ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2018 онд трэнд болох хувцаслалтууд

Өнгөрсөн жилийн үр дүнг нэгтгэж үзээд дэлхийд алдартай загварын мэргэжилтнүүд энэ жил чухам ямар зүйлс трэнд болохыг жагсаан гаргасан байна. Бидний жагсаалтанд багтсан зүйлсийн ихэнх нь өдгөө томоохон загварын брэнд дэлгүүрүүдээр хэдийнэ худалдаалагдаад эхэлжээ. Ингээд хамтдаа энэ онд сонирхолтой, содон ямар зүйлс бидний амьдралд трэнд болохыг мэдэж авцгаая.  

2018 онд трэнд болох хувцаслалтууд Хадгалах

Моод эргэнэ гэж энэ дээ...

Загвар, моод гэдэг бол маш нарийн зүйл бөгөөд хэзээ ч тогтворгүй байдаг байна.  Тиймээс  ч бид заримдаа дээд үеийнхнээсээ моод эргэж ирдэг, бид дээр үед энэ хувцсыг өмсдөг байсан гэх яриаг маш ихээр сонсдог. Ингээд дээр үед моодонд орж байсан ч одоо дахин загварын ертөнцөд  хүч түрэн орж ирсэн загваруудыг хүргэе.

Моод эргэнэ гэж энэ дээ... Хадгалах

Хямд хувцсыг үнэтэй харагдуулах аргууд

Дэгжин хувцаслахад зарцуулсан мөнгө нь биш харин тохируулсан донж, хээнцэр байдал чухал байдаг. Бид бүгдэд л ямар нэг хямд хувцас байдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр тэдгээр хямд гэгддэг хувцаснуудыг хооронд нь тохируулан хувцасласнаар хэрхэн дэгжин харагдаж болох аргуудаас хүргэе.

Хямд хувцсыг үнэтэй харагдуулах аргууд Хадгалах

Бидний хувцаслалтандаа гаргадаг алдаа

Таны стилистийн санал болгож буй хувцас нь хаана ч өмсөж болохоор ерөнхий чиг хандлагатай байсан ч зарим тохиолдолд үнэхээр болж өгдөггүй. Байгууллагынхаа шинэ жилд орохдоо хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт орохоо санаж, зөв зохистой хувцаслаарай.

Бидний хувцаслалтандаа гаргадаг алдаа Хадгалах

“Victoria's Secret” шоуны тайзны ард юу болдог вэ?

Миссийн тэмцээнээс дутахгүй сайхан бүсгүйчүүдийг цуглуулж чаддаг, олон сая үзэгчтэй шоу бол Викториа Секрет (Victoria's Secret) загварын шоу билээ. Алдартай дуучид ая дуугаа өргөж, нэр хүндтэй брэндүүд өөрсдийн хувцсаа танилцуулдаг уг шоу 2013 оныг хүртэл АНУ-д (түүний дотор Францын Канн хотод нэг удаа) болдог байсан бол түүнээс хойш Европ, Ази тивүүдэд амжилттай зохиогдож байна. 2017 оны хувьд Хятадын Шанхай хотод болж, Викториа Секрет шоунд бас нэгэн хуудас нэмлээ. Тэгвэл шоуны өмнө юу болдог болон ажил ид буцалдаг хувцасны өрөөнүүдэд чухам ямар байдал өрнөдгийг та бүхэндээ танилцуулахаар шийдлээ. 

“Victoria's Secret” шоуны тайзны ард юу болдог вэ? Хадгалах

Форбес сэтгүүлээс 2017 онд хамгийн их ашиг орлого олсон загвар өмсөгчдийг тодруулжээ

Форбес сэтгүүл энэ онд дэлхийд хамгийн их орлого 10 загвар өмсөгчийг нэрлэжээ. Жагсаалтыг дэлхийн хамгийн их орлоготой загвар өмсөгч Жизель Бундхен анх удаа тэргүүлээгүй байна. 37 настай тэрээр олон жил тэргүүлсэн өөрийн байраа 22 настай Кендалл Женнерт алджээ. Кендаллын хувьд 22-хон настай 22 сая ам.доллар жилийн хугацаанд цуглуулснаар энэ жилийн жагсаалтыг тэргүүлж байна. Ингээд та бүхэндээ 2017 онд хамгийн их орлого олсон загвар өмсөгчдийг танилцуулья.   

Форбес сэтгүүлээс 2017 онд хамгийн их ашиг орлого олсон загвар өмсөгчдийг тодруулжээ Хадгалах

Нүүрнийхээ хэлбэрт тохирсон малгайг хэрхэн сонгох вэ?

