Таны нойронд сайнаар нөлөөлөх тасалгааны ургамлууд

Хангалттай сайн унтаж амрах нь хүний бие махбод төдийгүй сэтгэл санаанд ч чухал нөлөө үзүүлдэг. Харамсалтай нь, өнөө үед ихэнх хүмүүс төдийлөн чанартай сайн унтаж чаддаггүй байна. Үүнд стрэсс, санаа зовнил, амьдралын буруу хэвшил гээд маш олон зүйл нөлөөлдөг. Дутуу нойртой явах нь эрүүл мэндэд муугаас гадна ажил амьдралын эрч хүч, бүтээмжийг бууруулна. Гэхдээ нойрны асуудлаа шийдэхийг тулд эмчийн зааварчилгаагүйгээр ямар нэг тайвшруулах үйлчилгээтэй эм уух хэрэггүй. Харин үүнд туслах найдвартай нэг арга бол өрөөндөө тасалгааны цэцэг тарих явдал юм. Дараах цэцэгс нь таны нойрны асуудлыг шийдээд зогсохгүй сэтгэл санаа, эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлэх болно. 

Таны нойронд сайнаар нөлөөлөх тасалгааны ургамлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лаванда

Лаванда цэцгийн үнэр нь тайвшруулах, стресс болон цусны даралтыг бууруулах үйлчилгээтэй байдаг. Тиймээс лаванда цэцгийг үнэрлэснээр таны нойр шууд хүрэх болно.

Лаванда

2 Зуун наст

Зуун наст нь бага багаар өрөөний агаарыг цэвэршүүлдэг. Үүнээс гадна шөнийн цагаар хүчилтөрөгч ялгаруулдаг учир тайван унтаж амрахад нэн тустай. Азаар энэхүү цэцэг маш амархан ургадаг. Багахан үр байхад л нэг мэдэхэд танай гэр зуун настаар дүүрсэн байх болно. Хамгийн гол нь цэцэг тань цонхны тавцан дээр байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Зуун наст

3 Жасмин (мэлрэг)

Жасмин цэцэг нь өөрийн тайвшруулах үйлчилгээгээрээ эрт дээр үеэс алдартай болсон. Энэхүү цэцэг нь хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй учир нойрны чанарт нөлөөлдөг байна. Тиймээс гэрт тань жасмин цэцэг ургадаг бол та нойргүйдлийн тал дээр санаа зовох хэрэггүй.

Жасмин (мэлрэг)

4 Сансевиерь

Ногоон шаргал өнгийн энэхүү цэцгийг арчлахад маш амархан бөгөөд ерөнхийдөө зуун насттай ижил үүрэг гүйцэтгэдэг байна. Шөнийн цагаар хүчилтөрөгчийг ялгаруулснаар өрөөний агаарыг цэвэршүүлж, шөнө тайван унтахад нөлөөлнө.

 

 

Сансевиерь

5 Ногоодой

Энэхүү ургамал нь мөн л агаарыг цэвэршүүлдгээрээ давуу талтай. Үүнээс гадна агаараас формальдегидыг устгах чадвартай байдаг учир та цэвэр агаараар амьсгалж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно.  Тиймээс хэрвээ та нойргүйдлийн асуудалтай байвал гэртээ 2 ширхэг энэхүү ургамлыг авч тавиарай.

Ногоодой

6 Гардени

Гардени бол яг л нойрсуулах, тайвшруулах эмтэй адил үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ танд нойрсуулах эм бичиж өгсөн бол оронд нь энэхүү цэцгийг өрөөндөө байрлуулахад л хангалттай. Өөрөөр хэлбэл, гардени танай гэрийг чимэглэхээс гадна нойргүйдлийн асуудлыг гайхалтайгаар шийдэх эмчилгээ болж чадна.

Гардени

7 Англи ороонго

Харшилтай, уушгины багтраа өвчтэй хүмүүс энэ цэцгийг заавал тарьж ургуулах хэрэгтэй. Учир нь энэхүү цэцэг агаарт байх боломжит бүхий л бохирдлыг цэвэршүүлдэг байна. Хэрвээ та нойргүйдлийн асуудалтай, эсвэл амьсгалын замын ямар хүндрэлтэй бол энэхүү ургамлыг гэртээ ургуулаарай.

Англи ороонго

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()