Онцлох мэдээ

“Nike” брэндийн Нью-Йоркт нээгдсэн дэлгүүр шуугиан тарив

Дэлхийн алдарт спортын брэнд болох "Nike" нь нэр хүнд, чанар зэргээрээ залуусыг татаж, ашиг орлого ихээр олж байдаг. Харин саяхан АНУ-ын Нью Йорк хотод цоо шинэхэн "Nike" брэндийн салбар нээгдсэн бөгөөд энэхүү тансаг зэрэглэлийн дэлгүүр спорт сонирхогч залуус төдийгүй охидыг ч алмайруулж, цахим сүлжээгээр шуугиан тариад байгаа юм. Ингээд хамтдаа тус өвөрмөц дэлгүүртэй танилцъя. 

“Nike” брэндийн Нью-Йоркт нээгдсэн дэлгүүр шуугиан тарив Хадгалах

Хүний зүрх тархитай хэрхэн тэмцдэг вэ?

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр хүн бүрийн дотор тархи болон зүрх хоёр хоорондоо зөрчилдөж, маргалдаж байдаг билээ. Заримдаа үүнээс болж хүн шийдвэр гаргаж чадахгүй зогсонги байдалд орох нь бий. Тэр ч үүднээсээ өнөөдөд бид та бүхэндээ хүний биеийн хамгийн чухал хоёр эрхтэн болох зүрх болон тархины хоорондын харилцааны тухай өгүүлэх нэгэн сонирхолтой мэдээг хүргэхээр бэлтгэлээ.

Хүний зүрх тархитай хэрхэн тэмцдэг вэ? Хадгалах

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин

Бидний өгүүлэх гэж буй түүхийн эзнийг Наталя Кастеллар (Natalia Castellar) гэдэг бөгөөд тэрээр Пуэрто Рико (Puerto Rico) улсад төрсөн, 17 настай загвар өмсөгч охин юм. Бага байхаасаа өтгөн хөмсөгтэй байсан тэрээр олон нийтийн газар явахаасаа ичиж, сургуульд хүртэл сурахгүй хэмээн эцэг эхдээ хэлж байжээ. Гэвч өсч, торнихын хэрээр түүний гоо үзэсгэлэн олны харааг булаах болж, Наталя хөмсөгнөөсөө ичиж, санаа зовохоо больсон байна. Түүгээр барахгүй загварын агентлагтай тэрээр гэрээ байгуулж, өсвөр наснаасаа алдар нэрэнд хүрэх гараагаа амжилттай эхлүүлжээ.

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин Хадгалах

Сексийн тухай таны мэдэхгүй хачирхалтай баримтууд

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн нэг л зүйл амьдрал, оршихуйн үндсэн суурь болж, эрүүл бас жаргалтай амьдрахын энгийн нууц байсаар ирсэн билээ. Хүн бүхний мэддэг хэрнээ бие биедээ илэрхийлэхээс ичдэг тэр зүйл биднийг аз жаргалтай байлгаж, хорвоогийн хамгийн сайхан таашаалыг амсуулдаггүй гэж үү? Тэгвэл уншигч та бүхэндээ эр эмийн харилцааны тухай өгүүлэх хачирхалтай баримтуудыг хүргэж байна.

Сексийн тухай таны мэдэхгүй хачирхалтай баримтууд Хадгалах

Япон, Солонгос бүсгүйчүүдийн толигор арьсны 7 нууц

Солонгос болон Япон бүсгүйчүүд өн эртнээс тунгалаг, толигор арьсаараа гайхагдсаар ирсэн билээ. Тэдний гэрэлтсэн, өөгүй цагаан царайны нууц нь өдөр тутмын арчилгаатай нь холбоотой бөгөөд энэ нь хөгшрөлтөөс хүртэл сэргийлдэг байх юм. Иймд та бүхэндээ тэдний гоо үзэсгэлэнгийн нууцыг дэлгэж, багахан зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ. 

