Онцлох мэдээ

Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ?

Бид амьдрал, ажил гээд л алхам тутамдаа төрөл бүрийн хүмүүстэй уулзаж байдаг. Тэр бүрт төрөх мэдрэмжүүд харилцан адилгүй юм. Сайхан харилцаатай дулаан энергитэй хүмүүстэй уулзахад бүхий л зүйлс сайхан санагдаж, тухайн өдрийн ажил хүртэл өөдрөг бүтэмжтэй байдаг билээ. Тэгвэл чухам ямар хүмүүс амжилтанд хүрч, амьдрал ахуй нь цэцэглэн хөгжиж байдаг юм болоо?

Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ? Хадгалах

Эмэгтэйчүүдэд хэзээ ч битгий итгэ

Эмэгтэй хүн гэдэг яаж л бол яаж хувирч чаддаг, байгаль эхийн гайхамшигтай бүтээл билээ. Тэдний гоо үзэсгэлэн гэдэг хэдийгээр зуурдын ч гэлээ тэрхүү оргил хугацаандаа хэний ч харцыг унагам, харсан хүнээ дуу алдуулам төгс төгөлдөр болж чаддаг. Ингээд нүүр будагчдын төрөлхийн чадвараас бүтсэн итгэмээргүй өөрчлөлтүүдийг хүлээн авна уу. 

Эмэгтэйчүүдэд хэзээ ч битгий итгэ Хадгалах

Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд

Амттай сайхан хоолоор гэр бүлийнхэн болон ойр дотны найз нөхдөө дайлахыг хүсдэггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Гэтэл сүүлийн үед таны хийж буй хоолнууд нэг л сэтгэлд чинь хүрэхгүй, амт муутай болоод байна уу? Тэгвэл та бүхэн бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд Хадгалах

Хятадууд хүүхдээ хэрхэн сургадаг вэ?

Өнөөдөр улс орнуудын хөгжлийг тодорхойлж буй хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол боловсрол юм. Ямар түвшинд, хэр зэрэг мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж байгаагаас хамаарч, тухайн улсыг ирээдүйд удирдан залах мэргэжилтнүүд төрөн гардаг нь нууц биш юм. Тэгвэл бидний урд хөрш болох БНХАУ-ын хувьд хүүхдүүдийг багаас нь хэрхэн сургадаг болох тухай сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Хятадууд хүүхдээ хэрхэн сургадаг вэ? Хадгалах

Эерэг энерги хэрхэн хуримтлуулах вэ?

Та бүхэндээ Эмэгтэй хүн хэрхэн хаанаас өөртөө сайхан энерги цуглуулах талаар сонирхолтой нэгэн нийтлэлийг хүргэж байна. Магадгүй та өөрийн дуртай зүйлс, гэр бүлээсээ эерэг энергийг мэдэрдэг бол, өөр бас олон зүйлсээс энерги, эрч хүч авч болохыг мэддэг боллоо. Таны хичээл зүтгэлд амжилт хүсье.

Эерэг энерги хэрхэн хуримтлуулах вэ? Хадгалах

Хүний биетэй холбоотой 25 факт

Хүмүүс бид өөрийн биеэ төдийлөн сайн мэдэггүй билээ. Бидний энэ бие махбодьтой маш олон асуудлууд тулгардаг. Жишээ нь, илүүдэл жингийн асуудал нь таны оролготой холбоотой байдаг байна. Тэгвэл хананд толгойгоо нэг удаа цохиход 150 ккал шатдаг, Эмэгтэй хүний биед эрэгтэй хүнийхээс 6 дахин илүү алт агуулагддаг байна. Энэ мэт сонирхолтой фактууд багтсан байгаа. За ингээд өнөөдрийн сонин хачин мэдээ мэдээллээрээ хүний биеийн талаархи 25 сонирхолтой бодит байдлуудыг танилцуулъя.

Хүний биетэй холбоотой 25 факт Хадгалах

Америкийг харь гарагийнхан удирддаг уу?

Өнгөрсөн жилүүдэд хүн төрөлхтөн сонин содон зүйлүүдтэй маш их таарсан бөгөөд үүнийгээ харь гаригийнхантай холбоотой хэмээн тайлбарладаг. Ингээд Шинжлэх ухаан талаасаа бус харин тайлбарлах боломжгүй хачирхалтай үйлдлүүдээс сонирхоцгооё. 

