Худалдаж авсны дараа харамсмаар хувцаснууд

Та дэлгүүр хэсэж байхдаа ямар нэгэн зүйлийг гадна үзэмжинд нь татагдаж худалдан авч байсан уу? Худалдан авагчдын 60 хувь нь амьдралдаа нэг удаа ч болов ийм шийдвэр гаргадаг гэх судалгаа бий. Ийнхүү сэтгэл хөдлөлдөө автаж хийсэн худалдан авалтандаа бид хожим ихээхэн харамсдаг. Хувцасны дэлгүүрт үнэхээр сайхан харагдаж буй хувцас бодит байдал дээр яг тийм байж чаддаггүйн дээр арчилгаа их шаарддаг, материал нь тааруухан зэрэг олон асуудал дагуулдаг байна. Ингээд бид танд үзэмжинд нь хууртагдаж худалдан авдаг зарим хувцасны талаар танилцуулъя. 

Худалдаж авсны дараа харамсмаар хувцаснууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Малгай

Хэрвээ та эмэгтэйлэг харагдахыг хүсэж байвал бүрх малгай  хамгийн тохиромжтой. Гэхдээ энэ төрлийн малгайг өдөр тутам өмсөх нь нэлээд хүндрэлтэй байдаг. Нэгдүгээрт, салхинд хийсэх магадлалтай. Хоёрдугаарт хэтэрхий том хүрээтэй бол нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход бусад хүмүүст саад учруулж мэднэ. 

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хэрвээ малгайнаас татгалзахыг хүсэхгүй байвал жижиг хүрээтэй малгай сонгоорой. Үүнээс гадна тухайн малгай толгой дээр чинь сайн тогтох хэрэгтэй гэдгийг санаарай. Бүрх малгайг берет малгайгаар солих боломжтой бөгөөд энэ нь танд илүү амар байх болов уу.

Малгай

2 Хагас ханцуйтай пальто

Энэ төрлийн пальтог урт бээлийтэй өмсөх нь илүү чамин харагддаг. Гэхдээ хүйтний улиралд өмсөх нь тийм ч тохиромжтой биш.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Урт ханцуйтай энгийн пальто сонгох хэрэгтэй. Хэдийгээр урт ханцуйтай ч богино бээлий өмсөхөд адилхан л загварлаг харагдана.

Хагас ханцуйтай пальто

3 Дунд зэргийн урттай, бариу даашинз болон банзал

Дунд зэргийн урттай бариу даашинз болон банзал маш их асуудал дагуулдаг. Энэ төрлийн даашинз, банзал өмссөн бүсгүйчүүд суух, алхахад хэцүү байдаг тал бий. Тиймээс хол алхахгүй, ойр ойрхон гишгэх шаардлагатай бөгөөд намхан бүсгүйчүүдэд энэхүү урт даашинз зохихгүй гэдгийг мартаж болохгүй. Учир нь илүү намхан харагдуулах болно.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Даашинз, банзал өмсөхийг хүсэж буй бол шулуун эсвэл трапец хэлбэртэйг сонгоорой. Хэрвээ дунд зэргийн урттайг сонгохоор шийдсэн бол доод хэсгээрээ бариу байвал онцгүй.

Дунд зэргийн урттай, бариу даашинз болон банзал

4 Газар шүргэсэн урттай пальто

Энэ төрлийн хувцас чанартай байвал маш үнэтэй харагддаг. Гэхдээ өдөр тутам газар шүргэсэн  урттай пальто өмсөх нь тийм ч эвтэйхэн биш. Учир нь хормой нь маш амархан хиртдэг. Үүнээс гадна автомашин, нийтийн тээврийн хэрэгсэлд суухад хэцүү байдаг.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Тиймээс дунд зэргийн урттай пальто сонгох нь зүйтэй. Хэрвээ та өөрийн унаатай бол богино пальто сонгож болно. Харин нийтийн тээврийн хэрэгслээр явдаг бол өвдөг хүрсэн урттай пальто сонгох боломжтой.

