Онцлох мэдээ

Индүү ашиглахгүйгээр хувцасныхаа үрчгэрийг хэрхэн арилгах вэ?

Индүү байхгүй үед яаж хувцсаа индүүдэх вэ? Чухал хуралд орох гэж байтал банзал үрчийж орхисон бол, эсвэл өглөө хувцсаа өмсөх гэтэл индүү шатчихсан байвал танд дараах аргууд зайлшгүй хэрэг болох нь ээ. Бид гарын доорх материалаа ашиглан яаралтай үед хувцасныхаа үрчлээсийг нүд ирмэх зуур арилгаж, өөрийгөө эвгүй байдлаас аврах бүхэл бүтэн 9 шалгарсан аргыг та бүхэнд танилцуулах гэж байгаадаа тун баяртай байна. Юмыг яаж мэдэх вэ, сураад авчихсан байхад хэрэг болохгүй гэх газаргүй шүү дээ. 

Индүү ашиглахгүйгээр хувцасныхаа үрчгэрийг хэрхэн арилгах вэ? Хадгалах
2016-12-20, 16:54

Эцэг, эхчүүдийн харилцаа хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Эцэг, эх байна гэдэг асар их хариуцлага билээ. Энэ нь ч аргагүй бөгөөд учир нь таны хийж буй үйлдэл, хэлж буй үгийг үр хүүхдүүд тань үлгэрлэн дуурайдаг шүү дээ. Тиймээс та тэдний хажууд үйл хөдлөл бүрээ анхаарч байх хэрэгтэй юм. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ эцэг, эхчүүдийн хүүхдүүдтэйгээ харилцаж буй харилцаа тэдэнд ямар нөлөө үзүүлдэг тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Энэхүү богино хэмжээний мэдээллийг үзэж, сонирхсоны дараа та нэгийг бодож, цаашдын гэр бүлийн харилцаандаа анхаарна гэдэгт итгэлтэй байна. 

Эцэг, эхчүүдийн харилцаа хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн яагаад гүйцэтгэх үндсэн үүрэгтэй нь харьцуулахад хамаагүй том байдаг юм бэ? Таван тивийн хүмүүс тус тусдаа газар үүссэн болохоор тийм их ялгаатай байдаг юм болов уу? Хүний мэдлэг боловсрол тархины хэмжээтэй үнэхээр хамаатай юу? Эдгээр сонирхолтой асуултуудыг огт бодож үзээгүй хүн гэж нэг ч үгүй биз ээ. Харин бид танд эдгээр болон бусад сонирхолтой асуултнуудад хариулт өгөх үүднээс энэхүү мэдээг бэлтгэлээ. Ингээд таны мэдлэгийн их далайд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулах "Та үүнийг мэдэх үү" нийтлэлийнхээ цоо шинэ дугаарыг хүргэж байна.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал

Дубайн ханхүү Хамдан бин Мухамед Аль Мактум (Hamdan bin Mohammed Al Maktoum)-ын ертөнцөд тавтай морил. Тэр дэлхий дахинд хүндлэгдэн таашаагдсан, орчин цагийн Алладин юм. Түүнийг цахим ертөнцөд 4 сая гаруй хүн дагадаг бөгөөд бүсгүйчүүдийн шүтээн болсон нэгэн гэдгээс гадна түүний хайр хил хязгаар гээчийг мэддэггүй ажээ. Ингээд дэлхийн хамгийн баян газрын ханхүү хэрхэн амьдардгийг хамтдаа сонирхоцгооё. 

Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал Хадгалах

“iPhone” утсан дээрх бидний мэддэггүй 15 чухал тохиргоо

Монголчуудын хэрэглээнд "iPhone" утас нэвтрээд арав шахам жил болжээ. Анх 2007 онд тус утас худалдаанд нэвтэрч, олон дэвшилтэт технологийн анхдагч болсноороо алдартай. Харин энэхүү ухаалаг утсыг зөвхөн дуудлага хийх, мессеж бичих зэрэгт ашиглаад зогсохгүй өөр олон үйлдлийг амар хялбар аргаар хийж болдгийг бид та бүхэндээ танилцуулахаар бэлтгэснийг үзэж сонирхоно уу. 

“iPhone” утсан дээрх бидний мэддэггүй 15 чухал тохиргоо Хадгалах

Эерэг болон сөрөг хүмүүсийн ялгаа

Зарим хүмүүс өндөр амжилтанд хүрч байхад харин зарим нь яагаад байгаа газраа л дэвхцээд байдаг вэ? Тэд илүү авьяастайдаа, эсвэл хүнийг татах ямар нэг зүйл байдаг болоод гэж та бодож байвал үгүй юм. Хамгийн гол учир нь тэдний биеэ авч явах байдал болон аливааг харах өнцөгт байдаг бөгөөд тэд хэрхэн сэтгэдгийг бид танд доорх мэдээллээрээ харуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа сонирхъё. 

