ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Хэнд нь илүү зохиж байна вэ?

Бидний бишрэлийг төрүүлдэг одууд яг адилхан хувцсыг өөр өөрийн стиль хэв маягт тохируулан, донж нэмж өмсдөг. Адилхан хувцасаар хэрхэн хувцасласаныг бүгдээрээ харж, хэнд нь илүү зохисныг шүүцгээе.

Хэнд нь илүү зохиж байна вэ? Хадгалах

Оддыг гайхшруулсан даашинз

Аливаа ёслолын ажиллагааны улаан хивсний ёслол дээр одууд өөрсдийн гоёл чимэглэлээрээ гайхуулж, олны анхаарлыг татаж байдаг. Жилийн турш оддын гайхамшигтай хувцаслалтыг ярианы сэдэв болгосоор өдийг хүрчээ. Харин энэ жилийн " Мет Гала" ёслолын арга хэмжээнд олны анхаарлыг аргагүй татсан од бол Клэйр  Данес (Claire Danes) яах аргагүй тодорлоо. Түүний олны харааг булаасан даашинзийг үзэж сонирхоё.

Оддыг гайхшруулсан даашинз Хадгалах

Оддыг цуглуулж чадсан “Met Gala 2016” арга хэмжээ

Америкийн хувцас загварын дизайнер Алине Бернштейн (Aline Bernstein), Ирене Левайсон (Irene Levayson) нарын байгуулсан "Costume Institute" дэх “Урлагийн Метрополитан музейн загварын үзэсгэлэн”-ийн жил бүрийн нээлтийг тэмдэглэж “Мет Гала” нэртэй загварын үзүүлбэр болдог. Тус наадамд урлаг соёлын алдартнууд, нэртэй загвар зохион бүтээгчид, моделиуд оролцдог бөгөөд маш өргөн хүрээг хамардаг юм.

Оддыг цуглуулж чадсан “Met Gala 2016” арга хэмжээ Хадгалах

“Nike”-ийн ирээдүйд гарах пүүзнүүд

Спорт хувцасны брэндүүд дундаа хамгийн нэр нөлөөтэй, өндөр ашиг орлоготой гэгддэг "Nike" брэндийн спорт гуталны ерөнхий чиг хандлага нь хөлөнд эвтэйхэн, эрүүл ахуйн байдлыг сайтар төлөвлөсөн байдгаараа онцлог. 52 жилийн түүхтэй домогт "Nike"-ийн ирээдүйн загварууд ямархуу байхыг хамтдаа харцгаая. 

“Nike”-ийн ирээдүйд гарах пүүзнүүд Хадгалах

21-р зууны загварлаг хатан хаан

Өнөөдөр та бүхэндээ гайхалтай үзэсгэлэнтэй, хурц ухаантай, түүгээр ч үл барам загварлаг нэгэн бүсгүйг танилцуулах гэж байгаадаа таатай байна. Амжилттай яваа эр хүн бүрийн ард ухаалаг эмэгтэй байдаг гэх үг яг л түүнд зориулсан гэмээр. Ингээд бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

21-р зууны загварлаг хатан хаан Хадгалах

Одууд төрсөн өдрөөрөө юу өмсдөг вэ?

Одуудын хувьд ямар нэгэн тэмдэглэлт баяр, тэр дундаа төрсөн өдөр гэдэг бол маш чухал зүйл байдаг. Жилд ганц болдог энэхүү өдрөөрөө байж болох хамгийн сонин содон хувцсаа өмсөхийг хичээдэг нь илхэн харагддаг билээ. Харин тэд яг юу өмсдөг вэ? 

Одууд төрсөн өдрөөрөө юу өмсдөг вэ? Хадгалах

100 жилийн өмнө бүсгүйчүүд ямар байсан бэ?

