Онцлох мэдээ

Таны нойронд сайнаар нөлөөлөх тасалгааны ургамлууд

Хангалттай сайн унтаж амрах нь хүний бие махбод төдийгүй сэтгэл санаанд ч чухал нөлөө үзүүлдэг. Харамсалтай нь, өнөө үед ихэнх хүмүүс төдийлөн чанартай сайн унтаж чаддаггүй байна. Үүнд стрэсс, санаа зовнил, амьдралын буруу хэвшил гээд маш олон зүйл нөлөөлдөг. Дутуу нойртой явах нь эрүүл мэндэд муугаас гадна ажил амьдралын эрч хүч, бүтээмжийг бууруулна. Гэхдээ нойрны асуудлаа шийдэхийг тулд эмчийн зааварчилгаагүйгээр ямар нэг тайвшруулах үйлчилгээтэй эм уух хэрэггүй. Харин үүнд туслах найдвартай нэг арга бол өрөөндөө тасалгааны цэцэг тарих явдал юм. Дараах цэцэгс нь таны нойрны асуудлыг шийдээд зогсохгүй сэтгэл санаа, эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлэх болно. 

Таны нойронд сайнаар нөлөөлөх тасалгааны ургамлууд Хадгалах

Дасгалын зөв хувцас сонгохын давуу талууд

Дасгалын сайн хувцсыг таних гол шалгуур бол өмсөөд дасгал хийхэд биед эвтэйхэн байх учиртай. Спортоор хичээллэх нь хүний бие бялдрын болон оюун санааны эрүүл мэндэд чухал байдгын адилаар дасгал хөдөлгөөн хийх үедээ зөв хувцас өмсөх нь дутуугүй чухал юм. Учир нь таны хийсэн дасгалын үр дүн ямар хувцас өмссөнөөс шалтгаална. Зөв хувцас таныг дасгалаа залхууралгүй, эрч хүчтэй, бүрэн гүйцэт хийх сэтгэл санааны “халаалт” болж өгдөг. Өдөр тутам өмсдөг даавуун футболка, биеийн тамирын загварлаг хувцас, малгайтай цамц зэрэг нь зөвхөн таныг гоё харагдуулахаар бас дулаахан байлгахаар дизайнчлагдсан буюу дугуй унах, гүйх, жимд дасгал хийх гэх мэт ачаалал өгөх дасгал хөдөлгөөн хийхэд зориулагдаагүй.

Дасгалын зөв хувцас сонгохын давуу талууд Хадгалах

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

Хэвлэлийнхэн тэр дундаа шар мэдээний бай болдог олны танил хатагтай бол Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Тэгвэл Дээгийг дахиад л Баярсайхантай лагерь дээр... гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж “жиг жуг” болоод байсныг та анзаарсан биз ээ.

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”... Хадгалах
2019-10-18, 10:56

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оны 10-р сарын 19-ний өдөр Монгол улсад 2 шатлалт банкны системийн үндэс суурийг тавьж Худалдаа хөгжлийн банк, Арилжааны ууган банк болон үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй. Энэ цагаас хойш Харилцагч бүрийнхээ итгэл дээр суурилан банк, санхүүгийн салбарт ШИНИЙГ САНААЧЛАГЧ, АНХДАГЧ, ТЭРГҮҮЛЭГЧ банк байсаар 29-н жилийн ойгоо угтаж байна.  

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк Хадгалах

Америк зохион бүтээгчийн хөгжилтэй нээлтүүд

Америкийн дизайнер Мэтт Бенедетто солиотой, этгээд бүтээлүүдийн шинэ багц гаргажээ. Тэрээр өөрт нь өдөр тутамд тулгарч буй асуудлуудаа бүтээлчээр шийдсэн нь энэ аж. Зохион бүтээгч маань үнэхээр хөгжилтэй нэгэн бололтой. Түүний шинэ бүтээлүүд танд хэрэг болох болов уу?

Америк зохион бүтээгчийн хөгжилтэй нээлтүүд Хадгалах

Эцэг эхчүүдийн ашиглаж болох овжин аргууд

Нялх хүүхдийг харж хандана гэдэг тийм ч амар ажил биш ээ. Гэхдээ л туршлагатай, овжин эцэг эхчүүд маань тэднийг аюулгүй өсгөж хүмүүжүүлэх хялбар, үр дүнтэй арга нээсээр л байна. Үүнийг та бүхэнтэй хуваалцъя. 

