Онцлох мэдээ

Дэлхийн хамгийн "эрэлхэг" эрийн замнал

Нүцгэн гар, улаан нүүрээрээ мөсөн агуйгаас амьд гарч, Гуравдугаар Рейхийн армийн цаазын ялаас мултарч, "64,000 долларын асуулт" шоуны тав дахь ялагч болж, Арктикийг судалж, Нацистуудтай хүртэл тулалдсан гээд түүний амьд ахуйдаа хийж, бүтээсэн зүйлсийг тоочоод барахгүй. Питер Фрейчен бол судлаач, зохиолч, аялагч, антропологич хүн бөгөөд түүний амьдралдаа үзэж туулсан бүхнийг энэхүү нийтлэлд бичээд багтахгүй билээ. Тиймээс та бүхэнд түүний амьдралын тухай товч мэдээллийг хүргэе.

Дэлхийн хамгийн "эрэлхэг" эрийн замнал Хадгалах

Байнга хоцордог хүмүүс илүү их амжилт гаргадаг

Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас харахад үргэлж хоцордог хүмүүс үнэндээ тийм ч бүдүүлэг биш бололтой. Сэтгэл судлалын үүднээс үзвэл хүмүүсийг 2 ангилж болох гэнэ. Эхний (A) төрлийн хүмүүс нь түргэн шуурхай, өөртөө шүүмжлэлтэй ханддаг, бусадтай өрсөлдөх дуртай байдаг бол нөгөө төрөлд (Б) нь тайван, тэвчээртэй, урсгалаараа явдаг хүмүүс багтдаг байна. Ингээд "Б" ангиллын буюу үргэлж хоцордог хүмүүс илүү амжилт гаргадаг шалтгааныг хүргье. 

Байнга хоцордог хүмүүс илүү их амжилт гаргадаг Хадгалах

Ердийн эд зүйлсийн микроскопоор томруулсан зургууд

Хүн төрөлхтнөөс нуугдаж чадах зүйл цөөхөн ч хичнээн хурц хараатай хүн хумхын тоосны ширхгийг олж харж чадахгүй. Яг энэ асуудлыг микроскоп хэмээх нээлт шийдэж өгсөн бөгөөд тэрхүү төхөөрөмжинд өдөр тутмын танил зүйлс харь гаригаас ирсэн мэт харагддаг билээ.

Ердийн эд зүйлсийн микроскопоор томруулсан зургууд Хадгалах
2020-01-04, 14:07

Нацистуудтай хамтарч ажиллаж байсан дэлхийд алдартай 5 брэнд

Аливаа саар бүхэнд давуу тал байдгийн адилаар Дэлхийн 2-р дайны үед алдартай бизнес эрхлэгчид өөрийн бизнесийг авч үлдээд зогсохгүй, хөгжүүлж чадсан байна. Ухаалаг удирдагчид эдийн засгийн тогтвортой бус байдал, худалдааны зах зээлээс нэрээ татаж авч буй өрсөлдөгчдийн сул дорой байдлыг ашиглаж дайны үеийн хангамжийн захиалгыг авч бизнесээ хөгжүүлсэн 5 брэндтэй танилцацгаая.

Нацистуудтай хамтарч ажиллаж байсан дэлхийд алдартай 5 брэнд Хадгалах

Сүүлийн 10 жилд танигдахааргүй өөрчлөгдсөн 20 алдартан

Алдартнууд үргэлж гадаад төрхөө өөрчилж, олны анхаарлыг татахыг эрмэлздэг. Мэдээж хэрэг цаг хугацааны эрхээр хүмүүс өөрчлөгддөг ч тэдний хувьд эл хувирал ид шидийн гэмээр. Ямартай ч сүүлийн 10 жилд танигдахын аргагүй болж өөрчлөгдсөн Холливудын оддыг харцгаая. 

Сүүлийн 10 жилд танигдахааргүй өөрчлөгдсөн 20 алдартан Хадгалах

Дэлхийн 2-р дайны үед Герман цэргүүдэд "мөс" хэрэглүүлдэг байсан уу?