Япон, Солонгос бүсгүйчүүдийн толигор арьсны 7 нууц Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Бидний эд эрхтэн өөрсдийгөө гадны ямар нэгэн хор хөнөөлтэй зүйлээс сэргийлж, хамгаалдаг болохыг та мэдэх үү? Хачирхалтай сонсогдож байж болох хэдий ч, үнэхээр ийм зүйл байдаг болохыг эрдэмтэд нотлож, олж мэджээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хүний биеийн эд эрхтнүүд хэрхэн өөрсдийгөө хамгаалдаг болохыг мэдэж авцгаая.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Таны нүдэнд нулимс хуруулах хүчирхэг гэрэл зургууд

Зураг бүхэн өөр өөрийн гэсэн түүхийг өгүүлэх бөгөөд зарим нь уйтгар гуниг агуулсан байдаг бол харин зарим нь баяр хөөр агуулсан байх нь бий. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ сэтгэлд тань эерэг мэдрэмж төрүүлж, халуун дулаан энерги мэдрүүлэх гайхалтай гэрэл зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Таны нүдэнд нулимс хуруулах хүчирхэг гэрэл зургууд Хадгалах

Алдартай брэндүүдийн хуурамч эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Техник технологи үсрэнгүй хөгжсөн өнөө үед аливаа брэндийн бараа бүтээгдэхүүнийг дуурайлгаж, хуулбарлан хийнэ гэдэг хүүхдийн тоглоом мэт амархан болжээ. Чанартай, оригинал бараа худалдан авахыг хүсэгчдийн хувьд жинхэнэ барааг хуурамчаас нь ялгахад хүндрэлтэй байдаг. Иймд өнөөдөр та бүхэндээ алдартай брэндүүдийн барааг хуурамч эсэхийг хэрхэн ялгаж, таних тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Алдартай брэндүүдийн хуурамч эсэхийг хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Орчлон ертөнц дээр олон төрлийн зүйлс оршиж байдаг төдийгүй эдгээрийг судалж, бүх зүйлсийг баттай болгоно гэдэг бүтэшгүй зүйл. Харин батлагдаагүй зүйлсийг үнэн хэмээн бодит байдлаас дэгсдүүлэх нэгэн байхад үнэхээр л үнэн зүйлийг худал хэмээн өөрийгөө зөвтгөх хүмүүс ч цөөнгүй байх нь бий. Тэр ч утгаараа та бүхэндээ хүмүүсийн үнэн хэмээн итгэдэг худал зүйлсийг түүвэрлэн хүргэе.

Бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

Оюутнууд хийхэд хамгийн тохиромжтой цагийн ажлууд

Зарим үед оюутан залуус маань хичээлийнхээ хажуугаар боломжийн цагийн ажил хийж, ойр зуурын хэрэглээгээ хангахыг эрхэмлэдэг хэдий ч, яг ямар ажил хийхээ төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл бид та бүхэндээ энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах үүднээс оюутнуудын хийхэд хамгийн тохиромжтой цагийн ажлуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Оюутнууд хийхэд хамгийн тохиромжтой цагийн ажлууд Хадгалах

Махлаг бүсгүй загварын ертөнцөд шуугиан тарьж байна

Саяхныг хүртэл гоо үзэсгэлэнтэй, сайхан бүсгүйчүүд үргэлж туранхай гоолиг байдаг гэх өрөөсгөл ойлголт хүмүүсийн дунд байсаар ирсэн нь нууц биш юм. Тэгвэл сүүлийн үед "Plus-Size" буюу биендээ тохирсон махтай шөлтэй охид, бүсгүйчүүд өөртөө итгэлтэйгээр цахим ертөнцөд халуухан зургуудаа байршуулах болсноор энэ хандлага өөрчлөгдөх болсон билээ. Энэ өөрчлөлтийг бий болгоход хамгийн ихээр нөлөөлж буй эмэгтэйчүүдийн нэг бол Австралийн загвар өмсөгч Стефаниа Феррарио (Stefania Ferrario) юм.

Махлаг бүсгүй загварын ертөнцөд шуугиан тарьж байна Хадгалах