Онцлох мэдээ

Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг намдаах үр дүнтэй аргууд

Шарталтыг бидний бие махбодоос ирүүлж буй хэтрүүлж уухын хор нөлөөг таниулсан сануулга гэлтэй. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал согтууруулах ундааны хор бие дэх сахарын хэмжээг багасгаж, биеийн биологийн цагийг зохицуулдаг дааврын ажиллагаанд саад учруулснаар ядрах, дотор муухайрах, суулгах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрч улмаар "шарталт" эхэлдэг байна. Ингээд та бүхэнд Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг анагаах аргуудыг танилцуулъя.

Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг намдаах үр дүнтэй аргууд Хадгалах
2019-01-12, 12:15

Өөрийн зохион бүтээсэн зүйлдээ насаараа харамссан хүмүүс

Хүмүүст хэрэгтэй зүйл хийх гэж байгаад өөрийнхөө санаснаас эсрэг үр дүнд хүрэх нь байдаг. Энгийн нэгний ийм үйлдэл бүү хэл, аугаа их нээлт зохион бүтээсэн хүмүүст ч ийм тулгардаг юмсанж. Өмнөө том зорилго тавиад хүн төрөлхтөнд сайн сайхан зүйл хийхээр оролдсон ч тэр нь  дэлхий дахиныг дайны ирмэгт аваачиж, олон мянган хүний аминд хүрэн өөрийнхөө “эцгийг” гомдож харамсахад хүргэсэн тохиолдлуудыг энд дурдах гэж байна.

Өөрийн зохион бүтээсэн зүйлдээ насаараа харамссан хүмүүс Хадгалах

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ?

Эмэгтэйчүүд хөхний даруулга сонгохдоо хэмжээнээс гадна төрөл дээр анхаарах ёстой байдаг аж. Учир нь нийт бүсгүйчүүдийн 80 хувь нь буруу төрлийн хөхний даруулга зүүдгээс болоод төрөл бүрийн эрүүл мэндийн асуудалтай болдог ажээ. Энэ үүднээс эмэгтэйчүүддээ зориулан ямар хөхний даруулга сонгож ямрыг нь сонгохгүй байх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ? Хадгалах

Ховсдолт гэж юу вэ?

Ховсдолт нь үеийн үед үнэхээр нууцлаг хэрнээ сонирхолтой зан үйл мэтээр хүн төрөлхтөнд төсөөлөгдөн иржээ. Хосвдолд орсон хүн хэдийнээ мартаад байсан олон жилийн өмнөх үйл явдлыг эргэн санаж, нөгөө зарим нь нүүрсний цог дээгүүр алхан түлэгдэхгүй өнгөрдөг гэж та дуулсан уу? Хосвдуулсан хүн өөрийнхөө нэрийг мартаж эсвэл бүр эсрэгээрээ өөрийнхөө тухай бүхнийг дэлгэж, ховсдогчийг үг дуугүй аялдан дагаж захирагддаг. Бид энэ бүх сонин үзэгдлийн талаар дор өгүүлэх юм.

Ховсдолт гэж юу вэ? Хадгалах

Хамгийн их хүн телевизээр үзсэн бүх цаг үеийн онцлох үйл явдлууд

Зурагт гэдэг төхөөрөмж бий болсноос хойш та бид томоохон үйл явдлуудыг тэр дээр нь хүлээж авах боломжтой болсон билээ. Сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уншигчдын тоо, худалдан авалт зэргээрээ рейтингээ дүгнэх боломжтой байдаг. Харин хамгийн олон үзэгчтэй зурагтын нэвтрүүлэг үйл явдлуудыг тооцоолох нь тийм ч амар зүйл биш. Тэгвэл АНУ-ын "ABC" болон Английн "BBC" компаниуд хамтран бүх цаг үеийн хамгийн их хүн зурагтаар үзсэн үйл явдлуудын жагсаалтыг гаргажээ. Ингээд та бүхэнд тус жагсаалтыг хүргэе. 

Хамгийн их хүн телевизээр үзсэн бүх цаг үеийн онцлох үйл явдлууд Хадгалах

Ямар өнгийн хувцсыг хооронд нь хослуулбал бусдаас содон, дур булаам харагддаг вэ?

Өвлийн улиралд тэнгэр бүрхэг байх үед өөрийн амьдралд ямар нэгэн өнгөлөг зүйлсийг нэмэх хүсэл танд төрдөг л биз дээ? Харин энэ тохиолдолд сайхан хувцас таныг дур булаам харагдахад тус болох бөгөөд хамгийн гол нь зөв өнгөний зөв зохицолтой хувцас сонгох нь чухал юм. Ингээд өвлийн улиралд хэрхэн өнгөлөг, загварлаг хувцаслах аргыг бид танд хүргэе. Мөн ямар өнгө өөр хоорондоо зохицдогийг мэдэж аваарай.

