СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ертөнцийн төгсгөл ирэх үед таны аминд орох 15 зүйл

Зөгнөлт кинон дээр гардаг шиг ертөнцийн төгсгөл, зомби, харь гарагийнхан бодит амьдрал дээр бий болж, гараад ирвэл та яах вэ? Хэн ч байлаа гэсэн амьд үлдэж, өөрийгөө хамгаалахыг хүсэх нь гарцаагүй. Иймд бид гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс та бүхэндээ аминд тулсан үед хэрэг болох алтнаас үнэтэй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Ертөнцийн төгсгөл ирэх үед таны аминд орох 15 зүйл Хадгалах

Айл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд

Та гэрийн тавилгаа буруу байрлуулж, тохижуулснаас болж, гэрт сөрөг энерги хуримтлагдаж, азгүй явдлууд ар араасаа тохиолдох нь бий. Харин бид өнөөдөр та бүхэндээ анхааруулга болгох үүднээс, гэрт азгүйтэл авчирдаг Феншуйгийн буруу байрлалуудыг танилцуулж, багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Айл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд Хадгалах

Хуучин тавилгаа хэрхэн цоо шинэ болгох вэ?

Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж хүн бүр л өнөөдөр хэрхэн мөнгөө хэмнэх вэ? гэж бодох болсон билээ. Харин та бүхэндээ хуучин зүйлсээ хаялгүйгээр шинэхэн мэт болгон янзалж, мөнгөө хэмнэх гайхалтай аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Эдгээр нь гэрт тань өнгө үзэмж нэмэхээс гадна бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аж. Ингээд хамтдаа хуучин тавилгыг шинэ мэт болгож хувиргах аргуудтай танилцъя. 

Хуучин тавилгаа хэрхэн цоо шинэ болгох вэ? Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Бидний өдөр тутмын амьдралын жижиг сажиг үйлдлүүдийг хөнгөвчилж байгаа гэдэг утгаараа гайхалтай бүтээл урлаж буй хөдөлмөрч хүмүүст талархаад баршгүй. Харин нэг муу тал нь гэвэл тэд биднийг улам л залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Ямартаа ч уншигч та бүхэнд шууд л авмаар санагдах, сонирхолтой содон зүйлсийг танилцуулъя.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах
2016-03-10, 13:08

Та ийм газар амьдрахыг хүсч байна уу?

Анир чимээгүй, нам гүм орчинд юунд ч санаа зоволгүй, амар тайван амьдрахыг хүсдэг л биздээ? Тэгвэл танд яг тийм мэдрэмжийг төрүүлэх байгалийн сайханд байрласан мөрөөдлийн тань алсад жигүүрлэдэг, гэр бүл, халуун ам бүлээрээ амьдрах байшинг тань харуулахыг хүслээ. Эдгээр байшингуудын зургийг үзсэн хүн бүрт гэгээлэг, эерэг мэдрэмж өөрийн эрхгүй төрөх аж.

Та ийм газар амьдрахыг хүсч байна уу? Хадгалах

Япончуудын амьдралын хэв маяг

Япончууд бол ерөнхийдөө л нягтаршил ихтэй хүмүүс. Газар нутаг нь ч тэр, хүн амынх нь төвлөрөл ч тэр. Түүнийгээ дагаад орон сууц, барилга байшин нь хүртэл жижигхэн талбайтай, хэрнээ дотоод засал нь уужим саруулхан, цөөн тавилга сэлттэй байх аж. Тэдний энэ амьдралын хэв маягийг нэг талаар минималист хэмээн нэрлэж болох юм. Минималист гэдэг нь бага талбайд их зүйлийг багтаах, агуулга сайтай цөөн зүйлтэй байх хэмээн үгчилж болно. 

Япончуудын амьдралын хэв маяг Хадгалах
2016-06-23, 11:03

Хувцасны эдэлгээг уртасгах ухаалаг аргууд

Хүн бүр өөрсдийн гутал хувцасаа хэрхэн зөв өмсөх, түүнчлэн зөв арчлах тал дээр суралцсанаар тэдний эдэлгээг хэрхэн уртасгаж, болдгийг төдийлөн мэддэггүй. Тиймээс ч бид та бүхэндээ гарын доорх материалаар хувцас хэрэглэлийнхээ эдэлгээг уртасгах хялбар аргуудыг түүвэрлэн хүргэж буйг хүлээн авна уу.

