Дэлхийн хамгийн том агуй

2013-04-16, 01:24
28,407
Сүүлийн хэдэн жилийн туршид Вьетнамд маш их хэмжээний агуйг олж илрүүлсэн бөгөөд эдгээр агуйны хамгийн өвөрмөц нь Хан Сон Дунг (Han Song Dung) агуй юм. Үнэндээ нутгийн иргэд энэ агуйн талаар аль хэдийн мэдэж байсан ч агуйн доогуур урсах голын чимээнээс ихэд айдаг байсан учир хүмүүст хэлдэггүй байсан байна. Харин энэ өвөрмөц агуйн талаар эрдэмтэд 2009 онд нээж илрүүлсэн байна. Ингээд энэ арлын талаар сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн том агуй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Хан Сон Дунг хамгийн том агуйн нэг юм байна. Энэ агуйг Вьетнамын ойгоос нээж илрүүлсэн бөгөөд энэ нь агуй судлалын салбарын томоохон нээлт болоод байгаа аж. Агуй руу орох замыг 2009 онд илрүүлсэн бөгөөд агуй руу орохын тулд Вьетнамын үндэсний парк болох Пхонг Нха-Ке Банг-н төв хэсгээр дамждаг байна. Энэ үед агуй судлаачид энэ арлыг 150 метр урт, 60 метр өргөн хэмээн тогтоож байсан ч саяхны судалгаагаар энэ нь хэд дахин том болохыг тогтоожээ.



Агуйг 2009 оны 4 сард нээсэн байна. Нутгийн иргэн энэ агуйгаар Британийн судлаачдыг дагуулан явжээ. Хэдийгээр нутгийн иргэд агуйн талаар аль эртнээс мэддэг байсан ч агуй руу орохоос айдаг байсан гэнэ. Агуйг салхины тусламжтай олсон байна. Агуй руу орох нүхний өндөр нь 10 м, өргөн нь 30 метр юм байна. Агуйн доор урсах голоос болоод агуй дотор байнгын чимээтэй байдаг бөгөөд энэ дуунаас болоод л хүмүүс агуй руу орохоос айдаг байжээ. Британийн судлаачдын үзэж байгаагаар агуй руу орохоос өмнө үлээх салхины чимээ болон агуйн доор урсах голноос болоод нутгийн иргэд агуйг хангалттай сайн судалж чадаагүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.



Судалгааны үйл ажиллагаа эхэлсний дараа судлаачид агуйн хэмжээг мэдээд л үнэхээр гайхсан байна. Судлаачид 4 өдрийн турш агуй дотор аялал хийжээ. Тиймээс энэ агуй Вьетнамын хамгийн том агуйн тоонд багтах болсон аж.



Удаан хугацаанд судалсны дараа агуйд нисдэг тэргээр нисэж, хийн бөмбөгөөр хүртэл нисэх боломжтойг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар агуйн нийт 6500 метрийг судлаад байгаа аж. Үүнээс харахад агуй 80 метрийн өргөн, 200 метрийн өндөртэй юм байна. Энэ үзүүлэлтүүд нь агуйг дэлхийн хамгийн том агуй болоход нөлөөлж байгаа гэнэ. Үүнээс хойш эрдэмтэд агуй дотор маш их хэмжээний тасалгааг олж илрүүлсэн аж.



Агуйн зарим хэсгүүд хэт том учир бүр ой модтой ч болсон байна. Энэ агуй дотор гол, нуур, ой мод гээд янз бүрийн зүйл байгаа бөгөөд үүнээс гадна шавж, мэрэгчид, могой, шувууд гээд л төрөл бүрийн амьтад ч бас амьдардаг гэнэ.



Өнөөдрийн байдлаар агуйн нэгээхэн хэсгийг л судалж илрүүлээд байгаа аж. Энэ судлагдсан агуйны хувьд өндөр нь 250 метр, өргөн нь 100 метр хүртэл өргөссөн байна. Зураач Карстен Петер (Carsten Peter) агуй дотор хоёр долоо хоногийг өнгөрүүлсэн бөгөөд өөрт төрсөн сэтгэдлээ хуваалцахыг хүссэн ч хэлэх үг нь ер олдохгүй байсан аж. Энэ агуй тийм л агуу сэтгэгдлийг төрүүлжээ.



Ер нь бол ийм том агуй байдаг гэдэгт итгэхэд бэрх. Энэ агуй яаж үүссэн талаар төсөөлөхөд бүр ч хэцүү. Гэхдээ агуй оршин тогтнож байгаа нь үнэн бөгөөд байгалийн сайхан үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг татсаар л...



Зураач Карстен Петер хэлэхдээ: “Би 35 жилийн турш агуй судлалыг сонирхож, аялалд явж байсан ч энэ бол миний амьдралдаа харсан хамгийн гайхалтай, хамгийн өвөрмөц, хамгийн их сэтгэгдэл үлдээсэн агуй юм. Агуй дотор бүхэл бүтэн ой мод, гол харна гэдэг үнэхээр гайхалтай бас хачирхалтай зүйл шүү дээ” -гэсэн байна.



Агуйн доор урсах гол 2.5 сая жилийн настай бөгөөд өөрийн амгалан тайван байдлыг хангахын тулд энэ агуйг бүтээж эхэлсэн болов уу.























































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()