Ямар өнгийн хувцсыг хооронд нь хослуулбал бусдаас содон, дур булаам харагддаг вэ? Хадгалах

Интернэт сүлжээгээр бусдыг залилан мэхлэгчдийн арга илүү нарийссаар байна

Цахим эрин хүн төрөлхтний хөгжлийн түүхийг шинэ шатанд хүргэж, оюун санааны томоохон эргэлт хийсэн хэдий ч салбар бүрт бараан сүүдрээ дагуулсаар байна. Түүний нэг жишээ бол, цахим залилангийн гэмт хэрэг юм. Нэгэн үе и-мэйлээр захидал илгээж хэрэглэгчдийг залилалан мэхэлдэг байсан өдгөө уг гэмт хэрэг нүүрээ нуун фэйсбүүкт “суурьшжээ”. Гишүүд олонтой, идэвхтэй ажилладаг групп, дагагч олонтой пэйж хуудасны сэтгэгдэл хэсэгт энэ төрлийн зар үзэгдэх нь элбэг болсон бөгөөд “Танд мөнгө зээлдүүлнэ”, “Та сугалааны ялагч боллоо” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхэлдэг ажээ.

Интернэт сүлжээгээр бусдыг залилан мэхлэгчдийн арга илүү нарийссаар байна Хадгалах

Бэлгийн сулралд оруулдаг зүйлс!

Эр хүн бүрийн хамгийн ихээр эмээж, айж явдаг зүйлсийн нэг нь яалтaчгүй бэлгийн сулрал билээ. Гэтэл тэд өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутамдаа хийдэг үйлдлээрээ энэхүү айдсаа алхам алхмаар бодит болгож байдаг. Ингээд эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг өдөр тутмын энгийн зүйлсийг танилцуулж, анхаарахыг зөвлөе.

Бэлгийн сулралд оруулдаг зүйлс! Хадгалах

Өнгөрсөн үеийнхний сэдэж байсан хамгийн этгээд бүтээлүүд

Бидний өмнөх үеийнхний санаж сэдэж, зохион бүтээсэн зүйл бүхэн амжилттай байж амьдралд нэвтэрсэнгүй. Олон бүтээл бидний үед хүртэл үлдэж хэрэглэгдсэнгүй, тэгсхийгээд мартагдаж орхиж. Өнөө үед бидэнд ямар утгагүй мэт санагдах, өмнөх үеийнхний маань хийсэн бүтээлүүдийг танилцуулж байна.

Өнгөрсөн үеийнхний сэдэж байсан хамгийн этгээд бүтээлүүд Хадгалах

“Улаанбаатар пропертиз” ХХК танилцуулж байна!

“Улаанбаатар пропертиз ХХК нь 2013 оноос хойш өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаа, оффис түрээс чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд барилга угсралт, бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

“Улаанбаатар пропертиз” ХХК танилцуулж байна! Хадгалах

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

21-р зуун гарахад царай муутай, тарган хүн гэж байхаа больж, харин хаа сайгүй хиймэл хөх, өгзөг, уруул, хамартай бүсгүйчүүд гунхалзан алхах болсон. Энэ бол мэдээж сайн эмч нарын гарын дүйгээр бүтсэн “бүтээл” билээ. Тэдний дурлан байж хийлгэдэг, хараа булаам, төрөлхийн мэт харагдах хиймэл хөх  чамгүй үнэтэй хийгддэг ажээ. Ингээд танд алдартнууд хэдэн долларыг “шинэ” хөхөндөө зарцуулсныг сонирхуулж байна.

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд Хадгалах

Түүхэнд мөнхөрсөн эмэгтэй удирдагчдын хувийн амьдралын нууцаас...

Зуун зууны туршид эрэгтэй хүмүүс л засгийн эрх барьж ирсэн хэмээн ихэнх хүмүүс боддог. Хаан, ноён, шахууд ард түмний удирдагч эцэг болон улс орноо хөгжүүлэн цэцэглүүлж ирсэн байна. Төр улсад эмэгтэйчүүдийн үүрэг тун хязгаарлагдмал, ердөө гэр бүл болж удам залгах хүүхэд төрүүлдэг байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ фараонуудын үеэс эхлээд хаан титэм зүүж, төр улс захирч байсан онцгой эмэгтэйчүүд байсан гэдгийг мартаж болохгүй.

Түүхэнд мөнхөрсөн эмэгтэй удирдагчдын хувийн амьдралын нууцаас... Хадгалах