ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

"Кардиган" буюу ноосон цамцыг хэрхэн зөв сонгох вэ?

Сэрүүний улирал аль хэдийн эхэлжээ. Энэ үед та мэдээж загварлаг хэрнээ дулаахан хувцаслахыг хүсэж байгаа л болов уу. Тэгвэл танд кардиган буюу ноосон цамц яг зохино. Кардиган гэдэг нь төрөл бүрийн урт, зузаантай нэхмэл ноосон цамц бөгөөд XIX зууны үед анх үүссэн бөгөөд цэргийн хувцасны доор нэмэлт дулаалга болгож ашиглаж байжээ. Үүнийг Кардиган хэмээн зохион бүтээгчийнх нь нэрээр нэрлэсэн байна. ХХ зууны үеэс эхлэн кардиган нь дүрэмт хувцаснаас энгийн өдөр тутмын хувцаслалтад шилжжээ. Үүнд загвар зохион бүтээгч Коко Шанель (Coco Chanel) хүртэл багагүй хувь нэмэр оруулсан аж.

"Кардиган" буюу ноосон цамцыг хэрхэн зөв сонгох вэ? Хадгалах

Таны хувцасыг хэн оёдог вэ?

2013 онд Бангладешийн нийслэл Дака хотод “Rana Plaza” барилга нурснаас болж хэдээн иргэд амиа алдаж хэдэн мянган хүн бэртэж байсан юм. Тус барилга нь дотроо хэдэн арван оёдлын үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байсан ба барилгын эзэд зардал хэмнэх үүднээс аваарын шат мэтийн наад захын иргэдийн аюулгүй байдал хангах зүйлс суулгаагүйн улмаас ийм хэмжээний хохирол гарч байжээ. Тухайн осол гарсан жилд "Fashion revolution" нэртэй хөдөлгөөн үүссэн бөгөөд тэд эрх нь зөрчигдөж байгаа хэдэн мянган оёдолчид болоод загварын ертөнцийн ажилчдын эрхийг хамгаалахаар үйл ажиллагаа явуулдаг юм. тэд энэ жил "who made my clothes" буюу хэн миний хувцасыг үйлдвэрлэдэг вэ нэртэй аян эхүүлээд байна.

Таны хувцасыг хэн оёдог вэ? Хадгалах

2018 оны хамгийн муухай хувцасласан алдартнууд

“Хувцас бурхан бие чөтгөр” гэсэн үг байдаг. Хүн бүр бие галбирынхаа өө сэвийг өөр өөрөөр олж хардаг. Ихэнх хүмүүс сайн эсвэл муу талаа хэт дөвийлгөдөг зуршилтай. Ингэж хэтрүүлэн дүгнэх нь хувцасны сонголтод муугаар нөлөөлж, бодит байдлаасаа бүр ч эвгүй харагдах нь бий. Өө сөвгүй, гуалиг сайхан харагдая гэвэл хүн хувцсаа зөв сонгох нь чухал. Алдартай хүмүүсийн хувьд хувцасаа зөв сонгох нь бүр ч илүү чухал. Учир нь тэдний нэр хүнд нь гадаад үзэмжээс нь шууд шалтгаалдаг. Харин зарим алдартнууд өөсдийгөө онцгой харагдуулахын тулд дэндүү гаж хувцасладаг нь нууц биш. Тэгвэл 2018 онд ямар алдартнууд хамгийн муу хувцасны сонголт хийсэн юм бол? Хамтдаа харцгаая. 

2018 оны хамгийн муухай хувцасласан алдартнууд Хадгалах

Намрын улиралд хэрхэн хувцаслахаа мэдэхгүй байвал үүнийг заавал уншаарай!

Урин дулааны, амралтын улирал өнгөрч хүн бүрийн завгүй ажлын үе ирж байгаа билээ. Харин энэ үед заримдаа ямар хувцас өмсөх үү хэмээн бодоход ч залхуу хүрмээр санагддаг. Үүнээс гадна дулаахан, биед эвтэй, загварлаг хувцсыг сонгох нь чухал шүү дээ. Тэгвэл бид танд бүх хувцастай төгс зохицох хувцасны загварыг танилцуулъя.

Намрын улиралд хэрхэн хувцаслахаа мэдэхгүй байвал үүнийг заавал уншаарай! Хадгалах

Худалдаж авсны дараа харамсмаар хувцаснууд

Та дэлгүүр хэсэж байхдаа ямар нэгэн зүйлийг гадна үзэмжинд нь татагдаж худалдан авч байсан уу? Худалдан авагчдын 60 хувь нь амьдралдаа нэг удаа ч болов ийм шийдвэр гаргадаг гэх судалгаа бий. Ийнхүү сэтгэл хөдлөлдөө автаж хийсэн худалдан авалтандаа бид хожим ихээхэн харамсдаг. Хувцасны дэлгүүрт үнэхээр сайхан харагдаж буй хувцас бодит байдал дээр яг тийм байж чаддаггүйн дээр арчилгаа их шаарддаг, материал нь тааруухан зэрэг олон асуудал дагуулдаг байна. Ингээд бид танд үзэмжинд нь хууртагдаж худалдан авдаг зарим хувцасны талаар танилцуулъя. 