Эерэг болон сөрөг хүмүүсийн ялгаа Хадгалах

Хослол өмсөхөд баримтлах 14 алтан дүрэм

Хослол бол эрэгтэй хүнийг ямар түвшний эр хүн болохыг тодорхойлох хэмжүүр юм. Тийм учраас та хослолоо зөв өмсөж сурах нь маш чухал. Таны хажуугаар хослол өмссөн залуу зөрж өнгөрсөн ч нэг л гоё харагдахгүй байна уу? Тэгвэл тэр залуу энэ алтан дүрмүүдийн нэгийг гарцаагүй зөрчсөн болоод л тэгэж харагдсан байх. Магадгүй та шинэ жилээрээ эсвэл хонхны баяраараа, хуриман дээр ч юмуу хослол өмсөхөөр бол энэхүү алтан дүрэмүүд танд зайлшгүй хэрэг болно.

Хослол өмсөхөд баримтлах 14 алтан дүрэм Хадгалах

Амттай хоол хийхэд туслах шалгарсан аргууд

Эзэгтэй нар аа, наашаа суугаарай. Зөвхөн сайн хоолны жортой байлаа гээд сайхан хоол хийчихдэггүйг мэдэх биз ээ. Олон зочин ирсэн үед дахиад туслах хүн байсан ч болоосой гэж санаа алдан, сандрах үе гарч байсан бол бид та бүхэнд энэ байдлыг хялбархан зохицуулах 14 хялбар аргыг танилцуулж байна. Та доор дурдсан аргуудыг хэрэгжүүлж үзээд амьдрал хичнээн амар хөнгөн болохыг биеэрээ мэдрэх нь гарцаагүй юм. 

Амттай хоол хийхэд туслах шалгарсан аргууд Хадгалах
2016-12-19, 09:20

Улс орнуудын дайн тулаанд ашиглаж байсан өвөрмөц тактикууд

Дайны сэтгэл зүйн таткик гэдэг бол сэтгэл зүйн дайралт хийж, эсрэг талаа буулгаж авах арга юм. Нөгөө талынхаа итгэл бишрэл, сэтгэл хөдлөл, зорилго, хүсэл мөрөөдлийг ашиглан байдлыг өөрт ашигтайгаар эргүүлнэ. Өрсөлдөгч тал нь нэг хүн ч байж болно, бүр бүхэл бүтэн улс ч байж болдог байна. Харин энэ удаад бид та бүхэндээ улс хоорондын дайнуудын үеэр агуу удирдагчдын ашигласан сэтгэл зүйн тактикийг толилуулахаар бэлтгэлээ. 

Улс орнуудын дайн тулаанд ашиглаж байсан өвөрмөц тактикууд Хадгалах

Хөргөгчөө эмх цэгцтэй болгох 10 арга

Танай гэрийн хөргөгч хаана юу байгаа нь мэдэгдэхгүй эмх замбараагүй байдаг юм биш биз? Гэрийн эзэгтэй нар маань долоо хоног бүр хөргөгчөө цэвэрлэж, цэгцэнд нь оруулах боловч нөхөр, хүүхдүүд тань үүнийг бусинуулдаг гэдэг нь тодорхой. Харин та дор дурдах аргыг хэрэглэж, хөргөгчөө цэвэрлэсэн тохиолдолд бүх зүйлс эмх цэгцтэй байж, эзэгтэй нарын бухимдлыг барахаа болих ажээ. 

Хөргөгчөө эмх цэгцтэй болгох 10 арга Хадгалах

Сексийн давуу талууд

Секс бол хүний бие физиологийн салшгүй хэрэгцээ гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ хүнд таашаал өгч, хосуудын харилцааг бат бэх болгохоос өөр өчнөөн олон давуу тал байдгийг тэр бүр анзаардаггүй байна. Харин бид та бүхэнд тэдгээр нууцуудыг хуваалцахаар бэлтгэлээ. Та мэдээг маань уншаад хайртаасаа бүр л салж хагацахгүй болж магадгүй. Сайхан биш гэж үү? 

Сексийн давуу талууд Хадгалах
2016-12-18, 16:40

Жирийн болон жинхэнэ найзуудын ялгаа

Найз гэдэг бол таны сонгож авсан гэр бүлийг хэлдэг. Хүнд хэцүү үед хажууд хань болж, хөгжилтэй баяртай зүйлсийг хуваалцах жинхэнэ, чин үнэнч найзууд амьдралаас авч болох хамгийн гайхалтай бэлэг билээ. Тэр ч үүднээсээ найз нөхдийн амьдралд эзлэх байр суурь маш чухал байдаг. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ жирийн болон жинхэнэ найзуудын ялгааг хүргэе. 

Жирийн болон жинхэнэ найзуудын ялгаа Хадгалах