Дэлхийн нэгдүгээр дайн дуусахад буюу 1918 он гэхэд дэлхий нийтээрээ амгалан тайван амьдралын хэв маягт шилжиж, ерөнхийдөө аз жаргалтай амьдрах болсон юм. Ялангуяа барууныхны амьдрал цэцэглэн хөгжиж, бүсгүйчүүдийн зүс царай гэрэлтэж эхлэв.

100 жилийн өмнө бүсгүйчүүд ямар байсан бэ? Хадгалах

Хувцсан дээр байдаг тэмдэглэгээ ямар учиртай вэ?

“Хувцасны чанар эдэлгээнээс бус угаалтаас шалтгаалдаг” гэсэн үг байдаг. Учир нь бид бүхэн тухайн хувцсыг ямар усанд, хэрхэн угаах талаар мэдээлэл муутай, дээр нь өнгө нийцэхгүй будаг гардаг хувцастай хольж угааснаас болдог юм. Тэгвэл бид та бүхэндээ хувцасны шошгон дээр байдаг тэмдэглэгээ, зааварчилгааны талаар хэрэгтэй мэдээллийг танилцуулъя.

Хувцсан дээр байдаг тэмдэглэгээ ямар учиртай вэ? Хадгалах

Австрали бүсгүйн солиотой сонголт

Австралийн хувцас загварын блоггер, хөөрхөн охины ээж, үзэсгэлэнт Софиа Чачиа (Sophia Chachia) хэмээх бүсгүй саяхан хуримаа хийжээ. Харин хуримын гоёлоороо, бүсгүй хүн бүрийн мөрөөдөл болсон цагаан даашинзыг биш, бүр ямар ч өөр өнгөний хольцгүй, хав хар даашинзыг сонгосон нь маш олон хүний анхаарлыг татаж, түүнийг цахим ертөнцийн онцлох сэдэв болгожээ. 

Австрали бүсгүйн солиотой сонголт Хадгалах

2016 онд моодонд орж буй хувцасны чиг хандлага

2016 оны хаврын хувцасны ерөнхий чиг хандлага нь өнгөний хувьд тод өнгийг хар өнгөтэй хослуулсан, хэзээ ч хуучиршгүй рок деталиудыг шигтгэсэн, түүнчлэн бэлхүүс, мөр, хүзүү, нуруу гэх мэт биеийн аль нэг хэсгийг ил гаргасан загварууд зонхилж байна. Түүнчлэн моод эргэдгийн жишгээр дундад зууны үеийн цөөхөн хэдэн деталиудыг ч шингээж байгаагаараа онцлогтой юм.  

2016 онд моодонд орж буй хувцасны чиг хандлага Хадгалах

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт

Яагаад зөвхөн бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд, тэдний хүссэн хувцсыг өмсөх ёстой гэж? Бүсгүйчүүдийн ийм ч хувцас муухай, энэ нь ч тийм гэхийн оронд залуучууд маань өөрсдийгөө нэг сонжоод үзвэл ямар вэ? Бидний танилцуулах доорх хувцсыг ихэнх бүсгүйчүүд таалдаггүй, найз залуу, нөхрөө иймэрхүү хувцас өмсөхийг хүсдэггүй байна. Ингээд доорх хувцаснуудтай хамтдаа танилцъя.

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт Хадгалах

“Victoria’s secret”-ийн хамгийн үзэсгэлэнтэй моделиуд

Харц унагам бие галбиртай үзэсгэлэнтэй модель бүсгүйчүүдээр дэлхийн загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог "Викториас Секрет" дотуур хувцасны компани үйл ажиллагаагаа явуулсаар хэдийн 20 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд загварын тайзнаа төдийгүй дэлхийн тавцанд тодоос тод гялалзан, далавчаа дэвсэн үзэсгэлэн төгөлдөр, шилдгийн шилдэг 20 сахиусан тэнгэрүүдийг танилцуулах гэж буйдаа таатай байна.

“Victoria’s secret”-ийн хамгийн үзэсгэлэнтэй моделиуд Хадгалах