Худалдаж авсны дараа харамсмаар хувцаснууд Хадгалах

Одууд улаан хивсний ёслолд төгс харагддаг нууцаас дэлгэжээ

Дэлхийн тайз дэлгэцийн одууд, алдартай жүжигчид, уран бүтээлчид улаан хивсэн дээр алхаж байхдаа тун ч онцгой, өө сэвгүй харагддаг. Харин нууц нь чухам юунд байдаг талаар та бодож байсан уу? Тэдний төгс харагддаг зарим нэг нууцаас уншигчдадаа дэлгэж байна. Та ч гэсэн үдшийн хатан хаан, хан хүү байж яагаад болохгүй гэж. 

Одууд улаан хивсний ёслолд төгс харагддаг нууцаас дэлгэжээ Хадгалах

Хамгийн загварлаг хувцасладаг одууд

Хувцас загвар өдөр бүр, цаг хором тутам шинэчлэгдэх болсон өнөө цагт загварлаг харагдана гэдэг тун амаргүй хэрэг. Харин дэлхий нийтийн даяар алдартай олны танил хүмүүс хувийн стилисттэй байдаг учраас үнэхээр догь, бас дэгжин харагдаж чаддаг билээ. Гэхдээ одоо бидний танд танилцуулах одууд бол ямар ч стилистийн туслалцаагүйгээр өөрийгөө гоё хувцаслаж чаддаг бүсгүйчүүд юм. Ингээд тэд дур булаам, дэгжин төрхөө хэрхэн бий болгодгийг хамтдаа олж мэдэцгээе.

Хамгийн загварлаг хувцасладаг одууд Хадгалах

Энэ намар моодонд орж буй хувцаснууд

Намрын улирал хаяанд иржээ. Тэгвэл алтан шаргал энэ улиралд ямар хувцас өмсөж хотын гудамжийг чимэх талаар та бодож амжсан уу? Хэрвээ та сэрүү орохоос урьтаж шинэ хувцас авахаар зэхэж байгаа бол анхаарлаа нааш  нь хандуулна уу. Бид танд энэ намар моодонд орох хувцас загваруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд тусална гэдэгт итгэлтэй байна.

Энэ намар моодонд орж буй хувцаснууд Хадгалах

Банзал, гутал хоёроо хэрхэн төгс хослуулж өмсөх вэ?

Заримдаа яарч сандарсан үед хувцсаа тохируулж өмсөнө гэдэг амаргүй даваа байдаг шүү дээ. Та бусдын нүдэнд дур булаам, аятайхан харагдахыг хүсдэг л биз дээ? Тэгвэл бид танд хувцсаа хэрхэн тохируулж өмсөх талаар дэлхийн алдартай стилистүүдийн өгсөн чухал зөвлөгөөг хүргэж байна. 

Банзал, гутал хоёроо хэрхэн төгс хослуулж өмсөх вэ? Хадгалах

Зөвхөн Токиод л харж болох загварууд

Япончуудыг сонирхолгүй, уйтгартай гэж хэлэх хүн ховор байх. Учир нь тэд хувцаслалт, биеэ авч явах хэв маягаас өгсүүлээд өөр олон зүйлээрээ бусад орны хүмүүсээс үргэлж онцгойрч байдаг. Япончуудын залуу үеийн төлөөлөл гадаад үзэмжиндээ хэрхэн анхаарч ханддаг болохыг дараах зургуудаас харж болно. Ингээд Токиогийн гудамжинд элбэг тааралдах этгээд содон хувцаслалт, будалттай залуучуудыг хамтдаа сонжицгооё. 

Зөвхөн Токиод л харж болох загварууд Хадгалах

Инстаграмын модель олон нийтийн сүлжээнд шуугиан тарилаа

Америкийн загвар өмсөгч Деми Роуз (Demi Rose)-ын Испанийн Ибиза арал дээр авахуулсан зургууд цахим ертөнцөд шуугиан тариад байна. 23 настай модель бүсгүй инстаграм хуудсандаа 7.3 сая дагагчтай гэхээр түүнийг хэр нэр нөлөөтэй  болохыг нь илтгэж буй. Деми Роузыг дараагийн Ким Кардашиан (Kim Kardashian) гэж нэрлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Инстаграмын модель олон нийтийн сүлжээнд шуугиан тарилаа Хадгалах