Эцэг эхчүүдийн ашиглаж болох овжин аргууд Хадгалах
2019-10-17, 16:00

Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом

АНУ-ын физикч Виллиам Хайгинботам гэгч хүн "Tennis for Two" буюу "Хоёр хүний Теннис" нэртэй тоглоомыг 1958 онд бүтээсэн нь тоглоомын ертөнцөд хамгийн анхны видео тоглоом болон тэмдэглэгдсэн байдаг. Өнөө үед видео тоглоом нь энтертейнмент ертөнцийн томоохон хэсэг төдийгүй, орчин үеийн соёлын нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдох болсон. Видео тоглоомын зах зээл дэлхийн хэмжээнд 99.6 тэрбум доллараар хэмжигдэж байгаа бөгөөд уг зах зээл жил ирэх тусам өргөжин тэлсээр байна. Ингээд бүх цаг үеийн шилдэг видео тоглоомуудыг танилцуулж байна. 

Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом Хадгалах

"МакДональдс”-т хуримаа хийсэн хос

Хурим гэдэг хүний амьдралд тохиох хамгийн үнэтэй, нандин мөчийн нэг билээ. Тийм ч учраас гал голомтоо бадраах энэ ёслолыг ихэнх хүмүүс нижгэр тэмдэглэж өнгөрөөхийг хүсдэг. Гэхдээ бүх хүн боломжгүй байж болно, эсвэл өөр сонирхолтой ч байж болох шүү дээ.  Харин 26 настай Сафия Нигард өөрийн сүйт залуу болох Тайлерийн хамтаар Азийн орнуудаар аяалж байхдаа McDonald's-д хуримын ёслолоо хийх ямар байдгийг мэдэхийг хүсжээ. Тэгвэл  McDonald's-ын хурим хэрхэн болж өнгөрдгийг хамтдаа сонирхоцгооё. 

"МакДональдс”-т хуримаа хийсэн хос Хадгалах

Ханиадыг эдгэрэхгүй удахад хүргэдэг 7 алдаа

Хүйтний улиралд хүний биеийн дархлаа суларч ханиад хүрэх тохиолдол элбэг гардаг. Хөнгөн хэлбэрийн ханиалгын үед ч бид олон талаар тавгүй нөхцөлд ордог. Тогмол ханиалгаж ажлын хамт олныхоо тав тухыг алдагдуулахаас эхлээд бие тавгүйдэх, нойргүйдэх, ядрах зэргээр амьдралын хэмнэл ч алдагддаг. Тэгвэл бид ханиадаа эмчлэхдээ дараах алдааг гаргаснаас болж, бүрэн гүйцэд эдгээж чаддаггүй байна. 

Ханиадыг эдгэрэхгүй удахад хүргэдэг 7 алдаа Хадгалах

“Gem Oktoberfest” шар айрагны “Хамгийн том фестиваль” болов

Их хотын шар айрганд дурлагсдын хүсэн хүлээдэг “Oktoberfest” буюу “Намрын Пивоны Баяр”-ын сар эхлээд буй. Энэ сарыг угтан “Жем Интернэшнл” ХХК шар айрагны соёлыг түгээх зорилгын хүрээнд “GEM OKTOBERFEST” пивоны баярыг зохион байгууллаа.

“Gem Oktoberfest” шар айрагны “Хамгийн том фестиваль” болов Хадгалах

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдэж Оргил худалдааны төвийн 2-р давхарт иргэд харилцагчиддаа үүдээ нээлээ.

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ Хадгалах

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

Орчин үеийн ажлын байрны чиг хандлага 180 градус өөрчлөгдөж, оффисын барилгуудын өнцөг булан бүрт шинэчлэл, инноваци шингэж байна. Ажлын орчин, технологи, дэд бүтэц болон менежмент, арга барил, дотоод соёлоор нь тухайн байгууллагыг дүгнэж болно. Ямар байгууллагад цаг хугацаагаа өнгөрүүлж буйгаар нь хувь хүнийг ч дүгнэх боломжтой. Ахлах курсийн оюутнуудын хувьд карьер төлөвлөлтийн нэг чухал алхам нь дадлагажих хугацаа байдаг. Иймд дадлага хийх байгууллагаа хэрхэн зөв сонгохтой холбогдуулан ХААН Банкинд дадлага хийсэн оюутнуудын сэтгэгдлээс хуваалцлаа.

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь Хадгалах