ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Торгоны замын олон улсын загварын 7 хоног” шоунд 2017, 2018 онд оролцсон Монгол моделиуд

БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд “Торгоны замын олон улсын загварын долоо хоног” (Silkroad Fashion Week) нь 2017 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн. Тус загварын 7 хоног нь давхар “Азийн олон улсын супер модель” тэмцээнтэй давхар болдгоороо онцлог юм. Ингээд та бүхэндээ 2017, 2018 онд амжилттай оролцож байсан Монгол моделиудыг танилцуулж байна.

“Торгоны замын олон улсын загварын 7 хоног” шоунд 2017, 2018 онд оролцсон Монгол моделиуд Хадгалах

Энэ өвөл трэнд болох хувцаслалтууд

Хүйтэн цаг агаарт таны хэв маягийг тодорхойлох ганц зүйл бол гадуур хувцас байдаг. Тийм ч учраас охид, бүсгүйчүүддээ зориулан гадуур хувцаснуудаа хэрхэн орчин үеийн чиг хандлагатай хослуулан өмсөж, загварлаг харагдах талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Энэ өвөл трэнд болох хувцаслалтууд Хадгалах

“SILK ROAD Fashion Week” Макаод зохион байгуулагдах гэж байна

БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд “Торгоны замын олон улсын загварын долоо хоног” (Silkroad Fashion Week) 2017 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн. Тус загварын 7 хоног нь давхар Азийн олон улсын супер модель тэмцээнтэй давхар болдгоороо онцлог юм. Энэ жил Макао хотноо арван нэгдүгээр сарын 6-10 хооронд болох гэж байна.

“SILK ROAD Fashion Week” Макаод зохион байгуулагдах гэж байна Хадгалах

Дасгалын зөв хувцас сонгохын давуу талууд

Дасгалын сайн хувцсыг таних гол шалгуур бол өмсөөд дасгал хийхэд биед эвтэйхэн байх учиртай. Спортоор хичээллэх нь хүний бие бялдрын болон оюун санааны эрүүл мэндэд чухал байдгын адилаар дасгал хөдөлгөөн хийх үедээ зөв хувцас өмсөх нь дутуугүй чухал юм. Учир нь таны хийсэн дасгалын үр дүн ямар хувцас өмссөнөөс шалтгаална. Зөв хувцас таныг дасгалаа залхууралгүй, эрч хүчтэй, бүрэн гүйцэт хийх сэтгэл санааны “халаалт” болж өгдөг. Өдөр тутам өмсдөг даавуун футболка, биеийн тамирын загварлаг хувцас, малгайтай цамц зэрэг нь зөвхөн таныг гоё харагдуулахаар бас дулаахан байлгахаар дизайнчлагдсан буюу дугуй унах, гүйх, жимд дасгал хийх гэх мэт ачаалал өгөх дасгал хөдөлгөөн хийхэд зориулагдаагүй.

Дасгалын зөв хувцас сонгохын давуу талууд Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн алдартай 11 спорт гутал

Орчин цагийн залуусын нэр хүнд, дүр төрхийг илэрхийлэх нэгэн хүчин зүйл бол пүүз билээ. Энгийн хүмүүсээс эхлээд спорт, урлаг соёлын одод ч үнэтэй брэндийн пүүзээр гангарч зэрэг зиндаагаа илтгэдэг гэлтэй. Харин өнөөдөр пүүз нь төрөл бүрийн загвар, зориулалтаар хийгдэж зах зээлд нэвтрэх болсон бөгөөд олон хүмүүст таниулж, борлуулалтаа өсгөхын тулд спортын нэрт тамирчдыг брэндийн нүүр царай болгох нь түгээмэл болсон. Тэгвэл бүх цаг үеийн хамгийн шилдэг 11 спорт гутлыг танилцуулж байна. 

Бүх цаг үеийн хамгийн алдартай 11 спорт гутал Хадгалах

Парисийн загварын долоо хоногийн торгон агшнууд

Дэлхийн загварын шоу дундаас Парисийн загварын шоу хамгийн чухал загварын шоу билээ. Парисийн загварын долоо хоног шоу нь 1973 оноос эхлэн жилдээ хоёр удаа зохион байгуулагдсаар иржээ. Зөвхөн энд л Chanel, Christian Dior, Louis Vuitton, Balmain, Chloé, Nina Ricci, Lanvin, Balenciaga зэрэг арав гаруй загварын хамгийн алдартай брендүүд нэг дор цугладаг юм. Үүнээс гадна Парисийн загварын долоо хоног шоу нь загварын ертөнцийн хамгийн том чухал үйл явдал бөгөөд энэ хүрээнд маш олон үдэшлэг, танилцуулга, гала-үдэшлэг зэрэг загварын ертөнцийн хамгийн загварлаг төлөөлөгчид болох кино, хөгжим болон шоу-бизнесийн одод ч энэ үдшийн чухал зочид байдаг. Ингээд та бүхэнд энэ оны Парисийн загварын долоо хоногийн торгон агшнуудаас хүргэж байна.

