Аюултай нөхцөл байдалд орсон үед хэзээ ч хийж болохгүй зүйлс

Хүнд хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүс заримдаа сандарснаасаа болж буруу алхам хийж эхэлдэг. Тиймээс аюул учирсан тохиолдолд хэрхэн өөрийгөө хамгаалж, ямар арга хэмжээ авах тал дээр анхаарал хандуулж байгаарай.

Аюултай нөхцөл байдалд орсон үед хэзээ ч хийж болохгүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • Зэвсэглэсэн дээрэмчинтэй тулалдах: Хэрвээ та бие хамгаалах, зодооны урлагаар хичээллэж байсан бол зэвсэглэсэн дээрэмчинтэй зодолдох гэсний хэрэггүй. Харин хүссэн зүйлийг нь өгөөд аль болох түргэн зугтах хэрэгтэй.
  • Хуй  салхийг гүйцэх: Энэ бол хамгийн утгагүй зүйл юм. Нэгд, авто машины хурд хуй салхинаас бага байдаг. Хоёрт, бүх төрлийн тээврийн хэрэгсэл дотор явж байхдаа хуй салхитай ойртох нь хамгийн буруу сонголт юм.  Тиймд та эргэн тойрноо ажиглаж байшин эсвэл газар дор нуугдах хэрэгтэй.
  • Халуунд бариу шорт, цамц өмсөх: Ингэж хувцасласнаар та өөрийгөө халуун наранд түлэгдэх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм. Учир нь бие организм халаад хөрөхийн тулд их хэмжээний хөлсийг ялгаруулдаг болохоор та хэт халуун өдөр сул хувцас өмсөх хэрэгтэй аж. Энэ нь арьсыг халуунаас болон нарны хэт ягаан туяанаас хамгаална. Мөн нарны тос түрхэхээ битгий мартаарай.

  • Ойд төөрсөн бол хамгийн түрүүнд ус, хоол хайх: Хамгийн түрүүнд та дулаахан, хуурай оромж хайх хэрэгтэй. Учир нь агаарын даралт буурахад таны бие организм дулаацахын тулд их хэмжээний илчлэгээ алдах болно.  
  • Шингэний дутагдалд орохгүйн тулд цас идэх: Өвлийн улиралд усгүй үлдсэн тохиолдолд шингэний дутагдалд орохгүйн тулд цас идэх нь хамгийн зөв сонголт мэт санагдах болно. Гэтэл биеийн дулаанаа алдах нь усны дутагдалд орсноос хоёр дахин их аюултай гэдгийг санаарай. Тиймээс гал асааж, цасаа хайлуулаад бүлээн ус уух нь хамгийн шилдэг арга юм.
  • Унах эсвэл осолдох үед биеэ чангалах: Статистикаас харахад ослын үед биеэ чангалаагүй сул орхисон хүмүүс илүү бага гэмтдэг болох нь батлагджээ. Нэгэн залуу ухаан алдсаныхаа дараа хуй салхинд өртсөн бөгөөд түүнийг олох үед бага зэргийн л гэмтэл авсан байсан гэнэ.
  • Өвсөн тэжээлтэн амьтан аюулгүй: Хэрвээ та байгальд байгаа бол бүх төрлийн том амьтанд ойртох хэрэггүй. Хэрвээ махчин амьтан тань руу дайрах гэж оролдлого хийвэл та түүнийг айлгах боломжтой. Ялангуяа хэрвээ энэ амьтан танаас бага хэмжээтэй бол энэ аргыг хэрэглэж болно. Харин өвсөн тэжээлтэн амьтныг үргээх ямар ч боломжгүй байдаг аж.

  • Хөвд ургасан газраар зүг чиг тодорхойлох:  Хөвдийн тусламжтайгаар зүг чигийг тодорхойлох гэдэг утгагүй зүйл юм. Учир нь хүмүүс хөвдийг зөвхөн модны хойд талд ургадаг гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ тэрээр сүүдэртэй чийглэг газар ургадаг учир модны аль ч талд ургах магадлалтай аж.
  • Амьтны иддэг зүйлийг идэх: Хүн болон амьтны хоол боловсруулах эрхтний тогтолцоо өөр байдаг учир та ийнхүү амьтантай адил зүйл идсэнээр өөрийгөө хордуулах магадлалтай.
  • Цэвэрхэн харагдаж буй усыг уух: Хэдийгээр ус тунгалаг харагдаж байж болох ч энэ нь эрүүл мэндэд аюулгүй гэсэн үг биш юм. Энэ усанд нян, бактери байх магадлалтай.
  • Зүрх зогссон хүнд хиймэл амьсгал хийх: Энэ аргыг ихэнхдээ кинонд маш ихээр харуулдаг. Үнэн хэрэгтээ, биеийн цусны эргэлтийг сайжруулахын тулд эхлээд зүрхний шууд бус массаж хийж (7–9 удаа) харин дараа нь хиймэл амьсгал хийх хэрэгтэй.

  • Газар хөдлөх үед хаалганы хажууд зогсох: Үнэн хэрэгтээ хаалга тийм ч бат бөх биш байдаг бөгөөд дээрээсээ эхэлж нурах магадлал өндөртэй. Тиймээс хаалганаас хол зайд нуугдах нь хамгийн тохиромжтой арга байх болно.
  • Дулаацахын тулд согтууруулах ундаа хэрэглэх: Энэ бол хамгийн түгээмэл гаргадаг алдаануудыг нэг юм. Согтууруулах ундаа нь богино хугацаанд судас өргөсгөж дулаан мэдрэмжийг өгдөг боловч биеийг дулаацуулсан шигээ амархан хөргөдөг. Ингээд бие организм маш хурдан хөрдөг байна.
  • Догширсон чоноос зугтах: Хэрвээ өөрийн сул дорой байдлыг чонод харуулбал тэр үүнийг мэдэрдэг. Тиймээс танд аврагдах боломж үлдэхгүй. Хамгийн зөв сонголт бол догширсон амьтны өөдөөс нь харж, өөрийнхөө айдсыг харуулахгүй байх явдал юм. Мөн түүн рүү нуруугаараа харах хэрэггүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()