Онцлох мэдээ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Юнионпэй картын хэрэглэгчдэд зориулан урамшуулал зарлалаа

Голомт банк эрхэм харилцагчдадаа зориулан ээлжит картын урамшууллаа зарлаж байна. Энэ удаад ЮнионПэй картын хэрэглэгчдэдээ зориулсан “YOUR WAY” урамшуулалт хөтөлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн 9 дүгээр сарын 30-ныг дуустал зарлаж байна.

Юнионпэй картын хэрэглэгчдэд зориулан урамшуулал зарлалаа Хадгалах

Аяллын газрын зурагтай хамт аюулгүй, хариуцлагатай аялаарай!

Урин дулаан цаг ирж, аяллын улирал аль хэдийнээ эхэлжээ. Хэдийгээр цар тахлаас үүдэн хилийн чанадад болон зарим орон нутагт аялах, амралтаар зорчих боломж хязгаарлагдмал байгаа ч боломжтой бүс нутгууд руу аялахаар төлөвлөсөн хүмүүс цөөнгүй байгаа биз ээ. Тэгвэл аялагч хэн бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялахад тань аяллын гол хөтөч болох “Монгол орны аяллын газрын зураг” иргэдийн гар дээр очиж байгааг дуулгая. Голомт банк 2017 оноос эхлэн аялагчдад зориулан “Монгол орны аяллын газрын зураг”-ыг бэлтгэн гаргаж байгаа билээ.

Аяллын газрын зурагтай хамт аюулгүй, хариуцлагатай аялаарай! Хадгалах

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Дижитал шилжилт” сургалтыг зохион байгууллаа

Голомт банк болон Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Дижитал шилжилт” сургалтыг зохион байгууллаа Хадгалах

Амьтны ертөнц дэх ээжүүдийн өхөөрдөм зургууд (30 фото)

Амьд бие махбодь бүр өөртэйгөө адилхан амьд биетийг үйлдвэрлэж, төрөл зүйлээ хадгалан үргэлжлүүлэх чадвартай. Хүн төрөлхтөн дундаа эмэгтэй хүн үр удмаа хэвлийдээ тээж байх үедээ хамгийн хөөрхөн харагддаг гэдгийн адилаар бусад эм хүйстэй амьтад ч хээлтэй байх хугацаандаа урьд өмнөхөөсөө илүү эгдүүтэй харагддаг байна. Ингээд та бүхэнд ирээдүйн ээжүүдийн эгдүү хүрэм зургуудыг хүргэж байгааг хүлээн авна уу!

Амьтны ертөнц дэх ээжүүдийн өхөөрдөм зургууд (30 фото) Хадгалах

"Century" төслийн хүрээнд Чингис, Гэрэгэ бондыг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүллээ

"Century" төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

"Century" төслийн хүрээнд Чингис, Гэрэгэ бондыг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүллээ Хадгалах

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтууд амжилттай үргэлжилж байна

Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран цар тахлын үеийн бэрхшээлийг даван туулах, бизнесээ хөгжүүлэхэд нэн шаардлагатай чадавхуудыг өгөх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Дижитал маркетинг болон Орчин үеийн дижитал маркетинг”-ийн трендүүд сэдвийн хүрээнд ээлжит цахим сургалтаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад олон салбарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, “Кайт Монгол ХХК”-ийн мэргэжилтнүүд уригдан, сургалтыг удирдан чиглүүллээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтууд амжилттай үргэлжилж байна Хадгалах

“Silk way-2021” дэлхийн цомын уралдаан эхэллээ

“Silk way-2021” дэлхийн цомын цуврал уралдаан ОХУ ын Омск хотоос ирэх долоодугаар сарын 1-нд эхэлж Горнын алтай нурууны үзэсгэлэнт байгаль Баян-Өлгий аймгаар хил дамнан 5400 км замыг туулах нь ээ.

“Silk way-2021” дэлхийн цомын уралдаан эхэллээ Хадгалах

Алтайн нуруунаас олдсон "шивээстэй гүнж"-ийн түүх

Дэлхийн тайлагдашгүй нууцуудын нэг нь “Алтайн гүнж” болохыг ОХУ-ын эрдэмтэд дуу нэгтэй баталдаг. “Алтайн гүнж” гэдгээр дэлхий нийтэд танил болсон залуухан бүсгүйн занданшуулсан шарилыг 1993 онд ОХУ-ын Сибирийн Холбооны тойрогт хамаарах Алтайн Бүгд найрамдах улсын Укок хэмээх тэгш өндөрлөг газраас археологичид олсон юм. Укок нь Монголын хилийн ойролцоох Оросын нутаг юм. 

Алтайн нуруунаас олдсон "шивээстэй гүнж"-ийн түүх Хадгалах

Хаан Банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэв

Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан билээ.

Хаан Банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэв Хадгалах