СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гоёмсог дизайнтай боловч нэг л зүйлийг буруу тооцоолсноос болж бүтэлгүйтсэн эд зүйлс

Дараах бүтээгдэхүүнүүд нүд баясгам сайхан дизайнтай хийгдсэн ч хэрэглээний тал дээр маш том алдаа гаргажээ. Зөвхөн угааж цэвэрлэх боломжгүйгээс болж эдгээрийн ашгийг гаргахад маш хэцүү, эсвэл бүр хэрэглэх ч боломжгүй болж байгаа юм. Дизайнерууд нь тэр талаар мартчихсан юм болов уу?

Гоёмсог дизайнтай боловч нэг л зүйлийг буруу тооцоолсноос болж бүтэлгүйтсэн эд зүйлс Хадгалах
2021-01-29, 13:18

Загасчлах хобби

Загаслах дуртай болон энэ спортыг сонирхдог хэрэглэгч нартаа, Монголын загасчид болон тэдний загасчлах түүхээс сонирхуулахаар шийдлээ. Сүүлийн үед манай Монголын залуус загас барихыг маш ихээр сонирхож эхэлсэн бөгөөд үүнийгээ дагаад эх орон байгаль дэлхийгээ хайрлах үзэл тэдэнд маш ихээр бий болж байна. Та гайхаж магадгүй, "Яагаад хайрлах сэтгэл гэж? алаад байгаа юм биш үү?" гэж асуух байх... NO гэж хэлье. Учир нь тэд бааранд сууж архидан сохтуурч, хэрэг төвөг хийхийн оронд, их хотын стрессээс гарч бие сэтгэлээ амрааж, эх орныхоо гол мөрнийг нүдээр үзэж, бодит байдлыг биеэрээ мэдэрч яваа хүмүүс юм.

Загасчлах хобби Хадгалах
2012-12-24, 12:57

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх энгийн 10 арга

Ерөнхийдөө бол бүхий л цэвэрлэгээний ажлыг бид "идэвхтэй бодисуудын бүхэл бүтэн арми"-ийн тусламжтайгаар хийдэг. Гэтэл гарын дор, гэрт тань тусгай цэвэрлэгч байхгүй эсвэл та түүнд зарах мөнгөө хэмнэхээр шийдсэн бол яах вэ? Тэгвэл танд  дараах бохирдолтой тэмцэх 10 хувилбарыг туршаад үзэхийг зөвлөе.

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх энгийн 10 арга Хадгалах

Унтлагын өрөөгөө тохижуулахдаа бид юун дээр алддаг вэ?

Бид амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдөг тул унтлагын өрөөгөө тохилог байлгах шаардлагатай. Хүн унтаж байхдаа маш эмзэг байдаг. Тиймээс ч унтлагын өрөөг ямар нэгэн гадны муу нөлөө, сөрөг энергиэс хамгаалахын тулд фэншүйг ашиглах нь бий. Фэншүй бол ямар нэгэн шашин эсвэл мухар сүсэг биш, зүгээр л хүн, хүрээлэн буй орчин, байгаль дэлхийтэйгээ тааламжтайгаар нийцэн амьдрах эртний ухаан, арга техник билээ.

Унтлагын өрөөгөө тохижуулахдаа бид юун дээр алддаг вэ? Хадгалах

Цайны хандны итгэмээргүй ач тус

Энерги, эрч хүч өгч, алжаал ядаргааг тайлахаас гадна, өвлийн хүйтэн шөнө дулаахан байхад тусалдаг гээд цайны ач тусыг дурдаад байвал дуусахгүй биз ээ. Гэвч бид цайгаа уусныхаа дараа, хандыг нь хогийн саванд хаядаг нь гэм биш зан юм. Харин цайны ханд олон ашиг тустай байдаг аж. Бид танд үүнээс хамгийн чухал гэсэн 11 ашиг тусыг нь дуулгая.

