Гар утасны дэлгэцний зураасыг хэрхэн арилгах вэ?

Утсаа санаандгүй байдлаар дэлгэцийг нь зурж, сэвтүүлчихэв үү? Мэдээж шинийг авах, дэлгэцээ солиулах нь тэр бүрийд боломжгүй байдаг. Учир нь ухаалаг гар утасны дэлгэцийг солиход үнэтэйн дээр, задаргаа орчихвол хэцүү шүү дээ. Таны утасны дэлгэц хагараагүй ч, зурагдан харагдах байдлаасаа таагүй болсон болсон бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Гар утасны дэлгэцний зураасыг хэрхэн арилгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүнсний сода+Ус

Багахан хэмжээний хүнсний содыг устай хольж зуураад түүнийгээ утасны дэлгэцээ арчих хэрэгтэй. Зураастай хэсгийг зүлгэн, хатсаных нь дараа зөөлөн алчуураар арчиж аваарай.

Хүнсний сода+Ус

2 Ургамлын тос

Ургамлын тос ч мөн дэлгэцний зураасыг бүдгэрүүлэх өндөр ач холбогдолтой байдаг. Үүний тулд та 1-2 дусал ургамлын тосыг дэлгэцэн дээрээ дусаагаад, зөөлөн алчуураар арчиж авах хэрэгтэй. 

Ургамлын тос

3 Вазелин

Ургамлын тос байхгүй нөхцөлд, вазелинийг ч мөн хэрэглэж болох юм. Ижилхэн үр дүнг үзүүлдэг ажээ.

Вазелин

4 Шүдний оо

Утасны дэлгэцэн дээрээ багахан шүдний оог шахаж, зурагдсан хэсгийг зөөлөн алчуураар зүлгээрэй. Ингээд цэвэрхэн алчуураар арчихад, зураас бүдгэрсэн байх болно.

Шүдний оо

5 Машины зураас арилгах тос

Машины зураас, сэвэнд түрхдэг тусгай түрхлэгийг утасныхаа дэлгэцэнд түрхвэл, мөн л гайхалтай үйлчилгээг үзүүлэх болно.

Машины зураас арилгах тос

6 Баллуур

Харандааны ард дагалдах жижиг баллуур утасны дэлгэцэн дээрх зураасыг арилгадаг гэвэл та итгэхүү? Та ердөө зураастай хэсгийг ийн баллуурдаад үзээрэй.

Баллуур

7 Нунтаг пудр+Ус

Хүүхдийн нунтаг пудр, усны холимогоор ч мөн дэлгэцний зураасыг бүдгэрүүлж болдог. Багахан нунтаг пудрт, ус холиод зуурмагийг дэлгэцээ зүлгэх юм. 

Нунтаг пудр+Ус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()