Нацистууд болон Холбоотны цэргүүд Дэлхийн II дайнд ялахын тулд бүх л арга чаргаа хэрэглэж байсныг илтгэх цочирдом баримт олджээ. Тэд нэг төрлийн мансууруулах бэлдмэл цэргүүдэд хэрэглүүлдэг байсан аж. Америкийн PBS телевизээр цацагдсан “Үхлийн Нууц: Дэлхийн Дайны Хурдасгуур” нэвтрүүлгээр Нацист цэргүүд "Тэммлэр" эмийн үйлдвэрийн бүтээсэн "Первитин" хэмээх метамфетамины төрлийн бодис ашигладаг байсан тухай мэдээг ил болгосон юм. Харин Америк, Британи цэргийн хүчнүүд кофе, Нацистуудаас олж авсан "Первитин", "Бензидрин" хэмээх амфетамин зэрэг олдсон бүхнээ ашиглаж байв.

Дэлхийн 2-р дайны үед Герман цэргүүдэд "мөс" хэрэглүүлдэг байсан уу? Хадгалах

Хүүгээ утаснаас нь "холдуулахын" тулд Монгол руу дагуулж явсан эр

Өсвөр үеийнхнийг гар утас, компьютерийн өмнөөс холдуулна гэдэг бүхий л эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр чилээдэг асуудал болов уу. Тэгвэл жүжигчин Жэйми Кларк үүний тулд Монгол руу явахаар шийджээ. 18 настай хүүгээ мотоцикл дээр сундлаад алслагдсан Монголын нутгаар салхи татуулан давхихад хөдөлгүүрийн үнэрт хамар цоргиж, салхины сэвшээ хацар зурах мэт санагдана. Энэ бол онгон байгалийг төдийгүй, өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдрэх, гайхалтай сэргэг мэдрэмж байлаа. 

Хүүгээ утаснаас нь "холдуулахын" тулд Монгол руу дагуулж явсан эр Хадгалах

Арын фон нь илүү сонирхолтой зургууд

Интернетээс мянга мянган инээдтэй, хошин зургууд олж болдог нь гайхалтай шүү. Санамсаргүйгээр бусдын зурагт өртсөн хүмүүс тэдний гэрэл зургийг илүү дурсамжтай болгосон гэдэгт итгэлтэй байна. Ингээд арын фон нь илүү сонирхол татахуйц хөгжилтэй зургуудыг толилуулж, уншигч танд инээд хөөр бэлэглэе. 

Арын фон нь илүү сонирхолтой зургууд Хадгалах

Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл

Сугалаанд мөнгө хожоод гэнэт баяжсан хүн хамгийн түрүүнд юу хийх вэ? Мэдээжийн хэрэг ямар их мөнгөтэй болсон, амьдрал нь яаж дээшилснийг бусдад гайхуулахыг хүснэ. Харин өөрөө шинийг санаачилж, өөрийн хүчээр их хөрөнгөтэй болсон тэрбумтнуудын хувьд эсрэгээрээ аж. Ингээд тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйлийг хүргэж байна.

Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл Хадгалах

Дэлхийн хамгийн гоёмсог номын сангууд

Италийн гэрэл зурагчин Массимо Листри дэлхийн өнцөг булан бүрээр аялахдаа хамгийн тансаг, алдартай номын сангуудаар зочилжээ. Түүний гэрэл зургийн цуглуулгаас дэлхийн хамгийн гоёмсог, орд харш мэт номын сангуудыг онцлон та бүхэнд хүргэж байна. 

Дэлхийн хамгийн гоёмсог номын сангууд Хадгалах
2020-01-02, 16:31

Харри Поттерын гол дүрийн жүжигчдийн бодит амьдрал дээрх хайрын түүх

"Харри Поттер" кинонд хамтран тоглосон жүжигчин Том Фэлтон (Tom Felton), Эмма Ватсон (Emma Watson) нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх цуу яриа тархах болсон. Учир нь тэд сүүлийн үед ойр ойрхон уулзаж, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь их болсон бөгөөд энэ нь киноны шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихээр татаж, тэднийг найзуудаас илүү дотно харилцаатай юм болов уу гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Ингээд тэдний харилцааны тухай баримтуудыг дэлгэж байна. 

Харри Поттерын гол дүрийн жүжигчдийн бодит амьдрал дээрх хайрын түүх Хадгалах