Парисийн загварын долоо хоногийн торгон агшнууд Хадгалах

Орчин үед трэнд болж буй 100 жилийн өмнөх загварууд

Загварын ертөнцөд ихэнхдээ нэг загвар 3-12 сарын туршид загвараа хадгалсан, загварлаг хэвээр байдаг билээ. Гэхдээ зарим загварын хувцаснууд 1-5 жилийн турш трэнд хэвээр байдаг бол 5-10 жилийн турш өмсөх боломжтой классик хувцаснууд ч гэж бий. Судлаачдын үзэж байгаагаар хувцасны загварын эргэлт нь 20 жил байдаг бөгөөд 20 жилийн дараа дахин трэнд болдог гэнэ. Тиймээс ч бидний эмээ, өвөөгийн үеийн хувцаснууд орчин үеийн загварын ертөнцөд эргэн ирэх нь энгийн үзэгдэл юм.

Орчин үед трэнд болж буй 100 жилийн өмнөх загварууд Хадгалах

Энэ намар моодонд орох хувцаслалтууд

Сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан энэ намрын дүр төрхийг тодорхойлох загварын чиг хандлагыг танилцуулж байна. Та доорх хувцаснуудаас сонголтоо хийж, намрын дэгжин төрхөө бүрдүүүлээрэй.

Энэ намар моодонд орох хувцаслалтууд Хадгалах

Таныг залуу харагдуулах 6 өнгө

Би саяхан үсээ засуулж байгаад үсчинтэйгээ үсний өнгөө, арьсны өнгөтэйгөө хэрхэн тохируулах талаар ярилцлаа. Ихэнх хүмүүс хар бараан өнгөөр үс эсвэл нүүрээ будан өөрийн царайны давуу талыг тодруулах гэж оролддог. Тэгвэл бараан өнгө хэрэглэсэн хүн бүр сайхан харагддаг гэвэл үгүй л болов уу. Хар бараанаас гадна бага зэргийн цайвар, эсвэл өөр өнгөөр үсээ будахад та наснаасаа залуухан харагдаж болох юм. Тэгвэл ямархуу өнгийн хувцас бөшөөд, үсний засалт таныг залуу харагдуулдаг талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

Таныг залуу харагдуулах 6 өнгө Хадгалах

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс "хулгайлсан" 5 хувцас

Орчин үед бүсгүйчүүдийн өнгө төрхийг илэрхийлдэг зарим хувцаснуудыг эрт дээр үед зөвхөн эрчүүд өмсдөг байсан гэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр хувцаснууд илүү эмэгтэйлэг шинж загвартай болж, зөвхөн бүсгүйчүүдийн хувцаслалт болж хувирсан байна.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс "хулгайлсан"  5 хувцас Хадгалах

Бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд

Хувцаслалтын гажиг заримдаа тохиолдох бөгөөд бидэнд тухгүй санагдуулахаас гадна бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Жишээлбэл маш олон эмэгтэйчүүд олон жил хөхний даруулгаа буруу зүүдэг байснаа мэдээд гайхжээ. Энэ нь хүзүү, нуруу болон мөрөнд өвдөлт өгөхөөс гадна арьс зулгалах ч тохиолдол байдаг. Гэхдээ хэрвээ та хэрхэн зөв хийхийг мэдвэл эдгээр алдаануудыг амархан засаж болно. “Bright side” бидний гаргадаг нийтлэг хувцаслалтын алдаанууд, мөн биднийг илүү сайхан харагдуулах болон илүү тухтай байлгах зөв хувцаслах аргуудыг судалсан байна.

Бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд Хадгалах

Гарынхаа ачаар өдөрт 6000 ам.доллар олдог модель бүсгүй

Нина Тэйлор (Nina Taylor) нь 20 гаруй жил загварын ертөнцөд хүч үзсэн тун амжилттай яваа модель юм. Энэ хугацаанд Нина "Chanel", "Tom Ford" зэрэг олон алдартай брэндүүдтэй хамтран ажилласны зэрэгцээ Хайди Клум, Женнифер Лоуренс, Скарлетт Йоханссон зэрэг алдартнуудтай цуг зураг авалтад оролцож байжээ. Гэхдээ ийм амжилттай загвар өмсөгч гэхэд түүнийг таньдаг хүн тун цөөн. Яагаад тэр вэ?

Гарынхаа ачаар өдөрт 6000 ам.доллар олдог модель бүсгүй Хадгалах