Танд аз биш зовлон дагуулах 9 эд зүйлс

Ямар нэг зүйлийг олох нь алга болгохоос илүү таатай зүйл гэдэгтэй та санал нэгдэх биз. Тиймээс ч бид газраас хэн нэгний хаясан мөнгө, ном, гоёл чимэглэлийг олохдоо баярлаж, авах нь элбэг тохиолддог. Гэхдээ энэхүү баяр баясал нь хэдхэн хоног үргэлжлэх бөгөөд хэд хоногийн дараа танд муугаар нөлөөлөх магадлал өндөр. Тиймээс хэрвээ та дараах зүйлсийг олсон бол хэзээ ч битгий аваарай.

Танд аз биш зовлон дагуулах 9 эд зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аливаа зүйл эзнийхээ энергийг өөртөө шингээж авсан байдаг учир тухайн хүний бодол, асуудал, өвчин, таагүй байдал зэрэг нь танд ирж байгаа гэсэн үг юм. Үүнээс гадна гадаа орхисон зүйлсийн ихэнх хувь нь өөрийнхөө таагүй байдлыг арилгах зорилготойгоор санаатайгаар үлдээсэн зүйл байдаг юм.

 

1 Зоосон мөнгө

Металл зүйлс нь аливаа энергийг хуримтлуулж авахдаа хамгийн шилдэг нь байдаг. Зоос нь сайн болон муу энергийг өөртөө маш амархан хуримтлуулдаг юм. Хэрвээ зоосон мөнгийг хамгаалалт болгож ашиглаж, сайн энерги шингээсэн бол энэ зүйлийг хэзээ ч хаяж болохгүй.  Гэхдээ зам дээр хаясан зоосон мөнгө нь ихэнхдээ санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор муу энергийг хуримтлуулж хаясан байх магадлал өндөр. Тиймээс та энэ зоосон мөнгийг авснаар баяжихын оронд илүү ихийг алдаж магадгүй.

Зоосон мөнгө

2 Үнэт металлаар хийсэн гоёл чимэглэл

Металл төрөл бүрийн энергийг өөртөө шингээдэг талаар бид дээр дурьдсан билээ. Гэхдээ энэ металл нь алт эсвэл мөнгө байвал сөрөг үр дагавар илүү их байх болно. Энэ төрлийн үнэт эдлэл нь эзнийхээ энергийг өөртөө хуримтлуулаад зогсохгүй, хүлээж авсан мэдээллээ хадгалдаг байна. Хамгийн аймшигтай нь алт болон мөнгөн эдлэлийг хар хэл ам тайлах, эсвэл хэн нэгнийг өөртөө татах шашны үйл ажиллагааг хийхэд ашигладаг аж. Тиймээс хэрвээ та сүйн бөгж олсон бол энэ бөгжийг аливаа асуудлаасаа ангижрахын тулд  хаясан гэдэгт итгэлтэй байж болно. Ингээд энэ бөгж танд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг дахин нэг сайн бодож үзээрэй.

Үнэт металлаар хийсэн гоёл чимэглэл

3 Гараар хийсэн эд зүйлс (зөөлөн тоглоом, модоор хийсэн баримал, хүүхэлдэй)

Хэрвээ энэ төрлийн зүйлийг өөрийн гараар хийж, дараа нь гэрээсээ гаргаж хаясан бол гэрийнхээ муу зүйлийг гаргах гэсэн оролдлого байх магадлалтай. Хэчнээн танд таалагдаж байсан ч энэхүү аюултай олдворын хажуугаар нүдээ аньж өнгөрөөрэй.  Эс тэгвээс гэр бүлийн болон санхүүгийн асуудал, өвчин эмгэг дагуулах нь элбэг тохиолдоно.

Гараар хийсэн эд зүйлс (зөөлөн тоглоом, модоор хийсэн баримал, хүүхэлдэй)

4 Сүлбээр зүү болон зүү

Сөрөг энергийг хурц үзүүртэй металл зүйлс илүү ихээр хуримтлуулдаг байна. Тиймээс гудамжинд хэвтэж буй зүү болон сүлбээр зүүний 99% нь санаатайгаар хаясан байдаг аж. Хэрвээ энэхүү металл эдлэлийн эзэн нь өөрийгөө хамгаалах зорилготойгоор зүүж байсан бол танд эсрэг үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг. Түүний өөрийгөө хамгаалж байсан муу зүйл нь тань дээр ирнэ. Үүнээс гадна гараа хатгахаас зайлсхийгээрэй. Энэ тохиолдолд муу зүйл танд гэрлийн хурдтайгаар нөлөөлөх болно.

Сүлбээр зүү болон зүү

5 Түлхүүр

Түлхүүрийг ихэнхдээ муу зүйлийг түгжиж, муу зүйлээс ангижрахын тулд ашигладаг. Харин бусдын хаясан түлхүүрийг авснаар та өөрийн гэрт муу зүйлийн үүд хаалгыг нээн гэсэн үг.

 

Түлхүүр

6 Бугуйвч

Хэдийгээр охид бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийн дунд бугуйвч алдартай байдаг ч ихэнхдээ бугуйвчийг хамгаалалтын зорилготой хийдэг. Тиймээс бугуйвч нь эзнээ муу зүйлээс хамгаалж, бүх муу энергийг өөртөө хуримтлуулдаг юм. Ингээд бугуйвчны зай дүүрмэгц тэрээр эзнийхээ гараас мултарч унадаг байна. Уг бугуйвч хэдийгээр хамгаалах үүрэг гүйцэтгэхээ больсон ч тань руу муу зүйлийг шилжүүлэхгүй гэсэн баталгаа үгүй. Үүний учир бугуйвч олсон бол битгий аваарай.

 

Бугуйвч

7 Толь

Эрт дээр үеэс эхлэн толь хамгийн аюултай хэрэгслийн тоонд багтдаг байсан. Учир нь толь нь гэрт эсвэл тухайн хүнтэй тохиолдож байгаа бүхий л зүйлийн гэрч бөгөөд бүгдийг өөрийн санамжинд хадгалж үлддэг. Тиймээс олсон толийг авах нь битгий хэл харж ч болохгүй.

Толь

8 Цаг

Орчин үед цаг нь өдөр тутмын хэрэглээ болсон хэдий ч энэхүү энгийн зүйл таны амьдралд сөргөөр нөлөөлж, харуусалтайгаар нөлөөлнө гэж хэн санах билээ. Ингээд цаг нь өөрийн эзний био энергийг өөртөө хуримтлуулдаг бөгөөд цаг олсноор та тухайн эзний өвчин, асуудал зэргийг бүгдийг нь өөртөө наах болно.

Цаг

9 Сам

Саманд хуучин эзнийх нв зөвхөн сөрөг энерги хуримтлагдсан байдаг гэдгийг санаарай. Энэ төрлийн зүйлийг хараал хийх, бусдыг хуурамч аргаар өөртөө татах гэсэн зүйлийг хийхэд ашигладаг байна. Ялангуяа тэмдэг тэмдэглэгээтэй сам нь илүү аюулыг дагуулна.

Сам

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()