Энэ намар моодонд орох хувцаслалтууд

Сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан энэ намрын дүр төрхийг тодорхойлох загварын чиг хандлагыг танилцуулж байна. Та доорх хувцаснуудаас сонголтоо хийж, намрын дэгжин төрхөө бүрдүүүлээрэй.

Энэ намар моодонд орох хувцаслалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зуны даашинзаа намрын налгар өдрүүдэд зохицуулан өмсөх

Намрын эхэн үе бол дуртай зуны даашинзаа дулаахан хүрэмтэйгээ хосуулан өмсөж, загварлаг имиж бүрдүүлэхэд яг тохирох мөч билээ. 

Зуны даашинзаа намрын налгар өдрүүдэд зохицуулан өмсөх

2 Тэнгисийн гүн хөх өнгө

Ажлын цаг дууслаа л бол цагаан хувцас өмсөхгүй гэдэг бичигдээгүй дүрмийг халцгаая. Цагаан өнгө нь тэнгисийн гүн хөх өнгөтэй гайхалтай зохицож жилийн аль ч үед нүдэнд дулаахан, цэмцгэр харагдана. 

Тэнгисийн гүн хөх өнгө

3 Судалтай хослол

Хэрвээ намрыг ямар нэг өнгөөр илэрхийл гэвэл үүнийг л хэлэх биз ээ.  Эгэл жирийн цулгуй ноосон цамцнаасаа уйдаж байвал энэхүү 70-аад оны гэмээр трэндийг туршиж үзээрэй.

Судалтай хослол

4 Намрын өнгөнд тод чимэг нэмэх

Өнгө нь өөрчлөгдөж буй намрын навчисаас санаа авч, улаавтар өнгийг хувцаслалтандаа шигтгэж өгөх нь хамгийн бага өртгөөр дэгжин хувцаслаж болох сайхан санаа шүү. 

Намрын өнгөнд тод чимэг нэмэх

5 Урт сул загвар

Хэт бие барьсан бус, урт сул загварын хувцас нь биеийн бүх хэсгийг далдалж, дулаахан загварлаг төрхийг бүрдүүлж өгнө. 

Урт сул загвар

6 Тунгалаг цагаан өнгө

Намрын стилдээ гэрэлтсэн цагаан өнгийг нэмж өгсөнөөр та хаана ч явсан хээнцэр дэгжин харагдана. 

Тунгалаг цагаан өнгө

7 Хар цагааны хослол

Хар цагаан өнгийг хослуулан өмсөх нь хамгийн сонгодог загвар боловч бага зэрэг уйтгартай байж болох юм. Тэгвэл хар цагаан өнгийн цэгүүдийг солбилцуулан хослуулж эрч хүчээ нэмээрэй. 

Хар цагааны хослол

8 Өнгөлөг

Хавар, зуны улиралд төдийлөн тод өнгийн хувцас зарагддаггүй. Харин бүүдгэр намрын улиралд бол эсрэгээрээ. Тэдгээрийг улиралтайгаа дэгжин хослуулж өмсөөрэй. 

Өнгөлөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()