ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ретүз өмсөхдөө анхаарах ёстой есөн зүйл

Ихэнх бүсгүйчүүд ретүз өмдийг зөвхөн дасгал хийхдээ эсвэл гэртээ байхдаа өмсөх ёстой хувцас гэж эндүүрдэг. Гэвч бодит хэрэг дээр үүнийг ямар ч тохиолдолд өмсөх боломжтой. Хамгийн гол нь юутай хослуулах вэ гэдгээ шийдэж, биеийн онцлогтоо тааруулан зохицуулах нь чухал. Энэ үүднээс та бүхэнд ретүз өмдийг хэзээ юутай хослуулж болох талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Ретүз өмсөхдөө анхаарах ёстой есөн зүйл Хадгалах

Ямар ч хувцаслалтыг эрхэмсэг харагдуулж чадах өнгөний хослолууд

Аливаа хүний гадаад төрх, хувцаслалт, биеэ авч яваа байдал тухайн хүнийг бүрэн биш ч тодорхой хэмжээгээр ямар хүн бэ гэдгийг илэрхийлдэг гэдэгтэй бараг бүх хүн санал нийлэх байх. Тэгвэл сайхан харагдахын тулд заавал үнэтэй хувцас авах шаардлага байдаггүй аж. Харин өнгөний зохицлыг сайн гаргаж чадах юм бол ямар ч тансаг брэндээс илүү төрхийг бий болгож болно. Энэ үүднээс та бүхэнд эрхэмсэг харагдуулдаг өнгөний хослолуудаас хүргэж байна. 

Ямар ч хувцаслалтыг эрхэмсэг харагдуулж чадах өнгөний хослолууд Хадгалах

2021 оны зуны эмэгтэй хувцасны тренд

Зуны дэлгэр цагт охид, бүсгүйчүүдийн хувцас нимгэрч, улам бүр өнгөлөг, хараа булаам дэгжин төрхийг бүрдүүлдгээрээ бусад улирлаас ялгардаг гэхэд буруудахгүй байх. Харин загварын хэв маягт жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байдаг хамгийн сүүлийн үеийн трендүүд онцгой нөлөөтэй. Бид та бүхэнд энэ удаад урин дулаан өдрүүд ирснийг тохиолдуулан 2021 оны зуны топ найман трендийг онцолсон стилист Юлия Гринцевич-Садовскаягийн зөвлөгөөг хүргэж байна.

2021 оны зуны эмэгтэй хувцасны тренд Хадгалах

Хэтэрхий гэмээр загвартай пүүзнүүд

Хуучин цагт пүүз гэдэг энгийн хэрэглээ байсан учраас бараг бүгд нэг загвартай байсан билээ. Гэвч орчин үед эдгээр нь хувцаслалтын хамгийн чухал хэсэг болсон учраас компаниуд хэрэглэгчдийг татахын тулд арай л хэтэрсэн загварууд гаргаж эхэлсэн байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгин этгээдийг нь хүргэхээр бэлтгэлээ. 

Хэтэрхий гэмээр загвартай пүүзнүүд Хадгалах

Дэлхийд алдартай дизайнерууд өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ?

Хэдийгээр хувцас дизайнерууд олон сая хүний загварын чиг хандлагыг тодорхойлдог гэдэг ч амьдрал дээр өөрсдөө загварлаг байж чаддаг болов уу? Энэ асуултанд хариулахын тулд бид чөлөөт цагаараа дизайнеруудын яг юу өмсдөг, өдөр тутмын амьдралдаа тэд яг ямар дүр төрхийг бүрдүүлэн явдаг болохыг харуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийд алдартай дизайнерууд өөрсдөө хэрхэн хувцасладаг вэ? Хадгалах

Эзнээ ичгэвтэр байдалд оруулах "тансаг" эдлэлүүд

Орчин цагийн хүмүүс загварлаг хувцаслах дуртай. Тиймдээ ч тэд дизайнеруудын урласан этгээд хувцсаар дуртайяа гангарч бусдаас онцгойрохыг хүсдэг. Загварын чиг хандлага хэт гажуудаж байгаа өнөө цагт, та юу дуртайгаа өмсөхөөсөө өмнө дахин нэг бодож үзэх хэрэгтэй болов уу. Тэд таныг инээдтэй байдалд оруулж ч болзошгүй юм шүү. Ингээд хувцас загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг харцгаая. 

Эзнээ ичгэвтэр байдалд оруулах "тансаг" эдлэлүүд Хадгалах

Өмссөн хувцсандаа "хулхидуулсан" хүмүүс (40 фото)

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ хэмээх үг байдаг. Хүн бүхэн хувцаслалтандаа ихээхэн анхаарал хандуулах болсон энэ үед өмсөх хувцсаа болгоомжтой сонгохгүй бол хэт их загвар хөөснөөс үүдэн дараах хөгжилтэй үр дүнгүүд гарах аж. Санаатай болон санамсаргүй байдлаар хувцаслалт чинь таныг "од" болгоход тун амархан цаг үе иржээ.

