдсан баримтууд

Сексийн талаар олон баримтууд байдаг бөгөөд таарах таарахгүй хоёр талтай. Гэхдээ эмэгтэйчүүдэд ямар эрчүүд илүү таалагддаг гэдгийг та мэдэх үү? Яагаад ч юм нэн түрүүнд спортоор хичээллэдэг, өндөр, царайлаг гэх мэт тодорхойлолт хамгийн түрүүнд таны толгойд бууж байна уу? Үнэн хэрэгтээ тийм биш байдаг юм байна шүү. 

Эр эмийн харилцааны тухай батлагдсан баримтууд Хадгалах

Түүхэн ховор зургууд

Өнгөрсөн түүхэн мөчүүдийг өнөө бидэнд авчирч, харамсал, гуниг, ухаарлыг харамгүй хайрлах гайхалтай гэрэл зургуудыг танд танилцуулахаар бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, өвөрмөц, ховор зургуудийг сонирхоно уу.

Түүхэн ховор зургууд Хадгалах

Ганцхан сарын дотор харвингүй болох дасгал

Жин хасна гэдэг бол зөвхөн хоолны дэглэм барих ч бус, зөв цогц туушдаа дасгал сургуулилт, бүтэн нойр, сэтгэл санааны амар тайван байдал зэргээс ч шалтгаалдаг юм. Ядарч унатлаа дасгал хийгээд л байхад санасан шиг үр дүн өгөхгүй үед ямар ч урамгүй, цаашдаа эрч хүчтэй дасгал хийх хүсэлгүй болчихдог. Энэ нь нэг ёсондоо буруу дасгал сонгож байгаатай холбоотой юм шүү дээ. Тиймээс бид та бүхэндээ өдөр бүр 10 минутын турш хийгээд, ганцхан сарын дотор ямар ч харвингүй, унжсан гэдэсгүй болох дасгалуудыг тайлбар, бичлэгийн хамт толилуулж байна. 

Ганцхан сарын дотор харвингүй болох дасгал Хадгалах
2016-04-29, 16:21

Хамгийн үзэсгэлэнтэй дээд зиндааны бүсгүйчүүд

"Дээд зиндааны" хэмээх энэ үг гоо үзэсгэлэн, эрх мэдэл, эд хөрөнгө гэх мэт ойлголтуудтай ёс юм шиг салшгүй холбоотой байдаг. Түүнчлэн зарим дээдсийн бүсгүйчүүд гайхуулаад байх царай зүсгүй байдаг нь жаахан харамсалтай. Ингээд та бүхэнд өөрийн хэмжээлшгүй их нэр төр, нүд унагам гоо үзэсгэлэнгээрээ түүхэнд тодоос тод бичигдсэн гайхалтай эмэгтэйчүүдийг танилцуулж байна.   

Хамгийн үзэсгэлэнтэй дээд зиндааны бүсгүйчүүд Хадгалах

Зүүдний тухай сонирхолтой баримтууд

Бид бүгд л “зүүдэлдэг” шүү дээ. Тэгвэл та эрдэмтэн судлаачдын одоог хүртэл хараахан бүрэн нууцыг нь тайлж чадаагүй зүүдний талаар хэр мэдэх вэ?...

Зүүдний тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Хүний биенээс олдсон санаанд оромгүй зүйлс

Орчлон ертөнц гэдэг уудам учраас амьдралд юу тохиолдохыг хэн ч тааж эс чадна. Тиймээс бид та бүхэндээ хүний биенээс олдсон хамгийн хачирхалтай зүйлсийг хүргэхээр шийдлээ. Доорх зургууд нь эмнэлгийн рентгэн туяаны машинаар авсан хамгийн хачирхалтай зүйлс ажээ.

Хүний биенээс олдсон санаанд оромгүй зүйлс Хадгалах

Орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны онцлог

Улс орон бүр өөрсдийн гэсэн гоо сайхны үзэл баримтлал, хэм хэмжээтэй байдаг. Тиймээс ч охид бүсгүйчүүд нь тэрхүү жишигт хүрэхийн тулд асар их хичээл зүтгэл, дасгал сургуулилтыг хийдэг юм. Ингээд та бүхэндээ орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны үзэл, сайхан бүсгүйчүүдийг толилуулъя.

Орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны онцлог Хадгалах

Өөрт тохирох нарны шилийг хэрхэн сонгох вэ?

Нар ээсэн дулаан өдрүүд наашилж, охид залуусын маань загварлаг хувцаслах боломжтой үе хаяанд ирлээ. Нарны шил бол таны нүүр нүдийг нарны хэт ягаан хурц туяанаас хамгаалах үүрэгтэй төдийгүй дэгжин харагдуулах чухал зүйл юм. Харин нүүрний хэлбэртээ тохироогүй хэт том, эсвэл хэт жижиг шил нь таны гадаад төрхийг тэр чигт нь гутаах аюултай тул дараах зөвлөгөөг зориулж байна.

Өөрт тохирох нарны шилийг хэрхэн сонгох вэ? Хадгалах
2016-04-28, 16:26

Гадныхан Монголд аялахдаа юу гэж боддог вэ?

Монгол орны өргөн уудам газар шороо, малчны хот, хөдөөний эрүүл амьдрал нь хэзээд жуулчдын анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Тэр ч утгаараа орон орны жуулчид хөдөөгийн байгалийг тольдож, хэсэгхэн хугацааг адал явдалтай өнгөрүүлэхийг хүсдэг. Гэвч хотын соёлт иргэншилт тэдний хувьд манай зэлүүд байдал үл ялиг тохиромжгүй санагдаж, тух алдах нь бий. Ингээд та бүхэндээ нэгэн жуулчны аяллын тэмдэглэл болоод гаднынханд өгсөн зөвлөгөө мэдээллийг нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.

Гадныхан Монголд аялахдаа юу гэж боддог вэ? Хадгалах

Олон сая хүний сэтгэлийг шимшрүүлсэн гэрэл зургууд

Гэрэл зургийн салбар урлаг болтлоо хөгжсөн өнөө үед хичнээн хэлээд ч ойлгохгүй мянган үгсийг ганцхан хальс зургаар ойлгуулж, хичнээн жил нуусан нулимс ганцхан зураг хараад асгардаг болж. Зураг гэдэг өөрөө өнгөрсөн цагийн хамгийн том гэрч, ганц үлдсэн зүйл, хүний сэтгэлд хүрэх гүүр, харж болдог "хэл" билээ. Ингээд та бүхэнд зүрх сэтгэл догдлуулам гэрэл зургуудыг хүргэж байна. 

Олон сая хүний сэтгэлийг шимшрүүлсэн гэрэл зургууд Хадгалах
2016-04-28, 10:40