Цайны хандны итгэмээргүй ач тус Хадгалах

Бүсгүйчүүдэд зориулсан амьдралыг хялбарчлах аргууд

Бүсгүйчүүд аливаа зүйлсийн учрыг олж, арга эвийг тааруулахдаа үнэхээр гарамгай байдаг. Тиймдээ ч тэдний хувьд амьдрал илүү адал явдалтай, адармаатай байдаг гэхэд болно. Тэгвэл амьдралын адармаатай, хэцүү зүйлсийг ч хялбархан янзалж, цаг зав мөнгөө хэмнэх ухаалаг аргуудыг танилцуулъя.

Бүсгүйчүүдэд зориулсан амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах

Цэвэрлэгээг үр дүнтэй хийх хялбар аргууд

Бид өдөр тутмын амьдралдаа цэвэрлэгээ хийж, гэр орныхоо цэвэр, цэмцгэр байдлыг хадгалж үлдэхийг зорьдог шүү дээ. Тэгвэл та бүхэндээ зориулан бэлтгэсэн дараах мэдээлэл таны амьдралд тус нэмэр хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудтай танилцацгаая.

Цэвэрлэгээг үр дүнтэй хийх хялбар аргууд Хадгалах

Гэрээ цэвэрлэх хялбар аргууд

Гэрээ цэвэрлэнэ гэдэг зарим хүмүүсийн хувьд залхуутай ажил ч гэлээ хүссэн хүсээгүй бидний хийдэг л ажлын нэг. Гэхдээ зөвхөн хогоо шүүрдэж, аяга тавгаа угаахаас гадна бас бус жижиг боловч төвөгтэй мэт санагдах цэвэрлэгээний ажил ч гарч ирдэг шүү дээ. Иймээс бид танд тэдгээр ажлуудыг хөнгөвчлөх дараах хялбар аргуудаас хүргэж байна. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Гэрээ цэвэрлэх хялбар аргууд Хадгалах
2016-07-13, 14:56

Цэцэг, хүнсний ногоог үхүүлэхгүйгээр хэрхэн зөв тарих вэ?

Сүүлийн үед айл өрх бүр гэртээ цэцэг тавьж, арчилж, ургуулах болсон билээ. Гэвч зарим тохиолдолд мэдлэг муутайн улмаас цэцэгсээ харамсалтайгаар үхүүлэх нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ дээрх асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй аргыг хүргэхээр бэлтгэлээ.

Цэцэг, хүнсний ногоог үхүүлэхгүйгээр хэрхэн зөв тарих вэ? Хадгалах

Гар утасны дэлгэцний зураасыг хэрхэн арилгах вэ?

Утсаа санаандгүй байдлаар дэлгэцийг нь зурж, сэвтүүлчихэв үү? Мэдээж шинийг авах, дэлгэцээ солиулах нь тэр бүрийд боломжгүй байдаг. Учир нь ухаалаг гар утасны дэлгэцийг солиход үнэтэйн дээр, задаргаа орчихвол хэцүү шүү дээ. Таны утасны дэлгэц хагараагүй ч, зурагдан харагдах байдлаасаа таагүй болсон болсон бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Гар утасны дэлгэцний зураасыг хэрхэн арилгах вэ? Хадгалах

Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд

Аливаа зүйлсийг өвөрмөцөөр ашиглаж чадвал та цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах гайхалтай аргуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой аргууд тул таныг гайхшруулах нь лавтай. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд Хадгалах

Засмал замын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй улс орнууд

Зам засвар нь улс орны хөгжил дэвшилд голлох үүрэг гүйцэтгэх дэд бүтцийн чухал салбар юм. Өөрөөр хэлбэл зам нь тухайн улс орны хөгжлийг тодорхойлогч нэг хүчин зүйл гэж хэлж болно. Ингээд бид та бүхэндээ "Дэлхийн банк"-ны мэргэжилтнүүдийн гаргасан хамгийн чанартай, бат бөх засмал замтай орнуудын жагсаалтыг хүргэж байна.

Засмал замын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй улс орнууд Хадгалах
2015-08-15, 22:49