Өмссөн хувцсандаа "хулхидуулсан" хүмүүс (40 фото) Хадгалах

Даничууд хамгийн загварлаг хүмүүс

Дэлхийн хамгийн загварлаг үндэстэн гэвэл Итали, Франц зэрэг орны хүмүүс санаанд орж магадгүй. Гэвч үнэн хэрэгтээ Даничууд тэднээс илүү хувцасладаг болохыг тэр бүр хүмүүс мэддэггүй байна. Хэрвээ та итгэхгүй бол Данийн нийслэл Копенхаген хотын гудамжаар яваад үзээрэй. Эндээс та жинхэнэ өвөрмөц хэрнээдэгжин загвар гэж юу болохыг ойлгох болно. 

Даничууд хамгийн загварлаг хүмүүс Хадгалах

Улаан хивсний ёслолд оролцож байсан алдартнуудын хамгийн чамин гоёлууд (20+ фото)

Энтертайнмент салбарынхны томоохон арга хэмжээнүүд дээрх дэлхийн олон алдартнуудын гоёмсог хувцаслалт сая сая эмэгтэйчүүдэд шинэ үеийн загварын сэдэл өгч байдаг билээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн зоримог шийдэл агуулсан чамин гоёл нь үнэнч шүтэн бишрэгчдийн дунд шуугиан дэгдээх тохиолдол ч бишгүй олон. Тэгвэл бид та бүхэнд улаан хивсний ёслолд оролцож байсан алдартнуудаас бүх цаг үеийн хамгийн гайхалтай даашинзаар гоёсон бүсгүйчүүдийг онцлон хүргэхээр бэлдсэн байна.

Улаан хивсний ёслолд оролцож байсан алдартнуудын хамгийн чамин гоёлууд (20+ фото) Хадгалах

Өнөө цагт ичмээр санагдах 70-аад оны эрчүүдийн "тачаангуй" шортны трэнд (30 фото)

Хувцас загварын чиг хандлага цаг хугацааны аясаар хувьсан өөрчлөгдсөөр байдаг ч  ихэнх нь эргэж "моод"-нд орж, шинэ үеийн залуусын сонирхлыг татаж эхэлдэг билээ. Богино өмд өмсөх соёл 70-аад онд туйлын загварлаг, догь стильд тооцогдож байсан ч өнөө цагт тэдгээрийн зургуудыг харахад эсрэгээрээ "ичмээр" санагдаж байгаа нь нууц биш. Энэ стилийг дагах хүсэлтэй залуус одоо байдаг болов уу? 

Өнөө цагт ичмээр санагдах 70-аад оны эрчүүдийн "тачаангуй" шортны трэнд (30 фото) Хадгалах

"Арай л хэтрүүлжээ" гэмээр этгээд загварын хувцасууд (30 фото)

Загварын ертөнц үнэхээр олон талтай бас урьдчилан тааварлахын аргагүй нууцлаг хэрнээ хамгийн ил тод. Одоо ч загварын ертөнцийн ямар ч гаж бүтээл олныг алмайруулахаасаа өнгөрсөн гэж боддог хүмүүс бий. Гэсэн ч зарим дизайнерууд үзэгчдийн нүдийг бүлтийлгэж, заримдаа толгойг нь гашилгамаар хувцас бүтээж, алмайруулж чадсаар байгаа. Ингээд бүхэнд хамгийн хачирхалтай өмсгөлүүдийг толилуулж байна.

"Арай л хэтрүүлжээ" гэмээр этгээд загварын хувцасууд (30 фото) Хадгалах

"Zara" брэндийн хачирхалтай зураг авалт олныг төөрөгдүүлж, бас хөгжөөжээ

Zara брэндийн онлайн дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчдийн дийлэнх нь сүүлийн үед нэг л хачин зүйл анзаарах болсон нь тэдний гайхшралыг төрүүлэх болжээ. Хувцас загварын тухайд эгэл жирийн, онцолж ярих сэдэв болоогүй ч эсрэгээрээ тэдгээрийг сурталчилж буй моделиуд худалдан авагчдыг төөрөгдүүлж орхисон байна. Барааг худалдан авахаар сонирхож байгаа хүмүүс яаж хэрэгтэй мэдээллээ олж авна гэж бодсон юм бол гэж гайхмаар зургуудын цаад учрыг олох гэж оролдоод нэг үзэх үү? 

"Zara" брэндийн хачирхалтай зураг авалт олныг төөрөгдүүлж, бас хөгжөөжээ Хадгалах