Америкийг харь гарагийнхан удирддаг уу? Хадгалах

Эмэгтэйчүүдийн секс сонирхол

Бүх л эмэгтэйчүүдийг эсрэг хүйстнээ сонирхогч, ижил хүйстнээ сонирхогч эсвэл бисекс буюу хоёр хүйстнээ сонирхдог хэмээн 3 хуваадаг гэж бид боддог. Гэвч Английн "Essex" их сургуулийн сэтгэл зүйч Gerulf Rieger-ийн хийсэн нэгэн судалгааны үр дүн дэлхий нийтийг цочирдуулжээ.

Эмэгтэйчүүдийн секс сонирхол Хадгалах

Тайлор Свифтийн гэрээр зочилцгооё!

Өдгөө дэлхий нийтийг шуугиулж, ашиг орлогоороо дээгүүр байр эзэлдэг нэрт дуучин Тайлор Свифт (Taylor Swift) 27 настай боловч хөрөнгө чинээ, алдар хүндээрээ хэнийг ч урдаа гишгүүлдэггүй юм. Анх каунтри чиглэлийн дуу дуулж, урлагийн ертөнцөд хөл тавьсан тэрээр өнөөдөр дэлхийн хэмжээний од болж, гялалзаж яваа билээ. Харин өнөөдөр та бүхэндээ залуухан, халуухан дуучин бүсгүйн тансаг байшин, эдлэнг танилцуулъя. 

Тайлор Свифтийн гэрээр зочилцгооё! Хадгалах

Хүмүүсийн хашаанаас олдсон итгэмээргүй зүйлс

Гаднынхны хувьд бяцхан хүүхдүүд хашаандаа найзуудтайгаа тоглон, усаар байлдаж, харин өсвөр насандаа эцэг эхийнхээ эзгүйд шоу зохиож, нас ахиад ирмэгц кофе уунгаа үр ач, хүүхдүүдийнхээ жаргалтай байхыг харан, өнгөрснөө дурсан суудаг байна. Гэвч хашаан дотор зөвхөн инээд хөөр цалгиж, аз жаргалтай мөчүүд тохиодоггүй бөгөөд хүний санаанд ч оромгүй хачин жигтэй, сэтгэл түгшээж, бие арзайлгасан олон зүйл айлуудын хашаанаас олддог аж. Тэгвэл хамтдаа айлуудын хашаанаас олдсон хамгийн итгэмээргүй 15 зүйлсийг үзэж сонирхоцгооё.

Хүмүүсийн хашаанаас олдсон итгэмээргүй зүйлс Хадгалах

Таныг хөнөөж мэдэх, санаанд оромгүй 12 амьтан

Байгаль эхийн бүтээл болсон амьтад бүхэн өөрийн онцлог, гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Түүнээс гадна харах төдийд л хайр хүрч, базаад авмаар өхөөрдөм амьтад байхад, хазаад авах болов уу хэмээн эрхгүй айдас төрүүлэм хэрцгий догшин амьтад ч цөөнгүй юм. Гэвч харахад хөөрхөн хэдий ч, хазуулж, халдахад аминд хүрэх амьтад байдаг байна. Ийнхүү бид та бүхэндээ хэний ч санаанд багтахгүй хамгийн аюултай амьтдын тухай мэдээллийг хүргэж байна.

Таныг хөнөөж мэдэх, санаанд оромгүй  12 амьтан Хадгалах

“Гиннес”-ийн хамгийн итгэмээргүй амжилтууд

Дэлхий ертөнц дээр дахин давтагдашгүй, итгэмээргүй авъяас чадвартай хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Зарим хийж буй зүйлс нь хүний санаанд ч оромгүй байдаг нь тэдгээр гоц авъяастай хүмүүст "Гиннесийн амжилтын эзэн" гэсэн алдар нэрийг авчирдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ "Гиннесийн амжилт"-нд бүртгэгдэж байсан хамгийн гайхалтай рекорд  амжилтуудын тухай танилцуулж байна. 

“Гиннес”-ийн хамгийн итгэмээргүй амжилтууд Хадгалах