Хувцасны эдэлгээг уртасгах ухаалаг аргууд Хадгалах

Гэрээ тохижуулах шилдэг санаанууд

Таны гэр зай багатай байж болно. Гэвч илүү дутуу зүйлгүй, маш цэвэрхэн байвал илүү гоёмсог харагддаг. Мөн заавал үнэтэй тавилга, эд материал авахын оронд зарим зүйлсийг өөрийн гараар урлаж хийснээр дахин давтагдашгүй, цор ганц бүтээл амилах болно. Ийнхүү та бүхэндээ зай багатай байрыг хэрхэн тохижуулах, мөн өөрийн гараар хийж болох гоёмсог зүйлсийн санааг хүргэж байна.

Гэрээ тохижуулах шилдэг санаанууд Хадгалах

"Ийм сургуульд хүүхдүүд хэзээ ч хичээл таслахгүй" - Дэлхийн хамгийн гоёмсог 10 сургууль

Хүүхдүүдийн дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулиудыг уйтгартай, нэгэн хэвийн гэх үгсээр төлөөлүүлэн боддог нь нууц биш. Үүн дээр мэдээж чанга хатуу багш нар, уйтгартай хичээл, даалгавар зэрэг зүйлс ар араасаа хөвөрнө. Гэтэл өнөө цагт дэлхийн зарим улсууд сурган хүмүүжүүлэх уламжлалт арга буюу "үеэ өнгөрөөсөн" хэв маягийг халж, аливаа зүйлийг хүүхдэд илүү сонирхолтой байлгаж, сурах хүслийг нь өдөөх замаар сургалтын хөтөлбөр, хичээл даалгавараас авхуулаад сургуулийн барилгадаа хүртэл анхаарал хандуулах болсон байна. Ингээд хамгийн сонирхолтой шийдэл бүхий 10 сургуулийг онцлон хүргэе! 

"Ийм сургуульд хүүхдүүд хэзээ ч хичээл таслахгүй" - Дэлхийн хамгийн гоёмсог 10 сургууль Хадгалах
2021-02-04, 14:26

Гадны загасчид Монголд...(1-р хэсэг)

Дэлхийд гайхагдам онгон дагшин, зэрлэг байгальтай газар гэвэл зөвхөн бидний эх нутаг - Монгол орныг л хэлэх биз ээ. Тиймдээ ч гадаад дотоодын аялагч жуулчид энэ сайхан байгалийг үзэж сонирхох, ан агнуур хийж, тэр дундаа загасчлахаар холын холоос зорин ирдэг. Тэрхүү жуулчид Монголд ирээд хэрхэн загас агнуур хийдэг тухай фото нийтлэлийг цуврал болгон уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Гадны загасчид Монголд...(1-р хэсэг) Хадгалах
2016-03-06, 19:12

Хэзээ нэгэн цагт таны аминд орох 8 зүйл

Амьдралд заримдаа бодож, төлөвлөөгүй байхад гэнэтийн зүйлс тохиолддог бөгөөд энэ үед бид яарч сандарсандаа хэрхэн арга хэмжээ авах вэ? гэдгээ мэддэггүй. Иймд чухал үед аминд орох гайхалтай аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Хэзээ нэгэн цагт эдгээр зүйлс танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Хэзээ нэгэн цагт таны аминд орох 8 зүйл Хадгалах

Илгэн гутлыг хэрхэн цоо шинэ мэт болгох вэ?

Сүүлийн үед илүү загварлаг, дэгжин харагдах үүднээс хүүхэд, залуус маань элгэн гутал ихээр өмсөх болсон билээ. Илгэн гутал нь чанартай, дулаахан, чамин бөгөөд дэгжин гээд энэ төрлийн гуталнуудын сайн талыг дурдаад байвал олон. Харамсалтай нь өмсөхөд сайхан ч санасныг бодоход амархан бохирддог. Тэгвэл бид танд энэхүү асуудлыг хялбархан шийдэхэд туслах үүднээс багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Илгэн гутлыг хэрхэн цоо шинэ мэт болгох вэ? Хадгалах