Өвлийн улиралын хамгийн чухал зүйлийн нэг бол яах аргагүй малгай байдаг билээ. Залуухан охид бүсгүйчүүд өөрт тохирсон малгайг сонгож чадахгүйн улмаас өвлийн улиралд чихээ дааруулан явах нь бий. Та эдгээр бүсгүйчүүдийн нэг биш биз. Тэгвэл доорхи зөвлөгөөг танд хүргэе.

Нүүрнийхээ хэлбэрт тохирсон малгайг хэрхэн сонгох вэ? Хадгалах

Яг одоо шүүгээнээсээ гаргаж хаях ёстой хувцаснууд

Шинэ жилээр хүн бүр ямар нэгэн гайхалтай өөрчлөлтийг хийхийг хүсдэг. Тэгвэл таны шүүгээнд байгаа хувцас танд тохирч байгаа болов уу. Жил бүр шүүгээнээсээ танд таалагдаггүй,  хэрэггүй 10 ширхэг хувцас хаяхыг зуршил болгоорой. Энэ ажлыг яг одоо эхлүүлэхэд тус болж ямар төрлийн хувцсаа хаях хэрэгтэй болохыг хүргэе.

Яг одоо шүүгээнээсээ гаргаж хаях ёстой хувцаснууд Хадгалах

2018 онд моодонд орох загварууд

Өвлийн улиралд ихэнхидээ хар, саарал, бараан өнгийн хувцас ноёрхдог. Харин зузаан хувцасны дотуур ямар ч хувцас өмссөн яахав гэсэн үзэл өнгөрсөнд үлджээ. Хувцасны маш олон загварын хэв маяг үүссэн бөгөөд тухайн цор ганц хүнд зориулсан байхаар загварууд зохион бүтээгддэг болсон байна. Орчин үед өвлийн улиралд хүртэл загварлаг хувцаслах боломжтой болсон бөгөөд 2018 оны өвлийн загварын чиг хандлагыг хүргэе.

2018 онд моодонд орох загварууд Хадгалах

Өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхахад тань туслах хувцаслалтууд

Илүүдэл жинтэй тэмцэх нь эмэгтэйчүүдийн хувьд нэлээд том асуудал байдаг билээ. Өөрийгөө байгаа чигээр нь хайрлах хэрэгтэй  бөгөөд бидний одоогийн бие галбирт тохирсон хувцас хаа нэгтээ байж л таарна. Харин бид үүнийг бүрэн төгс ашиглаж чаддаггүй учир хамгийн түрүүнд илүүдэл жингээ хасахыг эрмэлздэг болов уу. Ингээд хялбархан аргаар өөртөө итгэлтэй, төгс харагдах хувцаслалтыг та бүхэндээ танилцуулъя. 

Өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхахад тань туслах хувцаслалтууд Хадгалах

Өгзөгнийхөө хэлбэрт тохируулан даашинзаа ингэж сонгоорой!

Эмэгтэй хүний биеийн галбир, тэр дундаа өгзгийг ясны байрлал, өөх, өгзөгний булчин зэргээс хамаарч дөрвөн төрөл болгож ангилдаг. Хувцас бурхан бие чөтгөр гэгчлэн бид өөрийн галбиртаа тохируулж хувцас сонгосноор байгаагаасаа илүү сайхан, өөртөө итгэлтэй харагдах боломжтой юм. Ингээд нийт бүсгүйчүүддээ зориулан өгзөгнийхөө хэлбэрт тохируулан, хэрхэн шинэ жилийн даашинз сонгох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Өгзөгнийхөө хэлбэрт тохируулан даашинзаа ингэж сонгоорой! Хадгалах

“Victoria's Secret”-д шинээр нэмэгдсэн 15 моделийг танилцуулж байна

Жил бүр зохион байгуулдаг "Victoria’s Secret"-ийн шоуг дэлхий нийтээр догдлон хүлээж, халуухан бүсгүйчүүд болон тансаг дотуур хувцаснуудыг ажиглаж нүдээ баясгадаг. Тэгвэл та бүхэндээ 2017 оны "Victoria’s Secret" шоуны үеэр тайзнаа алхсан залуухан, халуухан цоо шинэ загвар өмсөгчдийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ жилийн шоу тэдний хувьд хамгийн анхны тайз нь байсан төдийгүй хүмүүст танигдах анхны боломж нь байв. Тэдгээр загвар өмсөгчид дунд 3 Ази бүсгүйг байсныг онцлох хэрэгтэй болов уу. Ингээд хамтдаа “Victoria's Secret”-д шинээр нэмэгдсэн загвар өмсөгчидтэй танилцъя. 

“Victoria's Secret”-д шинээр нэмэгдсэн 15 моделийг танилцуулж байна Хадгалах