ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Орон орны онгоцны үйлчлэгчид ямар дүрэмт хувцсаар гангардаг вэ?

Нисэх онгоцоор зорчигчид хэдэн мянган метрийн өндөрт аялахдаа аль болох чөлөөтэй хувцаслахыг боддог бол онгоцны үйлчлэгч нар эсрэгээрээ үргэлж дэгжин хувцасласаар ирсэн билээ. Жишээ нь "Lufthansa" компанийн үйлчлэгч нар "Oktoberfest" баярын үеэр Германы уламжлалт "дирндль" даашинзыг өмсдөг бол "Cebu Pacific"-ийн үйлчлэгч нар жийнсэн өмд болон богино ханцуйтай цамц өмсдөг ажээ. Ингээд та бүхэнд дэлхийн томоохон агаарын тээврийн компаниудын онгоцны үйлчлэгчид ямар дүрэмт хувцас өмсдөг болохыг толилуулж байна. 

Орон орны онгоцны үйлчлэгчид ямар дүрэмт хувцсаар гангардаг вэ? Хадгалах

Өргөн жийнсийг дэгжин хослуулах 5 арга

Хавар болон зуны улиралд өргөн жийнснээс илүү эвтэйхэн хувцас бараг л байдаггүй. Энэхүү хувцсыг ажил, үдэшлэг, хүлээн авалт гээд энгийн үед ч өмсөж болдгоороо давуу талтай байдаг. Хэрвээ бүсгүй та өргөн жийнсийг юутай хослуулж өмсөхөө мэдэхгүй байвал дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Өргөн жийнсийг дэгжин хослуулах 5 арга Хадгалах

2019 онд трэнд болох даашинзууд

Бүсгүйчүүддээ зориулаад 2019 онд трэнд болох даашинзын загваруудыг танилцуулж байна. Энэ жилийн трэнд даашинзууд урьд урьдын жилүүдийг бодвол нэлээд хурц өнгөтэй, бас өвөрмөц загвартай байх нь ээ.

2019 онд трэнд болох даашинзууд Хадгалах

Хэрхэн илүүдэл жингээ хувцасаараа нуух вэ?

Хэдийгээр зарим хүмүүс илүүдэл жингээсээ салахыг хүслдэгч заримдаа зүгээр л түүнийгээ нуухад хангалттай гэж үзэх хүмүүс бий. Үнэхээр хувцас бурхан бий чөтгөр гэдэг шиг зөв хувцаслалтаар байгаагаасаа илүү туранхай харагдаж болдог аж. Би энэ үүднээс залуучууддаа илүүдэл жингээ хувцасаараа нуух аргыг хүргэж байна

Хэрхэн илүүдэл жингээ хувцасаараа нуух вэ? Хадгалах

Энэ хаврын трэнд гоёл, чимэглэлүүд

Хаврын улирал болж байгаатай холбогдуулан загварлаг бүсгүй та хэзээд үзэсгэлэнтэй сайхан харагдахыг хүсэж байгаа биз дээ? Тэгвэл 2019 онд ямар загварын хувцас трэнд болохыг та гадарлаж байна уу? Ингээд 2019 онд таны шүүгээнд заавал байх ёстой хувцасны гоёл чимэглэлүүдийг танд хүргэе.  

Энэ хаврын трэнд гоёл, чимэглэлүүд Хадгалах

Энэ хавар трэнд болох загварлаг цүнхнүүд

Хаврын улирал ирж байгаатай холбогдуулан загварлаг бүсгүй та хэзээд үзэсгэлэнтэй сайхан харагдахыг хүсэж байгаа биз дээ? Тэгвэл 2019 онд ямар цүнх трэнд болохыг та гадарлаж байна уу? Хэрвээ тийм бол 2019 онд таны шүүгээнд заавал байх ёстой цүнхний загвар болон брэндийг танд хүргэе.  

Энэ хавар трэнд болох загварлаг цүнхнүүд Хадгалах

Энэ хавар моодонд орох хувцаслалтууд

Хаврын улиралд бид хүссэнээрээ хувцаслаж, өөрийн загварын хандлагаа хүссэнээрээ тодорхойлох боломжтой байдаг. Та зузаан хоолойтой цамц өмссөн ч доогуур нь нимгэн гутал өмсөж болно. Хэрэв та нимгэн хувцсандаа ороогүй бол гадуур хувцасныхаа дотуур нимгэн цамц өмссөн ч болно шүү дээ. Энэ мэтчилэн та сонирхолтой олон аргаар хувцаслаж, өөрийн загварын хэв маягийг тодорхойлох боломжтой.