Газар шүргэсэн урттай пальто

5 Мөр ил гарсан хувцас

Мөр ил гарсан хувцас хэдийгээр таныг эмэгтэйлэг харагдуулах хэдий  ч та хувцсандаа үргэлж анхаарал хандуулах хэрэгтэй болно. Жишээлбэл, гараа дээшээ өргөхөд хувцасны тань мөр дээш өргөгдөж, заримдаа доош унах тохиолдол гардаг.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Та хоёр мөр биш нэг мөрөө ил гарсан цамц эсвэл даашинз сонгоорой. Энэ төрлийн хувцас ч таны гоо үзэсгэлэнг тодотгож чадах бөгөөд илүү тухтай байх болно. Үүнээс гадна өргөн хоолойтой цамц сонгох боломжтой. Цамц мөрөн дээр тогтох ч таны хүзүү болон эгэмний ясыг гайхалтай сайхан харагдуулна.

Мөр ил гарсан хувцас

6 Богино куртка

Богино куртка өмссөн үед ямарваа нэгэн үйлдэл хийхэд л гэдэс ил гарчих гээд байдаг билээ. Ялангуяа өвлийн улиралд энэ нь нэлээд асуудалтай. Үүнээс гадна богино куртканы доор хувцас тохируулан өмсөхөд хэцүү байдаг. 

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Дунд зэргийн урттай куртка сонгоорой. Харин та заавал богино куртка өмсмөөр байгаа бол өмдөн дотуураа хийх боломжтой цамц өмсөх хэрэгтэй.

Богино куртка

7 Уранхай өмд

Уранхай жийнс өмссөн хүн хаа сайгүй үзэгдэх болсон. Тиймээс загварын чиг хандлагыг дагадаг бүсгүйчүүд уранхай өмднөөс татгалздаггүй билээ. Өвдөг дээрээ уранхайтай өмд сууж босох явцад маш амархан урагддаг. Үүнээс гадна өмсөх явцдаа хөлөөрөө гогдож нэмж урах нь ч бий.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хэрвээ та уранхай өмдний загвараас хоцрохыг хүсэхгүй байвал жижиг уранхайтай өмд сонгож болно. Гол нь уранхай нь өвдөг дээрээ байх хэрэггүй.

Уранхай өмд

8 Хэт урт оноотой даашинз

Үдэшлэгийн урт даашинзыг бид өдөр тутам өмсдөггүй билээ. Хэдийгээр уг гоёлын хувцсыг бид хаа нэг өмсдөг ч худалдан авахын өмнө ухаалгаар сонгох хэрэгтэй байдаг. Хэт урт оноотой даашинз өмссөнөөр та өөрийн дотуур хувцсыг хүн бүрийн нүдэнд ил харагдуулах болно. Алдартнууд энэ төрлийн даашинз өмсөх дуртай байдаг ч энгийн амьдралд бол хэтэрхий задгай харагддаг.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Онооноос татгалзах шаардлагагүй. Харин өвдөг хүрсэн эсвэл өвдөгнөөс үл ялиг дээгүүр оноотой даашинз сонгоход л болно.

Хэт урт оноотой даашинз

9 Хөвсгөр банзал

Хэт хөвсгөр банзал өмсөх үед үл ялиг салхи үлээхэд л хормой сөхөгдөх гээд байдаг сөрөг талтай.  Тиймээс үргэлж хормойгоо барьж явах шаардлагатай болно.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хөвсгөр банзлаас өөр сонголт хийж чадахгүй байгаа бол нарийссан дотортойг нь сонгоорой. Хормойны тань гадна тал салхинд хийссэн ч дотор тал нь биед наалдаж үлдсэнээр та олны анхаарлыг төдийлөн татахааргүй болно. Үүнээс гадна хормойг хийсгэхгүйн тулд хүндрүүлэгч ашиглахыг зөвлөдөг.

Хөвсгөр банзал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()