Энэ хавар моодонд орох хувцаслалтууд Хадгалах

Хэнд нь илүү зохиж байна вэ?

Ихэнх эмэгтэйчүүд өөртэй нь адилхан хувцасласан эмэгтэйд таатай хандаад байдаггүй. Ялангуяа ижилхэн хувцасласан хүмүүс нэг газар бие биетэйгээ таарах шиг эвгүй зүйл үгүй. Алдартай одуудад ч тийм зүйл тохиолддог гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл тэдний хэнд нь өмссөн хувцас нь илүү зохисон байдаг вэ?  Та л энэ асуултанд хариулж чадах байх. Ингээд адилхан хувцасласан одуудын зургийг хамтдаа харьцуулж харцгаая.

Хэнд нь илүү зохиж байна вэ? Хадгалах

Таныг загварлаг бөгөөд наснаасаа залуу харагдахад тань туслах хувцаслалтууд

Залуужуулах үйлчилгээг зөвхөн гоо сайхны эмчилгээ, бүтээгдэхүүн үзүүлдэг гэж ойлгож болохгүй. Таныг залуу харагдахад хувцаслалт чухал нөлөөтэй. Өөрийн үс засалт, хувцаслалтаа зөв сонгож чадвал та наснаасаа илүү залуу харагдах боломжтой юм. Харин буруу сонгосон хувцас залуухан эмэгтэйг ч овортой харагдуулдаг гэдгийг санаарай. Ингээд хэрхэн загварлаг хувцаслаж залуухан харагдах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Таныг загварлаг бөгөөд наснаасаа залуу харагдахад тань туслах хувцаслалтууд Хадгалах

Булчинлаг, биерхүү залууст ямар хувцас зохих вэ?

Сайхан бие галбиртай хүмүүст бүх төрлийн хувцас зохидог гэсэн ойлголт хүн бүрд бий. Энэ нь нэг талаараа өрөөсгөл ойлголт юм. Үнэн хэрэгтээ булчинлаг залууст ч гэсэн өөрийн гэсэн  хувцаслах дүрэм байдаг аж. Төгс биетэй хэдий ч буруу хувцаслаж байвал бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Тиймээс ямар ч тохиолдолд өөрийн бие галбир, жинд зохицсон хувцсыг өмсөх нь зүйтэй. Биеийн тамирын зааланд өмсдөг бариу өмд өмсчихөөд гадуур алхах нь утгагүй бөгөөд 3-р сард дал гарсан майк өмсөөд явж байвал тийм ч таатай харагдахгүй болов уу. Төгс бие галбиртай хүмүүс өөрөөрөө бахархах хэрэгтэй ч хувцаслалтандаа ёс зүйн болон загварын талаас анхаарах нь чухал юм.

Булчинлаг, биерхүү залууст ямар хувцас зохих вэ? Хадгалах

Эмэгтэйчүүдийн аминд хүрдэг байсан хувцас, гоёл чимэглэлүүд

XYIII  зууны зарим хувцас, гоёл чимэглэл эзнээ үхэлд хүргэдэг байжээ. Эрчүүд, эмэгтэйчүүдийн загварлаг харагдахыг хүсэж хэрэглэдэг байсан зарим зүйлс олон тооны эмгэнэлт үйл явдлуудыг дагуулж байсан. Хүмүүс өөрсдийнхөө гоёлын хувцас, даашинз, цамц, малгайнаасаа болж хорддог байсан гэвэл та итгэх үү. Тэдний ганган хувцаснууд нь хортойгоос гадна, амархан шатдаг, загвар хийцээсээ хамаарч эрүүл мэндэд муугаар нөлөөлж эзнээ шууд л нөгөө ертөнц рүү илгээчихдэг байсан гэдэг.

Эмэгтэйчүүдийн аминд хүрдэг байсан хувцас, гоёл чимэглэлүүд Хадгалах